Христийн сүмийн дуу “Бурханд хамгийн эрхэм тахилаа өргөх нь”

2020-04-17

Олон жил өнгөрсний дараа

хүн цэвэршүүлэлт, гэсгээлтийн бэрхшээлийг туулаад

хашир болсон, хашир болсон.

Хэдийгээр хүн өнгөрсөн үеийн

“алдар суу” болон “романтик байдлаа” алдсан ч

хүний биеэ авч явах зарчмыг ойлгож эхэлсэн.

өөрийн мэдэлгүй ойлгож эхэлсэн,

хүн төрөлхтнийг аврахын төлөөх

Бурханы олон жилийн зориулалтыг

Бурханы олон жилийн зориулалтыг ойлгож эхэлсэн.

Хүн өөрийн харанхуй бүдүүлэг байдлаа

аажмаар жигшиж эхэлдэг.

Тэр өөрийнхөө хэчнээн зэрлэг догшноо,

Бурханд хандах бүх үл ойлголцлоо,

Түүнд тавьж байсан

бодлогогүй шаардлагуудаа үзэн ядаж эхэлдэг.

Цаг хугацааг эргүүлж болдоггүй,

өнгөрсөн үеийн үйл явдлууд нь

хүний харуусал дүүрэн дурсамж болж,

Бурханы үг болон хайр нь

хүний шинэ амьдралын хөдөлгөгч хүч болдог.

Цаг хугацааг эргүүлж болдоггүй,

өнгөрсөн үеийн үйл явдлууд нь

хүний харуусал дүүрэн дурсамж болж,

Бурханы үг болон хайр нь

хүний шинэ амьдралын хөдөлгөгч хүч болдог.

Хүний шарх өдөр ирэх тусам эдгэрч,

түүний хүч чадал эргэн ирж,

тэр өндийн босож,

Төгс Хүчитийн царайг харсан…

Тэр үргэлж миний хажууд байсан,

Түүний инээмсэглэл, Түүний үзэсгэлэнт царай

маш сэтгэл хөдөлгөм хэвээр байна,

Түүний зүрх сэтгэл

бүтээсэн хүн төрөлхтнийхөө төлөө зовнисоор байна,

Түүний гар одоо ч анхных шигээ

дулаахан, хүчирхэг хэвээр байна.

Энэ нь хүн Еден цэцэрлэгт буцаж очсон мэт боловч,

энэ удаад хүн могойн уруу таталтыг

цаашид сонсохгүй,

цаашид Еховагаас нүүр буруулахгүй.

Хүн Бурханы өмнө өвдөг сөгдөж,

Бурханы инээмсэглэсэн царайг хараад

өөрийн хамгийн эрхэм тахилыг өргөдөг—

Өө! Эзэн минь, Бурхан минь!

Хүн Бурханы өмнө өвдөг сөгдөж,

Бурханы инээмсэглэсэн царайг хараад

өөрийн хамгийн эрхэм тахилыг өргөдөг—

Өө! Эзэн минь, Бурхан минь!

Хүн Бурханы өмнө өвдөг сөгдөж,

Бурханы инээмсэглэсэн царайг хараад

өөрийн хамгийн эрхэм тахилыг өргөдөг—

Өө! Эзэн минь, Бурхан минь!

Өө! Эзэн минь, Бурхан минь!

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах