Сайн мэдээний кино “Авралын тухай бодрол” Трейлер

2021-12-31

Ян Минюань гэр чуулганы ахлагч ажээ. Нэг өдөр тэрээр, чуулганд ихэд хүндлэгддэг Шу ахлагч Зүүний Аянгыг хүлээн авсан гэж дуулдав. Тэгээд маш их сэтгэл хөдөлж, Зүүний Аянгыг эрж хайж, судлахаар шийдлээ. Төгс Хүчит Бурханы үгийг уншсанаар, Эзэнд олон жил итгэхдээ будилж ирсэн асуудлууд нь шийдвэрлэгдэж, аврагдсанаар зөвхөн нүглээ уучлуулдаг болохоос энэ нь бүрэн аврал биш гэдгийг олж мэднэ. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, ариусгалтыг хүлээн авч, нүгэлт уг чанараа бүрмөсөн шийдвэрлэснээр л тэнгэрийн хаанчлалд орох эрхтэй болж чаддаг ажээ. Ян Минюань Төгс Хүчит Бурханы олон үгийг уншаад, эдгээр нь үнэн, Бурханы дуу хоолой мөн гэдгийг олж мэдэв. Төгс Хүчит Бурханыг тэр эргэж ирсэн Эзэн Есүс гэдэгт итгэсэн учир Төгс Хүчит Бурханыг баяртайгаар хүлээн авлаа. Дараа нь Ян Минюань өөрийн доорх итгэгчдэд сайн мэдээ номлоод, хэдхэн сарын дотор тав, зургаан мянган хүн сайн мэдээг хүлээн авчээ. Тэр өөрийгөө үргэлжлүүлэн удирдагч байна гэж бодох ч гайхмаар нь чуулган түүгээр сайн мэдээ номлуулж, хамтран зүтгэгчдийг нь удирдагчаар сонгохоор зохицуулна. Сайн мэдээ номлох үед Ян Минюанийн үнэний талаарх нөхөрлөл хамтрагч Жоу ахынх нь нөхөрлөл шиг тодорхой, бодитой биш байлаа… Хоёрдугаар байранд байхад сэтгэл ханалгүй, давуу талаа нотолж, бусдад бишрүүлэх гэсэн тэрээр үнэнээр зэвсэглэх гэж шаргуу хөдөлмөрлөж, хэр их ажил хийсэн, хэчнээн их зовсон гэдгээрээ хүмүүсийн өмнө үргэлж онгирно. Гайхмаар нь, үүнээс үүдээд түүнийг ах эгч нар нь засаж, харьцаж, Бурхан хатуу цээрлүүлж, сахилгажуулжээ… Бурханы шүүлт, гэсгээлт, цээрлүүлэлт, сахилгажуулалт туулсны дараа Ян Минюань яг юу олж авах бол? Тэгээд яаж өөрчлөгдөх бол? Энэ талаар олж мэдэхийг хүсвэл энэхүү киног хүлээн авч үзээрэй.

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах