Магтан дууны бүжиг “Төгс Хүчит Бурханд талархал, магтаал өргөе”

2024-04-22

I

Бид Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы сэнтийн өмнө хүргэгдсэн.

Бид Бурханы үгийг идэж, ууж, эдэлдэг,

Бурханы үгэн доторх үнэнийг ойлгодог.

Шашны зан үйлийн хүлээсээс ангижирч,

дүрэм журамд хязгаарлагдахаа больдог.

Бурханы үгэн дотор амьдраад,

зүрх сэтгэл маань чөлөөлөгдөж, зүйрлэшгүй их баярладаг.

Төгс Хүчит Бурханд талархал, магтаал өргөе,

тэрээр үнэнийг илэрхийлж, хүн төрөлхнийг авардаг.

Бурханы шүүлт, гэсгээлт намайг цэвэрлэсэн;

Бурханы хайр татам байдлыг би харсан.

Төгс Хүчит Бурханд талархал, магтаал өргөе,

тэрээр үнэнийг илэрхийлж, хүн төрөлхнийг шүүдэг.

Бид Бурхантай нүүр тулан уулзаж чаддаг,

Бурханы алдар суутай төрхийг харах хувьтай.

II

Бид Бурханы мөрийг ойрхон дагаж,

хаанчлалын бодит сургалтыг хүлээн авдаг.

Бурханы шүүлтийн үг хоёр талдаа иртэй илд мэт,

бидний бодол, санааг ил болгодог.

Биеэ тоосон, ихэрхүү, аминч, ов мэхтэй байдал,

дүр эсгэлт, хууран мэхлэлт илчлэгддэг.

Тэр үед л би завхралынхаа үнэнийг олж хардаг.

Нуугдах газаргүй би Бурханы өмнө унадаг.

Бурханы авралд би талархаж, зөвт зан чанарыг нь магтдаг.

Махан биеэс урваж, үнэнийг хэрэгжүүлж,

шинэ хүн болоод, Бурханы сэтгэлийг тайтгаруулахыг хүсдэг.

Төгс Хүчит Бурханд талархал, магтаал өргөе, Түүний шүүлт үнэхээр зөвт.

Завхарсан зан чанар минь ариусгагдсан; би хамгийн их ерөөгдсөн.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах