Магтан дууны бүжиг “Үнэнийг эрэлхийлэх нь хамгийн агуу ерөөл”

2024-10-08

I

Хүний Хүү гарч ирж, үнэнийг илэрхийлсэн, Тэр бол Төгс Хүчит Бурхан.

Бурханы хоньд Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы өмнө өргөгддөг.

Өдөр бүр бид Бурханы үгийг идэж, ууж,

тэнгэрийн хаанчлалын найрын зоогт оролцдог.

Бурханы үгээр услуулж, хангагдах нь хэчнээн жаргалтай, сайхан гээч!

Бид Бурханы үгээс олон үнэнийг ойлгож авдаг.

Энэ ертөнц дэх ёрын муугийн үндсийг тодорхой харж,

амьдралын утга учрыг ойлгодог.

Бурханыг дагаж, амьдралын гэрэлт замаар алхахын тулд бид бүхнийг орхидог.

Эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурханыг дагадаг

бид үнэхээр ерөөлтэй!

Хавчлага, гай зовлонгийн үеэр Бурханы хайр үргэлж бидний дэргэд байсаар ирсэн.

Бурханы үгээр хөтлөгдөж, замчлуулаад бид итгэл, хүч чадлыг олж авдаг;

Сатаны уруу таталтыг даван гарч, Бурханд сайхан гэрчлэл хийдэг.

Энэ бол Бурханы нигүүлсэл, ерөөл.

Төгс Хүчит Бурханд бид талархал, магтаалаа өгдөг билээ!

II

Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулаад бид өөрсдийгөө мэдэж авсан.

Завхарсан зан чанар маань цэвэрлэгдсэн, энэ бол Бурханы ерөөл!

Бид Бурханы зан чанарын зөвт, ариун байдлыг хардаг.

Бидний зүрх сэтгэл Бурханыг хайрлаж, Бурханаас эмээдэг,

Бурханд талархал, магтаалаа өгдөг!

Бурханы шүүлт, гэсгээлтийг туулж, Бурханы зөвт зан чанарыг амссан хүмүүс

бүгд үнэхээр ерөөгдсөн хүмүүс билээ!

Төгс Хүчит Бурханы авралын ачаар л бид өнөөдөртэй золгосон.

Шалгалтаар дамжуулан бид цэвэрлэгдэж, төгс болгуулдаг.

Бид цаг ямагт Төгс Хүчит Бурханд талархдаг!

Бурханы шүүлт, гэсгээлтийг туулж, Бурханы зөвт зан чанарыг амссан хүмүүс

бүгд үнэхээр ерөөгдсөн хүмүүс билээ!

Төгс Хүчит Бурханы авралын ачаар л бид өнөөдөртэй золгосон.

Шалгалтаар дамжуулан бид цэвэрлэгдэж, төгс болгуулдаг.

Бид цаг ямагт Төгс Хүчит Бурханд талархдаг!

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах