Христийн сүмийн дуу “Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан үгээр хүнийг төгс болгодог”

2020-07-27

Бурхан үндсэндээ үгээ хэлэхээр газар дээр ирсэн;

холбогддог зүйл чинь Бурханы үг,

хардаг зүйл чинь Бурханы үг, сонсдог зүйл чинь Бурханы үг,

баримталдаг зүйл чинь Бурханы үг, туулдаг зүйл чинь Бурханы үг бөгөөд

Бурхан энэ удаа бие махбодтой болж,

хүнийг төгс болгохын тулд голчлон үгийг ашигладаг.

Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй,

ялангуяа өнгөрсөн үед Есүсийн хийсэн ажлыг хийдэггүй.

Тэр хоёр бол Бурхан бөгөөд хоёулаа махбодтой боловч,

Тэдний үйлчлэл нь өөр билээ.

Өнөөдөр Бурхан ерөнхийдөө “Үг нь махбодоор илэрсэн” ажлыг биелүүлж,

үг ашиглан хүнийг төгс болгож,

үгийн харьцалт, цэвэршүүлэлтийг хүнээр хүлээн зөвшөөрүүлж,

Өөрийнхөө үгээр чамд хангалт болон амийг олгож;

Өөрийн үгээс ажил болон үйл хэргээ чамд харуулахын тулд

бие махбодтой болсон юм.

Бурхан чамайг гэсгээж, цэвэршүүлэхийн тулд үг ашигладаг,

иймээс чи хүндрэл бэрхшээл туулж байвал, энэ чинь бас Бурханы үгээс үүдэлтэй.

Өнөөдөр, Бурхан баримт бус, үг ашиглан ажлаа явуулдаг.

Түүний үг чам дээр ирсний дараа л Ариун Сүнс чиний дотор ажиллаж,

зовлон шаналал юм уу баяр баясгаланг мэдрүүлж чадна.

Бурханы үг л чамайг бодит байдал руу аваачиж чадах ба

Бурханы үг л чамайг төгс болгох чадвартай.

Эцсийн өдрүүдэд Бурханы хийдэг ажил нь

үндсэндээ хүн бүрийг төгс болгож, замчлахад

Өөрийн үгийг ашиглах явдал юм.

Тэр бүх ажлаа үгээр дамжуулан хийдэг;

чамайг гэсгээхдээ Тэр баримт ашигладаггүй.

Зарим хүн Бурханыг эсэргүүцэх үе бий.

Бурхан чамайг ихэд тавгүйтүүлэхгүй,

махан биеийг чинь гэсгээхгүй, чи зовлон амсахгүй

боловч Бурханы үг чам дээр ирж,

чамайг цэвэршүүлмэгц энэ нь тэсвэрлэшгүй болдог.

Тиймээс эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болж,

бүгдийг гүйцэлдүүлж, бүхнийг ил болгохын тулд

үндсэндээ үг ашигладаг.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах