Өдөр тутмын Бурханы үг: Бие махбодтой болох | Эшлэл 126

2020-07-09

Бурханы махбод дахь ажлын үе шат бүр бүхий л эрин үеийн Түүний ажлыг төлөөлөх бөгөөд хүний ажилтай адилаар тодорхой нэг хугацааг төлөөлдөггүй. Иймээс Түүний сүүлчийн бие махбодын ажлын төгсгөл нь Түүний ажил бүрэн төгсгөлдөө очсон гэсэн үг биш байсан, учир нь махбодоороо хийх Түүний ажил бүхий л эрин үеийг төлөөлдөг бөгөөд Өөрийн ажлыг махбодоороо хийсэн хугацааг нь зөвхөн төлөөлдөггүй. Бие махбодтой байх хугацаандаа Тэр бүхий л эрин үеийн ажлаа төгсгөх ба үүний дараа энэ нь бүх газар нутагт түгдэг. Бие махбодтой болсон Бурхан Өөрийн үйлчлэлийг биелүүлсэний дараа Өөрийг нь дагадаг хүмүүст хожмын ажлаа даалгадаг. Ийм маягаар бүхэл бүтэн эрин үед хийх Түүний ажил тасалдалгүйгээр гүйцэтгэгдэх болно. Бие махбодтой болж хийсэн бүхий л эрин үеийн ажлыг зөвхөн бүх орчлон ертөнцөд түгсэн цагт л гүйцэлдсэн гэж тооцдог. Бие махбодтой болсон Бурханы ажил шинэ эринийг эхлүүлдэг ба Түүний ажлыг үргэлжлүүлэх хүмүүс нь Түүнд ашиглагддаг хүмүүс юм. Хүний хийсэн ажил бүгд махбод дахь Бурханы үйлчлэлийн дотор байх бөгөөд энэ цар хүрээнээс хэтрэн гарах чадваргүй. Хэрвээ бие махбодтой болсон Бурхан Өөрийн ажлыг хийхээр ирээгүй бол хүн хуучин эрин үеийг дуусгаж, шинэ эрин үед орж чадахгүй. Хүний хийсэн ажил ердөө л хүний хувьд боломжтой үүргийнх нь хүрээнд байх бөгөөд Бурханы ажлыг төлөөлдөггүй. Зөвхөн бие махбодтой болсон Бурхан л ирж, хийх ёстой ажлаа гүйцээх боломжтой, Түүнээс өөр хэн ч Түүний өмнөөс энэ ажлыг хийж чадахгүй. Мэдээж Миний энд ярьж байгаа зүйл бие махбодтой Бурханы ажилтай холбоотой. Энэ бие махбодтой болсон Бурхан эхлээд хүний үзэлтэй үл нийцэх ажлын алхмыг хийдэг, үүний дараа Тэр хүний үзэлтэй үл нийцэх илүү их ажлыг хийдэг. Ажлын зорилго нь хүнийг байлдан дагуулах явдал. Нэг талаараа бие махбодтой болсон Бурхан ч хүний үзэлтэй нийцдэггүй, дээр нь нэмээд Тэр хүний үзэлтэй үл нийцэх илүү их ажил хийдэг, иймээс хүн Түүний талаар илүү их шүүмжлэлт үзэл санаатай болдог. Тэр ердөө л Түүний талаар тоо томшгүй олон үзэлтэй хүмүүсийн дунд байлдан дагуулах ажил хийдэг. Тэд Түүнд хэрхэн хандахаас үл хамааран Түүнийг Өөрийнхөө үйлчлэлийг биелүүлсний дараа бүх хүн Түүний ноёрхолд захирагдана. Энэ ажил зөвхөн Хятад хүмүүсийн дунд тусгалаа олоод зогсохгүй, харин бүх хүн төрөлхтөн хэрхэн байлдан дагуулагдахыг төлөөлдөг. Эдгээр хүмүүс дээр хүрсэн үр нөлөө нь бүх хүн төрөлхтөнд биелэх үр нөлөөний анхдагч нь бөгөөд хожим хийх Түүний ажлын үр нөлөө нь эдгээр хүмүүс дээр гарсан үр дүнгээс ч илүү давах болно. Бурханы махбодоороо хийх ажил их бүрээ татуулж эсвэл нууц байдалд оршдоггүй. Энэ нь бодит агаад жинхэнэ, мөн энэ нь нэг дээр нэгийг нэмбэл хоёр гардаг шиг тов тодорхой ажил юм. Энэ хэнээс ч нуугдаж, хэнийг ч мэхэлдэггүй. Хүмүүсийн хардаг зүйлс бодит бөгөөд жинхэнэ зүйлс, хүний олж авдаг зүйлс ч бодит үнэн болон мэдлэг юм. Ажил дуусахад хүн Түүний талаар шинэ мэдлэгтэй болох ба Бурханыг үнэхээр эрж хайдаг хүмүүс Түүний талаар ямар нэгэн үзэлтэй байхаа болино. Энэ нь дан ганц Хятад хүмүүс дээрх Түүний ажлын үр нөлөө биш, харин бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулах Түүний ажлын үр нөлөөг ч бас төлөөлнө, учир нь энэ махбод болоод энэ махбодын ажил, энэ махбодын гэх бүх зүйлсээс илүүтэйгээр бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулах ажилд ач тустай юу ч байхгүй. Тэдгээр нь Түүний өнөөгийн ажилд тустай мөн Түүний хожмын ажилд ч тустай. Энэ махбод бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулж, бүх хүн төрөлхтнийг олж авах болно. Бүх хүн төрөлхтөн Бурханыг харж, Бурханд дуулгавартай байж, Бурханыг мэдэх үүнээс илүү дээр ажил гэж үгүй. Хүний хийсэн ажил зөвхөн хязгаарлагдмал цар хүрээг хамардаг, Бурхан Өөрийн ажлаа хийх үед Тэр тодорхой нэг хүнтэй ярьдаггүй харин бүх хүн төрөлхтөнтэй, Түүний үгсийг хүлээн зөвшөөрдөг бүх хүмүүстэй ярьдаг. Түүний тунхагладаг төгсгөл бол тодорхой нэг хүний төгсгөл биш харин бүх хүний төгсгөл билээ. Тэр хэн нэгнийг илүү харж ханддаггүй, мөн хэнийг ч хохироодоггүй, Тэр бүх хүн төрөлхтний төлөө ажиллаж, үгээ хэлдэг. Тиймээс энэ удаа бие махбодтой болсон Бурхан бүх хүн төрөлхтнийг аль хэдийн төрөл төрлөөр нь ангилж, бүх хүн төрөлхтнийг аль хэдийн шүүж, бүх хүн төрөлхтөнд тохирох хүрэх газрыг зохицуулсан. Хэдий Бурхан зөвхөн Хятадад Өөрийн ажлыг хийж байгаа ч үнэндээ бүх орчлон ертөнцийн ажлаа аль хэдийн шийдсэн байгаа. Тэр Өөрийн айлдвар болон зохицуулалтыг алхам алхмаар хийхийн өмнө бүх хүн төрөлхтний дунд Түүний ажил түгэхийг хүлээж тэвчихгүй. Тэгвэл хэт хожимдсон байхгүй юу? Одоо Тэр хожмын ажлаа урьдчилан бүрэн дуусгаж чадна. Ажиллаж байгаа Нэгэн бол махбод дахь Бурхан учраас Тэр хязгаарлагдмал цар хүрээн дотор хязгааргүй ажил хийж байгаа билээ, үүний дараа Тэр хүнээр өөрийнх нь үүргийг гүйцэтгүүлнэ; энэ бол Түүний ажлын зарчим юм. Тэр хүнтэй зөвхөн хэсэгхэн зуур амьдрах бөгөөд бүх эрин үеийн ажил дуустал хүнийг дагалдаж чадахгүй. Тэр Бурхан учраас Өөрийн хожмын ажлыг урьдчилан зөгнөдөг. Дараа нь Тэр Өөрийн үгсээр бүх хүн төрөлхтнийг төрөл төрлөөр нь ангилах бөгөөд хүн төрөлхтөн Түүний үгсийн дагуу Түүний ажилд алхам алхмаар орох болно. Хэн ч зугтан зайлахгүй ба бүгд үүний дагуу хэрэгжүүлэх ёстой. Тиймээс ирээдүйд эрин үеийг Сүнс удирдахгүй, харин Түүний үгс удирдах болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах