Өдөр тутмын Бурханы үг: Бие махбодтой болох | Эшлэл 138

2020-08-04

Бурхан Өөрийн хэвийн хүн чанарыг төгс болгохын тулд газар дээр ирдэггүй. Тэр хэвийн хүн чанарын ажлыг хийхийн тулд ирдэггүй, харин хэвийн хүн чанараар бурханлаг ажлыг хийхийн тулд л ирдэг. Хэвийн хүн чанарын талаар Бурханы ярьдаг зүйл хүний төсөөлдөг шиг байдаггүй. Хүн “хэвийн хүн чанарыг” эхнэр эсвэл нөхөртэй, хөвгүүд, охидтой байх явдал гэж тодорхойлдог. Эдгээр нь тухайн хүн хэвийн хүн мөн гэдгийн баталгаа юм. Гэхдээ Бурхан ингэж үздэггүй. Тэр хэвийн хүн чанарыг, хэвийн хүний бодолтой, хэвийн хүний амьдралтай байж, хэвийн хүмүүсээс төрөх явдал гэж үздэг. Гэхдээ Түүний хэвийн байдал нь хүн хэвийн байдлыг ойлгодог шиг эхнэртэй эсвэл нөхөртэй, хүүхдүүдтэй байхыг агуулдаггүй. Өөрөөр хэлбэл, Бурханы ярьдаг хэвийн хүн чанар нь, хүн чанар байхгүй, сэтгэл хөдлөл бараг дутмаг, харваас бие махбодын хэрэгцээгүй байдаг ба Есүстэй адил хэвийн хүний хэлбэртэй, хэвийн хүний гадаад төрхийг авсан мөртлөө мөн чанартаа хэвийн хүний эзэмших ёстой бүхнийг бүрэн эзэмшээгүй гэж хүний боддог зүйлс юм. Үүнээс, бие махбодтой болсон Бурханы мөн чанар нь хэвийн хүн чанарыг бүхэлд нь агуулдаггүй, харин зөвхөн хэвийн хүний амьдралын хэвшлийг хангаж, хэвийн хүний эрүүл ухааныг хадгалахын тулд хүмүүст байх ёстой зүйлийн нэг хэсгийг л агуулдаг гэдгийг харж болно. Гэхдээ эдгээр зүйл нь, хэвийн хүн чанар гэж хүний тооцдог зүйлтэй ямар ч хамаагүй. Тэдгээр нь бие махбодтой болсон Бурханд байх ёстой зүйл юм. Гэсэн ч бие махбодтой болсон Бурхан эхнэртэй, хөвгүүд охидтой, гэр бүлтэй л байх юм бол хэвийн хүн чанартай гэж хэлж болно хэмээн зүтгэдэг хүмүүс байдаг. Эдгээр зүйлгүйгээр Тэр хэвийн хүн биш гэж тэд хэлдэг. Тэгвэл Би та нараас, “Бурханд эхнэр байдаг уу? Бурханы хувьд нөхөртэй байх боломжтой юу? Бурхан хүүхдүүдтэй байж болох уу?” гэж асууя. Эдгээр нь төөрөгдөл биш гэж үү? Гэхдээ бие махбодтой болсон Бурхан хаднуудын хоорондох ан цаваас үсрэн гарч эсвэл тэнгэрээс унаж чадахгүй. Тэр зөвхөн хэвийн хүний гэр бүлд л төрж болно. Тийм учраас Түүнд эцэг эх, эгч дүүс байдаг. Эдгээр нь бие махбодтой болсон Бурханы хэвийн хүн чанарт байх ёстой зүйл юм. Есүсийн хувьд ч тийм байсан. Есүст эцэг, эх, ах эгч дүүс байсан. Энэ бүхэн нь хэвийн байлаа. Гэхдээ хэрвээ Түүнд эхнэр, хөвгүүд, охид байсан бол тэр нь бие махбодтой болсон Бурханд байх ёстой гэж Бурханы төлөвлөсөн хэвийн хүн чанар биш байх байлаа. Хэрвээ тийм байсан бол Тэр бурханлаг чанарын өмнөөс ажиллаж чадахгүй байх байв. Түүнд эхнэр эсвэл хүүхдүүд байгаагүй ч хэвийн гэр бүлд хэвийн хүмүүсээс төрсөн учраас л Тэр бурханлаг чанарын ажлыг хийж чадсан билээ. Үүнийг улам тодруулбал, Бурханы хэвийн хүн гэж үздэг зүйл нь хэвийн гэр бүлд төрсөн хүн юм. Зөвхөн тийм хүн л бурханлаг ажлыг хийхэд тохирно. Нөгөө талаар хэрвээ Түүнд эхнэр, хүүхдүүд эсвэл нөхөр байсан бол Тэр хүн бурханлаг ажил хийж чадахгүй, учир нь Тэр зөвхөн хүмүүст шаардагддаг хэвийн хүн чанарыг эзэмших боловч Бурханы шаарддаг хэвийн хүн чанарыг эзэмшдэггүй. Бурханы авч үздэг зүйл болон хүний ойлгодог зүйл ихэнхдээ асар их ялгаатай, шал өөр байдаг. Бурханы ажлын энэ үе шатанд хүмүүсийн үзэлтэй зөрчилддөг, үүнээс ихээхэн өөр байдаг зүйл олон бий. Бурханы ажлын энэ үе шат нь бүхэлдээ бурханлаг чанар шууд ажиллаж, хүн чанар дэмжих үүрэг гүйцэтгэхээс бүрддэг. Учир нь Бурхан Өөрийн ажлыг хүний гараар хийлгэсний оронд Өөрөө хийхийн тулд газар дээр ирдэг, ийм учраас Өөрийн ажлыг хийхийн тулд Тэр Өөрөө бие махбодтой (бүрэн бус, хэвийн хүн) болдог. Тэр хүн төрөлхтөнд шинэ эрин үеийг харуулж, Өөрийн ажлын дараагийн алхмын талаар хүн төрөлхтөнд хэлэхийн тулд энэ бие махбодыг ашигладаг бөгөөд Өөрийнх нь үгэнд дүрсэлсэн замын дагуу хэрэгжүүлэхийг тэднээс гуйдаг. Үүгээр Бурхан махбод дахь Өөрийн ажлыг дуусгадаг ба хэвийн хүн чанартай махбодод цаашид оршин байхаа болиод харин ч Өөрийн ажлын өөр нэг хэсгийг эхлэхийн тулд хүнээс холдон явж, хүн төрөлхтнийг орхин одох болно. Тэгээд Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуу байдаг хүмүүсийг ашиглан Тэр газар дээр энэ бүлэг хүмүүсийн дунд үргэлжлүүлэн ажилладаг, гэхдээ тэдний хүн чанараар ажилладаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болсон Бурхан болон Бурханы ашигладаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах