Чуулганы кино | Эзэн "Та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир" гэсэн нь юу гэсэн утгатай вэ? (Онцлох хэсэг)

2019-10-05

Хятадын Коммунист Нам төрийн эрхэнд гарснаасаа хойш бүх шашин шүтлэгийг устгаж, Хятадыг бурхангүй үзэлтэй бүс болгохын тулд Христийн шашин болон Католик шашныг ямагт дарлан, хяхаж хавчсаар иржээ. Ялангуяа Ши Жиньпинийг ерөнхийлөгч болсноос хойш итгэл бишрэлийн эсрэг ХКН-ын дайралт оргилдоо хүрч, албан ёсоор зөвшөөрөгдсөн Гурван-Өөрөө сүмийг хүртэл устган, загалмайг нурааж байгаа юм. Чэнь Сон’эний явж байсан Гурван-Өөрөө сүм ч бас ХКН-ын хавчлагыг амссан бөгөөд тус сүмийг нураах үед нэгэн Христэд итгэгч бараг амьдаараа булуулах дөхжээ. Гэвч, чуулганых нь зарим хүн пастор, ахлагчдынхаа сургаалыг сонссоныхоо дараа Эзэн Есүсийн “Дайснуудаа хайрла, та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир” (Матай 5:44) гэх үгийг баримталж байна гэж итгэн, ХКН-ын дэглэмийн төлөө залбирна. Гэвч ХКН-ын төлөө маш олон жил залбирсан ч, ХКН гэмшээгүй төдийгүй бүр чуулганыг нь татан буулгасан тул олон итгэгч төөрөлдсөн байв. ХКН-ын төлөө залбирах нь үнэндээ Бурханы хүсэлд нийцдэг юм уу хэмээн тэд гайхширна. Эзэн Есүсийн “Дайснаа хайрлаж, та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир” гэсэн нь үнэндээ ямар утгатай байсан бэ?

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах