Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

“Бурханы нэр өөрчлөгдсөн ?!” киноны клип: Бурханы нэрийн утга учир (Монгол хэлээр)

Кино клипүүд   863  

Танилцуулга

“Ехова”, “Есүс” нь Хуулийн ба Нигүүлслийн эрин үе дэх Бурханы нэрс бөгөөд Бурхан эцсийн өдрүүдэд шинэ нэртэй болно гэдгийг Илчлэл номд эш үзүүлжээ. Яагаад Бурхан эрин үе бүрт өөр өөр нэрээр дуудагддаг вэ? “Ехова”, “Есүс” гэсэн хоёр нэрний утга учир юу вэ? Энэ богино хэмжээний видео танд нууцыг дэлгэн үзүүлэх болно.

Түүний нэр нь Ван Хуа, тэр эмэгтэй Өмнөд Хятадад гэр сүмийн номлогч. Эзэнд итгэж эхэлснээс хойш тэрээр Библид Бурханыг Хуучин Гэрээнд Ехова, Шинэ Гэрээнд Есүс гэж дууддаг болохыг олж мэдсэн. Яагаад Бурхан өөр өөр нэртэй байдаг вэ? Ван Хуа үүнийг маш их гайхдаг байв. Тэрбээр Библиэс хариулт олох гэж оролдсон боловч нууцыг ойлгосонгүй .... Гэвч аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүнд эс өгөгдсөн болохоор Есүс ганцаараа Аврагч мөн бөгөөд Есүсийн нэрийг дагавал бид тэнгэрийн хаанчлалд өргөгдөх болно гэдэгт тэр бат итгэдэг. Гэсэн хэдий ч нэг өдөр Ван Хуа сэрдхиймээр мэдээ сонсов: Бурханы нэр өөрчлөгдсөн! Үүний дараа түүний зүрх сэтгэл тайван байхаа больсон ...

Аппыг үнэ төлбөргүй татаж авах

Бурханы ажлыг ойлгоход залж чиглүүлэх гайхалтай видеонууд

Аппыг үнэ төлбөргүй татаж авах

Бурханы ажлыг ойлгоход залж чиглүүлэх гайхалтай видеонууд