Magtan duu “Чуулганы амьдрал баясалтай яа” Хүүхдийн магтан дууны бүжиг

2019-05-31

Ах эгч нар аа, Бурханы өмнө бид ирлээ.

Түүний үгийг идэж уух нь баясалтай яа.

Үнэнийг хэр гүн мэддэг маань Бурхан хардаггүй,

үнэн үгийг маань л Тэр таалдаг билээ.

Туршлагаа бид хуваалцаж, сурч мэдсэнээ түгээдэг

бие биеэ дэмжиж, гар гараасаа хөтлөлцөн урагшилдаг.

Үнэнийг бид ойлгон, өөрсдийгөө эргэцүүлж

завхрал, дутагдал олж хардаг билээ.

Чин сэтгэлээсээ бид залбирч,

Бурхантай зүрх сэтгэлээсээ ярилцдаг.

Бурханы үгийг нөхөрлөх тусмаа бид

Түүний үг ба үнэнийг улам их ойлгодог.

Бурханы хайрыг бид амссан билээ.

Чуулганы амьдрал ийм агуу баяслыг авчирдаг,

тэгээд амь маань алхам алхмаар өсдөг.

Христийн хаанчлал бол үнэхээр бидний гэр орон.

Бурханд хайртай хүмүүс Түүнийг үүрд магтана.

Бүх алдар Төгс Хүчит Бурханд байг!


Ах эгч нар аа, Бурханы өмнө бид ирлээ.

Түүний үгийг идэж уух нь баясалтай яа.

Бурханы үгийн тухай бид нөхөрлөж,

сурсан мэдсэнээ хуваалцах үедээ

Ариун Сүнсний гэгээрлийг олж авдаг билээ

Бурханы гэрэл бидний дээр цацардаг.

Чуулганы амьдрал ийм агуу баяслыг авчирдаг,

тэгээд амь маань алхам алхмаар өсдөг.

Христийн хаанчлал бол үнэхээр бидний гэр орон.

Бурханд хайртай хүмүүс Түүнийг үүрд магтана.

Бүх алдар Төгс Хүчит Бурханд байг!


Бурхан бүх зүйлийг бидэнд зориулан зохицуулдаг,

эдгээр нь биднийг төгс болоход тусалдаг.

Одоо бид Бурханы хүсэл, сэтгэлийг мэднэ,

үнэнийг олж авахыг маань л Бурхан хүсдэг.

Бурханы үг, үнэн хоёрыг хэрэгжүүлснээр бид

үнэн болон бодит байдлыг улам их олж авдаг.

Чуулганы амьдрал ийм агуу баяслыг авчирдаг,

Тэгээд амь маань алхам алхмаар өсдөг.

Христийн хаанчлал бол үнэхээр бидний гэр орон.

Бурханд хайртай хүмүүс Түүнийг үүрд магтана.

Бүх алдар Төгс Хүчит Бурханд байг!

Тэгээд амь маань алхам алхмаар өсдөг.

Христийн хаанчлал бол үнэхээр бидний гэр орон.

Бурханд хайртай хүмүүс Түүнийг үүрд магтана.

Бүх алдар Төгс Хүчит Бурханд байг!

Бурханы хүслийг биелүүлэхийн тулд

үүргээ үнэнчээр биелүүлж, гэрчлэл хийе.


“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос



Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах