Христийн сүмийн дуу “Хүмүүс завхрал харуулах нь мөн чанарыг нь төлөөлдөг”

2026-11-06

I

Зарим хүн Паулыг онцгойлон шүтдэг. Тэд гадуур явж илтгэл тавьж, ажиллах дуртай, цуглаан хийж, номлох дуртай бөгөөд хүмүүс өөрсдийг нь сонсож, шүтэж, өөрсдийг нь тойрон эргэлдэхэд дуртай байдаг. Тэд бусдын зүрх сэтгэлд байр суурь эзлэх дуртай, бусад хүн өөрсдийнх нь харуулж буй дүр төрхөд анхаарал хандуулахад дуртай байдаг. Эдгээр илрэлээс тэдний уг чанарыг задлан шинжилцгээе. Тэдний уг чанар юу вэ? Хэрвээ тэд үнэхээр эдгээр илрэлийг харуулдаг бол энэ нь тэднийг биеэ тоосон, ихэрхүү, Бурханыг огт шүтэн мөргөдөггүй, өндөр байр суурь хөөцөлдөж, бусдыг захирч, эзэмдэж, зүрх сэтгэлд нь байр суурь эзлэхийг хүсдэг гэдгийг харуулахад хангалттай. Энэ бол Сатаны сонгодог дүр төрх юм. Тэдний уг чанарын тун тод томруун тал нь гэвэл тэд биеэ тоосон, ихэрхүү, Бурханыг шүтэн мөргөдөггүй, бусдаар өөрсдийгөө шүтүүлэхийг оролддог. Ийм илрэлүүдээс тэдний уг чанарыг нэвт шувт харж чадна.

II

Хүний уг чанарт байдаг зүйл хором бүрд илэрч байдаг. Хүн юу ч хийсэн уг чанар нь илчлэгддэг. Хүмүүс хийдэг бүхэндээ өөрсдийн гэсэн сэдэл, зорилготой байдаг бөгөөд зочлох үүрэг гүйцэтгэх, сайн мэдээ номлох, эсвэл өөр ямар ч ажил хийсэн бай, тэд өөрсдөө ч мэдэлгүй уг чанарт нь байдаг зүйлсийг харуулж байдаг, учир нь хүний уг чанар бол амь нь бөгөөд хүмүүс бүгд уг чанарынхаа эрхшээл дор амьдардаг. Хүний уг чанарын илчлэл нь хааяа нэг гардаг, түр зуурын илрэл биш; харин ч тухайн хүний мөн чанарыг бүрэн төлөөлж чаддаг. Хүмүүсийн яс, цуснаас илчлэгдэн гардаг бүхэн нь тэдний уг чанар, амийг төлөөлдөг.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах