Mongolia Christian Film “Тэнгэрийн хаанчлалын хүмүүс” Үнэнч хүмүүс л Бурханы хаанчлалд орно

2019-05-23

Эзэн Есүс, “Үнэнээр Би та нарт хэлье, та нар өөрчлөгдөж, жаахан хүүхдүүдтэй адил болохгүй бол тэнгэрийн хаанчлалд орохгүй” (Матай 18:3) хэмээн хэлсэн. Үнэнч хүмүүс л тэнгэрийн хаанчлалд орж чадна; үнэнч хүмүүс л хаанчлалын ардууд байж чадна гэж Эзэн Есүс бидэнд хэлсэн юм. Энэхүү кино нь Христэд итгэгч Чэн Нуогийн Бурханы ажлыг туулсан туршлага болон үнэнч хүн болох гэсэн эрэл хайгуулынх нь амийн замналыг өгүүлнэ.Чэн Нуо эмч байлаа. Бурханд итгэснийхээ дараа ч гэсэн, өдөр тутмынхаа амьдралд өөрийнх нь ашиг сонирхол, нэр нүүрийг хөөдөх зүйлстэй тулгарах үедээ өөрийн мэдэлгүйгээр худлаа ярьж, хуурдаг байв. Шалгалт, гай зовлонтой тулгараад түүнд бүр Бурханы тухай буруу ойлголт, гомдол төрдөг боловч дараа нь үнэнийг ахин дахин эрж хайснаар дамжуулан худлаа хэлдэг эх үндсийг болон аминчхан, арга зальтай сатанлаг уг чанараа ойлгож авсан ба тэрээр худлаа хэлэх болон зүрх сэтгэл дэх зальжин зангаа шийдвэрлэхийн тулд үнэнийг эрэлхийлэхэд анхаарлаа төвлөрүүлж эхэлжээ. Хожим нь үүргээ биелүүлж байх зуураа Хятадын Коммунист Намын засгийн газарт баривчлагдаж, асар их тамлал амсаж байхдаа тэрээр үхэн үхтлээ худлаа хэлж, Бурханыг үгүйсгэхээс татгалзаж, Бурханд гайхалтай сайхан, цангинасан гэрчлэл хийсэн билээ. Чэн Нуо аажмаар үнэнч хүн болж, Бурханыг үнэхээр хайрлаж, дуулгавартай дагаж чадах болсон. Тэгвэл түүний үнэн түүх юу вэ?

Энэ ведионы зарим материалыг:

“ESO

NASA

Bernhard Vogl

ESO/S. Brunier

ESO/J. Emerson/VISTA.

ESO/Digitized Sky Survey 2.

NASA, ESA and A. Nota (ESA/STScI, STScI/AURA)

NASA, ESA, and The Hubble Heritage Team (STScI/AURA)

”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах