Магтан дууны бүжиг “Бид сэтгэлээ ханатал Бурханыг магтдаг”

2024-09-22

I

Биеэ хөдөлгөөд би идэвхтэй болж ирдэг,

дуу дуулах нь зүрх сэтгэлийг минь сэргээдэг.

Бид өдөр бүр Бурханы үгийг идэж уудаг;

үнэнийг ойлгоод зүрх сэтгэл минь цэлмэдэг.

Сүнсний эрх чөлөө үнэхээр баясгалантай; шинэ бүжгээ бүжиглэцгээе.

Зүгээр л цэвэр ариунаар, энгийнээр Бурханыг магт,

Тэр бидэн рүү инээмсэглэх болно.

Өө!

Ах, эгч нар аа хамтдаа хөгжин баясаж, үсэрч дэвхцэн,

биднийг аварсных нь төлөө Төгс Хүчит Бурханд талархаж, магтъя.

Ах, эгч нар аа хамтдаа дуулж, магтацгаая,

Төгс Хүчит Бурханыг магтсан магтаалын дуу тэнгэрт эгшиглэнэ.

II

Шинэ дуу дуулахад зүрх сэтгэл минь баясаж, дууны хэмнэлээр би бүждэг.

Төгс Хүчит Бурханы хайр үнэхээр жинхэнэ, зүрх сэтгэлээс минь дуу уянгалдаг.

Түүний үг хүмүүсийг шүүж, цэвэрлэдэг;

Түүний үг хүмүүсийг шалгаж, цэвэршүүлж, төгс болгодог.

Бидний зан чанар өөрчлөгдөж, бид Бурханаар авруулж, шинэ хүмүүс болдог.

Өө!

Ах, эгч нар аа хамтдаа хөгжин баясаж, үсэрч дэвхцэн,

биднийг аварсных нь төлөө Төгс Хүчит Бурханд талархаж, магтъя.

Ах, эгч нар аа хамтдаа дуулж, магтацгаая,

Төгс Хүчит Бурханыг магтсан магтаалын дуу тэнгэрт эгшиглэнэ.

III

Бид магтаалын дууг чангаар дуулж,

алдрыг олж авсных нь төлөө Бурханыг магтдаг.

Миний зүрх сэтгэл Бурханыг хайрлаж чадна гэдэг намайг үнэхээр баярлуулдаг,

Бурханы үгийг таашаах нь үнэхээр сайхан.

Төгс Хүчит Бурхан Та маш хайр татам;

Таны нигүүлслийн талаар би ярьж ханахгүй.

Магтаалаар би зүрх сэтгэлээ илэрхийлдэг;

магтаалын амьдрал үнэхээр сайхан.

Өө!

Ах, эгч нар аа хамтдаа хөгжин баясаж, үсэрч дэвхцэн,

биднийг аварсных нь төлөө Төгс Хүчит Бурханд талархаж, магтъя.

Ах, эгч нар аа хамтдаа дуулж, магтацгаая,

Төгс Хүчит Бурханыг магтсан магтаалын дуу тэнгэрт эгшиглэнэ.

IV

Далай давлагаалж, давлагаа бүр нь өмнөхөөсөө өндөрт үсэрнэ.

Бид магтаалын амьдралаар амьдрах ёстой,

магтаал хэдий чинээ их байна, бидний итгэл төдий чинээ их байна.

Бурханыг хайрладаг бүх хүн ирээд, магт;

Төгс Хүчит Бурхан алдар суу хүртэх эрхтэй.

Бурханы ардуудын зүрх сэтгэл булгилж байна;

ирээд бидэнтэй хамт бүх зүрх сэтгэлээрээ Бурханыг магт!

Өө!

Ах, эгч нар аа хамтдаа хөгжин баясаж, үсэрч дэвхцэн,

биднийг аварсных нь төлөө Төгс Хүчит Бурханд талархаж, магтъя.

Ах, эгч нар аа хамтдаа дуулж, магтацгаая,

Төгс Хүчит Бурханыг магтсан магтаалын дуу тэнгэрт эгшиглэнэ.

Ах, эгч нар аа хамтдаа хөгжин баясаж, үсэрч дэвхцэн,

биднийг аварсных нь төлөө Төгс Хүчит Бурханд талархаж, магтъя.

Ах, эгч нар аа хамтдаа дуулж, магтацгаая,

Төгс Хүчит Бурханыг магтсан магтаалын дуу тэнгэрт эгшиглэнэ.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах