Христийн сүмийн кино “Аюул дунд өргөгдсөн нь” Эзэн Есүсийн эргэн ирэлтийг азаар угтан авах

2018-11-23

Жао Жиган бол Хятад дахь орон нутгийн чуулганы ахлагч юм. Олон Христэд итгэгчдийн адилаар, Эзэнд итгэгч болохын хувьд түүний хамгийн агуу найдвар нь амьд байхдаа өргөгдөж, Эзэнтэй уулзаж, Түүнтэй хамт захирах явдал юм. 1999 онд чуулганы удирдагч “2000 онд Эзэн дахин ирнэ, Түүний итгэгчид амьдаараа өргөгдөх болно” хэмээх мэдээ гаргасны дараа түүний сэтгэл урьдныхаасаа илүүтэй хөдөлж, урам зоригтой боллоо. Итгэл, үнэмшлээр бялхсан тэрбээр ирээдүйг найдлага, горьдлоготойгоор харжээ… Гэсэн хэдий ч, 2000 он болж өнгөрсний дараа түүний найдвар бүхэлдээ талаар болов. Түүний урсгалд урьд өмнө үзэгдээгүй итгэлийн хямрал үүсэж, зөв зам сонгосон эсэхдээ гайхан эргэлзэхгүй байж тэр чадсангүй. Төгс Хүчит Бурханы хаанчлал бууж ирсэн тухай сайн мэдээ түүний урсгал даяар түгсэний дараа Жао Жиган болон бүлэг хамтран ажиллагчид Төгс Хүчит Бурханы Чуулганы номлогчидтой гүн гүнзгий хэлэлцэж, маргалджээ. Эдгээр хэлэлцүүлэг нь тэдний урсгал дотор олон жилийн турш хадгалж ирсэн итгэлийн эргэн тойронд эргэлдэж байв… Эцэст нь Жао Жиган шашны антихристүүдэд хууртагдан будилснаа тодорхой харж чаджээ. Тэрээр түргэн зуур үнэнийг таньж, Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрч эхэллээ. Эцэст нь тэр Бурханы сэнтийн өмнө өргөгдсөн бөгөөд “Миний өргөгдсөн явдал үнэхээр аюул дунд байлаа!” хэмээн халаглахгүй байж чадсангүй.

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах