Магтан дууны бүжиг “Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээр Бурханыг магтъя”

2024-09-04

I

Бурханы үгийг идэж, уухаар бид цугладаг,

Ариун Сүнсний ажлыг үнэхээр таашаадаг.

Бид залбиран уншиж, нөхөрлөдөг,

бясалган тунгааж, Бурханаас эрж хайдаг.

Бурханы үгийг бид хэрэгжүүлж, туулдаг,

үнэнийг ойлгоход маш сайхан санагддаг.

Бидний амь зан чанар өөрчлөгдөж,

маш бодитой Бурханы хайрыг бид амталдаг.

Чуулганы амьдрал гайхалтай, магтаал олон төрөлтэй.

Бид Бурханыг магтан дуулж, бүжихгүй байж чаддаггүй,

бүжихгүй байж чаддаггүй.

Ямар ч дүрэм, хязгаарлалт үгүй,

жинхэнэ магтаал биднийг үргэлж баяр хөөртэй болгодог.

Бурханы өмнөх амьдрал жинхэнэ аз жаргал авчирдаг.

Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээр Бурханыг магтъя.

II

Бурханы үгийг идэж, уухаар бид цугладаг,

Ариун Сүнсний ажлыг үнэхээр таашаадаг.

Гэрчлэлээ хуваалцаж, үнэнийг нөхөрлөж, амь маань өдөр бүр өсдөг.

Бид бие биеэ хайрлаж, эв найртай хамтран ажилладаг;

нэгэн зүрх, сэтгэлээр үүргээ биелүүлж,

үнэнийг хэрэгжүүлж, үнэнч хүн байхаар эрж хайдаг;

Бурханы ерөөл, удирдлагыг хардаг.

Шүүлтийг туулснаар бид цэвэрлэгдэж,

Бурханы зан чанар зөвт гэдгийг хардаг.

Өөрсдийн завхралыг хаяад бид шинэчлэгдэж,

үнэнч хүмүүсийн дүр төрхийг амьдран харуулдаг.

Бурханыг бид чин сэтгэлээсээ, үнэнч шударгаар шүтэн мөргөдөг,

хаанчлалын амьдрал үнэхээр жаргалтай.

Бурханы аврал үнэхээр агуу гэдгийг хараад,

Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээр Бурханыг магтъя.

III

Бид замын туршид Бурханыг дагасан, маш олон бэрхшээл туулсан.

ХКН биднийг улайран дарж, хяхан хавчдаг,

агуу улаан лууг би голдоо ортол үзэн яддаг.

Элдэв янзын доромжлол, зүдүүрийг Христ тэвчиж,

гай зовлонгийн үеэр биднийг дагалддаг.

Бурханыг хайрлах бидний зүрх сэтгэл ганхахгүй;

энэ бүхэн Бурханы үгийн удирдамжийн ач билээ.

Биднийг аврахын төлөө

Бурханы төлсөн уйгагүй төлөөсийг юугаар ч хэмжих аргагүй.

Бурхан бидний дунд амьдарч, биднийг өнөөдөр болтол залж чиглүүлсэн.

Ийм сайхан цаг, ийм сайхан амьдрал, үнэхээр мартагдашгүй.

Бид Бурханыг мөнхөд хайрлан дуулгавартай дагана.

Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээр Бурханыг магтъя.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах