Христийн сүмийн дуу “Хоёргүй сэтгэлээр Бурханыг магтъя”

2025-06-24

I

Дуулахыг хүсвэл дуугаа өндөрсгө;

бүжиглэхийг хүсвэл босоод бүжиглэ.

Бурханы үгийг идэж уугаад, Бурханд залбирна бид;

дэнслэн тунгааж, Бурхантай нөхөрлөнө.

Бурханыг хүсэмжилж, залбирч, Бурханд ойртоход,

зүрх сэтгэл минь Бурханы хайранд умбана.

Бурханыг магтах арга олон янз;

чин зүрхнээс магтахад таашаал ирнэ.

Шашны ёс жаягт үл хүлэгдэн, сүнс минь чөлөөлөгдөнө.

Бүх зүйл дээр Бурханы үгээр хэрэгжүүлбээс

Бурханы ерөөл бидэнд ирнэ.

II

Цуглааны үеэр Бурханы үгийг нөхөрлөхдөө

зүрх сэтгэлээ бүрэн нээвэл сүнс маань чөлөөлөгдөнө.

Нэр төр, хоосон зүйлд бүү санаа зов,

зүрх сэтгэл дэх үгээ үнэнээр нь хэлж бай.

Бид бүгдээрээ Бурханы сонгосон хүмүүс—

бүгд хувь нэмрээ оруулах үүрэгтэй.

Нөхөрлөл чинь гүехэн гэж бүү эмээ;

жинхэнэ мэдлэг мөн л бол тэр нь хангалттай.

Чи цуглаанд ирж хувь нэмрээ оруулна,

би ч цуглаанд ирж хувь нэмрээ оруулна.

Зүрх сэтгэлээ нээж Бурханы үгийг нөхөрлөвөл

Ариун Сүнсний ажлыг олж авч чадна.

III

Цуглаанаас баяр хөөр авъя гэвэл, Бурханы үгийг илүү их тунгаа.

Үнэнийг ойлгоод бид хэрэгжүүлэх замтай болдог,

сүнс минь чөлөөлөгдөж, эрх чөлөөг олно.

Бид зүрх сэтгэлээ нээж, туршлагаа нөхөрлөж,

гэрчлэлээ хуваалцдаг.

Нэг нэгнээ дэмжиж, бие биеийнхээ давуу талыг ашиглаж,

үнэнийг илүү тодорхой ойлгодог.

Бурханы үгийг идэж уух бүрдээ үр дүнд хүрч,

цуглаан бүрээсээ ямар нэг зүйл олж авдаг.

Зүрх сэтгэл минь жаргалаар дүүрч, сүнс минь ханаж цаддаг,

Бурханы зүрх сэтгэл баяртай, минийх аз жаргалтай.

IV

Бид өнөөг хүртэл Бурханыг дагаж,

өчнөөн саад бэрхшээл, хүндрэл туулж,

дарлал, гай зовлон, доромжлол, гүжирдлэгтэй тулгарч,

агуу улаан лууны хавчлага, зохиомол буруутгалтай нүүр тулдаг.

Амьдралын бүхий л эрээн барааныг туулахад

Бурханы үг хажууд байж, биднийг залж чиглүүлсэн.

Бурхан агуу улаан лууг жолоодон үйлчлэл үзүүлүүлж,

ингэснээр бидний итгэл, хайрыг төгс болгож чаддаг.

Бурханы ерөөл, ивээлийн ачаар л бид амиа өсгөж чаддаг.

Үүргээ үнэнчээр гүйцэтгэн, Бурханыг үүрд хайрлан, гэрчилнэ.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Бусад төрлийн видеонууд

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах