Өдөр тутмын Бурханы үг: Бие махбодтой болох | Эшлэл 137

2020-07-17

Бурхан газар дээр ирэх үедээ Өөрийн ажлыг зөвхөн бурханлаг чанараар хийдэг. Энэ бол тэнгэрлэг Сүнснээс бие махбодтой болсон Бурханд даалгасан зүйл юм. Ирэх үедээ Тэр үгээ хэлж, Өөрийн айлдваруудыг өөр өөр аргаар, өөр өөр өнцгөөс илэн далангүй айлдахын тулд хаа сайгүй явдаг. Тэр үндсэндээ хүнийг хангаж, хүнийг сургах явдлыг Өөрийн зорилго, ажиллах зарчим гэж авч үздэг бөгөөд хүн хоорондын харилцаа эсвэл хүмүүсийн амьдралын нарийн ширийнийг анхаардаггүй. Түүний гол үйлчлэл нь Сүнсний өмнөөс ярих явдал юм. Бурханы Сүнс махбодод бодитоор илрэх үедээ зөвхөн хүний амийг хангаж, үнэнийг гаргадаг. Тэр хүний ажилд хутгалддаггүй, өөрөөр хэлбэл Тэр хүмүүсийн ажилд оролцдоггүй. Хүмүүс бурханлаг ажил хийж чаддаггүй ба Бурхан хүний ажилд оролцдоггүй. Бурхан Өөрийн ажлыг хийхээр энэ газар дэлхийд ирснээс хойш энэ бүх жилд үүнийгээ үргэлж хүмүүсээр дамжуулан хийсэн юм. Гэхдээ энэ хүмүүсийг бие махбодтой болсон Бурхан гэж үзэж болохгүй, зөвхөн Бурханаар ашиглагддаг хүмүүс л гэж үзэж болно. Гэхдээ өнөөдрийн Бурхан Сүнсний дуу хоолойг гаргаж, Сүнсний өмнөөс ажиллан, шууд бурханлаг чанарын өнцгөөс ярьж чадна. Эрин үеүдийн туршид Бурханы ашигласан бүх хүн нь Бурханы Сүнс махбод дотор ажилладагтай адил тохиолдол мөн, тэгвэл яагаад тэднийг Бурхан гэж нэрлэж болдоггүй юм бэ? Харин өнөөдөр Бурханы сүнс шууд махбодод ажиллаж байгаа бөгөөд Есүс ч гэсэн махбодод ажилласан Бурханы Сүнс байсан; энэ хоёрыг хоёуланг нь Бурхан гэж нэрлэдэг. Тэгвэл ялгаа нь юу вэ? Эрин үеүдийн туршид Бурханы ашигласан хүмүүс бүгд хэвийн бодолтой, эрүүл ухаантай байдаг. Тэд бүгд биеэ авч явах зарчмыг мэддэг. Тэдэнд хэвийн хүний үзэл байдаг бөгөөд жирийн хүмүүст байх ёстой бүх зүйлийг эзэмшсэн байдаг. Тэдний олонх нь ер бусын авьяастай, төрөлхийн ухаантай. Энэ хүмүүс дээр ажиллахдаа Бурханы Сүнс, тэдэнд Бурханаас өгсөн бэлэг болох авьяас чадварыг нь ашигладаг. Бурханы Сүнс тэдний давуу талыг Бурханд үйлчлэхэд ашиглан, авьяас чадварыг нь ажиллуулдаг. Гэсэн хэдий ч Бурханы мөн чанар нь үзэл, бодлоос ангид, хүний далд санаа холилдоогүй байдаг ба хэвийн хүмүүсийн эзэмшдэг зүйл хүртэл дутмаг байдаг. Өөрөөр хэлбэл, хүний биеэ авч зарчмыг ч Тэр сайн мэддэггүй. Өнөөдрийн Бурхан газар дээр ирэх үедээ ийм л байдаг. Түүний ажил болон үгэнд хүний санаа зорилго эсвэл хүний бодол холилдоогүй байдаг, харин тэдгээр нь Сүнсний санаа зорилгын шууд илрэл бөгөөд Тэр Бурханы өмнөөс шууд ажилладаг. Энэ нь, Сүнс хүний санаа зорилгыг өчүүхэн төдий ч холилгүйгээр ажиллахаар ирдэг гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурхан бурханлаг чанарыг шууд агуулдаг, хүний бодол эсвэл үзэл байдаггүй бөгөөд хүний биеэ авч явах зарчмыг огт ойлгодоггүй. Хэрвээ зөвхөн бурханлаг чанар ажиллаж байсан бол (өөрөөр хэлбэл, зөвхөн Бурхан Өөрөө ажиллаж байсан бол) Бурханы ажлыг газар дээр гүйцэтгэх ямар ч аргагүй байх байлаа. Иймээс Бурхан газар дээр ирэх үед, бурханлаг чанараар хийдэг ажлынхаа хамтаар хүн чанар дотор ажиллахдаа ашиглах цөөн тооны хүн Түүнд байх ёстой. Өөрөөр хэлбэл, Өөрийн бурханлаг ажлыг хадгалахын тулд Тэр хүний ажлыг ашигладаг. Эс бөгөөс хүний хувьд бурханлаг ажилтай шууд холбогдох ямар ч арга байхгүй байх юм. Есүс болон Түүний шавь нарын хувьд ч ийм л байсан. Дэлхий дээр байх хугацаандаа Есүс хуучин хуулийг хүчингүй болгож, шинэ тушаалуудыг тогтоосон. Тэр бас олон үг хэлсэн юм. Энэ бүх ажил нь бурханлаг чанараар хийгджээ. Петр, Паул, Иохан гэх мэт бусад хүмүүс өөрсдийн дараагийн ажлыг Есүсийн үгийн сууринд тулгуурласан билээ. Өөрөөр хэлбэл, Бурхан тухайн үед Өөрийн ажлыг эхлүүлж, Нигүүлслийн эрин үеийн эхлэлийг тавьсан; өөрөөр хэлбэл, Тэр хуучин эринийг халж, шинэ эринийг авчирсан бөгөөд бас “Бурхан бол Эхлэл ба Төгсгөл” хэмээх үгийг биелүүлсэн. Өөрөөр хэлбэл, хүн бурханлаг ажлын суурин дээр хүний ажлыг хийх ёстой. Есүс Өөрийн хэлэх хэрэгтэй бүхнийг хэлж, газар дээрх Өөрийн ажлыг дуусгасныхаа дараа хүнийг орхиж одсон. Үүний дараа, ажиллаж байхдаа бүх хүн Түүний үгэнд илэрхийлэгдсэн зарчмын дагуу хийж, Түүний ярьсан үнэний дагуу хэрэгжүүлсэн юм. Эдгээр нь бүгд Есүсийн төлөө ажиллаж байсан хүмүүс байв. Хэрвээ Есүс ганцаараа ажил хийж байсан бол Тэр хэчнээн их үг хэлсэн ч хүмүүс Түүний үгийг мэдэж авч чадахгүй байх байсан, учир нь Тэр бурханлаг чанараар ажиллаж, бурханлаг чанарын үгийг л хэлж чадах байсан ба жирийн хүмүүс үгийг нь ойлгох хэмжээнд аливааг тайлбарлаж чадахгүй байх байлаа. Иймээс Түүний ажилд нэмэр болохоор хойноос нь ирсэн элчүүд болон эш үзүүлэгчид Түүнд байх хэрэгтэй болсон. Энэ бол бие махбодтой болсон Бурханы ажлаа хийдэг зарчим—Бурханлаг чанарын ажлыг гүйцэлдүүлэхийн тулд махбод болсон биеэр ярьж, ажиллаж, дараа нь Өөрийн ажилд нэмэр болгохоор Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг цөөн хэдэн, эсвэл арай олон хүнийг ашиглах явдал. Өөрөөр хэлбэл, Бурхан хүмүүсийг хариулж, услах ажил хийхийн тулд Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуу байдаг хүмүүсийг ашигладаг, ингэснээр хүмүүс үнэнийг олж авч болох юм.

Хэрвээ Бурхан махбодод ирэхдээ бурханлаг чанарын ажлыг л хийж, Өөртэй нь хамтран ажиллах Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг цөөн хэдэн хүнгүй бол хүн Бурханы хүслийг ойлгож, эсвэл Бурхантай харилцах ямар ч аргагүй байх болно. Энэ ажлыг гүйцэлдүүлж, чуулгануудыг харж хандаж, хариулж, мөн хүний сэтгэхүй, уураг тархи төсөөлж чадах түвшинд хүрэхийн тулд Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуу байдаг хэвийн хүмүүсийг Бурхан ашиглах ёстой. Өөрөөр хэлбэл, Бурхан бурханлаг чанар дотор хийж байгаа ажлаа “орчуулахын” тулд Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуу байдаг цөөн тооны хүмүүсийг ашигладаг, ингэснээр үүнийг тайлж, бүх хүн ухамсарлаж, ойлгож чадахуйц байдлаар бурханлаг хэлээс хүний хэл рүү хөрвүүлж чаддаг. Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг хүмүүс эцсийн эцэст цөөхөн байдаг ба хүний ухамсарлах чадвар сул байдаг учраас хэрвээ Бурхан ийнхүү хийгээгүй бол хэн ч Бурханы бурханлаг хэлийг ойлгож чадахгүй байх байлаа. Тийм учраас бие махбодтой болон ажиллаж байх үедээ л Бурхан энэ аргыг сонгодог. Хүн Бурханы хэлийг ойлгодоггүй учраас хэрвээ зөвхөн бурханлаг ажил байсан бол хүний хувьд Бурханыг мэдэх, эсвэл Түүнтэй холбогдох ямар ч аргагүй байх байв. Зөвхөн Түүний үгийг ойлгомжтой болгодог, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг хүмүүсийн дэмжлэгээр л дамжуулан хүн энэ хэлийг ойлгож чадна. Гэхдээ хэрвээ хүн чанар дотор ажилладаг тийм хүмүүс л байсан бол тэр нь хүний хэвийн амьдралыг л хадгалж чадах байлаа; энэ нь хүний зан чанарыг өөрчилж чадахгүй. Тэгвэл Бурханы ажил шинэ эхлэлийн цэгтэй байж чадахгүй; зөвхөн нэгэн хэвийн хуучин зүйлс, нэгэн хэвийн улиг болсон үгс байх байв. Зөвхөн бие махбодтой болсон Бурханаар дамжуулан махбодод байх хугацаандаа хэлэх хэрэгтэй бүхнийг хэлж, хийх хэрэгтэй бүхнийг хийж, дараа нь хүмүүс Түүний үгийн дагуу ажиллаж, мэдэрч туулснаар л тэдний амь зан чанар өөрчлөгдөж чадах ба тэд цаг хугацааны урсгалаар явж чадна. Бурханлаг чанар дотор ажилладаг нь Бурханыг төлөөлдөг, харин хүн чанар дотор ажилладаг хүмүүс Бурханаар ашиглагддаг. Өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурхан ба Бурханаар ашиглагддаг хүмүүс мөн чанартаа өөр. Бие махбодтой болсон Бурхан бурханлаг чанарын ажлыг хийж чаддаг байхад Бурханаар ашиглагддаг хүмүүс чаддаггүй. Эрин үе болгоны эхэнд Бурханы Сүнс шинэ эринийг эхлүүлж, хүнийг шинэ эхлэл рүү аваачихын тулд биечлэн үг хэлдэг. Түүнийг ярьж дуусах үед энэ нь, бурханлаг чанар доторх Бурханы ажил дууссан гэдгийг илтгэдэг. Үүний дараагаар хүмүүс амийн туршлага руу орохын тулд бүгд Бурханаар ашиглагддаг хүмүүсийн удирдлагыг дагадаг. Тэрчлэн энэ нь бас Бурхан хүнийг шинэ эрин рүү аваачиж, хүн бүхэнд шинэ эхлэлийн цэг өгөх үе шат юм. Үүгээр махбод дахь Бурханы ажил дуусдаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болсон Бурхан болон Бурханы ашигладаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах