Өдөр тутмын Бурханы үг: Бурханы ажлыг мэдэх нь | Эшлэл 220

2020-07-20

Бурхан энэ бүлэг хүмүүст ямар ажил гүйцэтгэхийг та нар харсан уу? Бурхан хэлэхдээ, мянган жилийн хаанчлалд ч гэсэн хүмүүс Түүний айлдварыг дагах ёстой бөгөөд ирээдүйд Бурханы айлдварууд нь Канааны сайн газар нутаг руу хүмүүсийн амьдралыг шууд хөтлөх болно. Мосег цөлд байхад Бурхан түүнтэй шууд ярьж зааварчилсан. Хүнд эдлүүлэхийнн тулд Бурхан тэнгэрээс хоол хүнс, ус болон манна илгээсэн бөгөөд өнөөдөр ч гэсэн тэгсэн хэвээр байна: Бурхан хүмүүст эдлүүлэхийн тулд идэж, уух зүйлийг биечлэн доош илгээсэн ба хүмүүсийг гэсгээхийн тулд Тэр хараал зүхлийг биечлэн илгээсэн. Иймээс Өөрийн ажлын алхам бүрийг Бурхан биечлэн гүйцэтгэдэг. Өнөөдөр хүмүүс, бодит явдлууд тохиолдохыг хүлээж, тэмдэг гайхамшгуудыг харахыг хичээдэг ба тэдгээр бүх хүмүүс хаягдах боломжтой, учир нь Бурханы ажил улам бүр бодитой болж байна. Бурхан тэнгэрээс бууж ирсэн гэдгийг хэн ч мэддэггүй, Бурхан хоол хүнс шингэн бэлдмэлийг тэнгэрээс доош илгээсэн гэдгийг мэдээгүй хэвээр—Бурхан үнэхээр оршин байдаг бөгөөд хүмүүсийн төсөөлдөг мянган жилийн хаанчлалын халуун дулаан дүр зураг нь ч гэсэн Бурханы хувийн айлдвар юм. Энэ нь бодит байдал бөгөөд зөвхөн үүнийг л газар дэлхий дээр Бурхантай хамт хаанчлах гэнэ. Газар дээр Бурхантай хамт хаанчилна гэдэг нь махан биетэй хамаатай. Махан биеийнх биш зүйл нь газар дээр байхгүй бөгөөд тиймээс гурав дахь тэнгэр лүү явахад анхаарлаа хандуулдаг бүх хүмүүс дэмий зүйл хийж байна. Нэг өдөр бүхий л орчлон ертөнц Бурханд буцаж очиход сансар огторгуй даяарх Түүний ажлын төв нь Бурханы дуу хоолойг дагах болно; өөр газарт Бурханы айлдварыг хүлээн авахын тулд зарим хүмүүс утсаар ярих болно, зарим нь онгоцоор явна, зарим нь далайг гатлан завиар явна мөн зарим нь лазер ашиглана. Хүн бүр сэтгэл татам, тэмүүлэл дүүрэн байх ба тэд бүгд Бурханд ойртон ирж, Бурханы өмнө цугларч, бүгд Бурханд шүтэн мөргөх болно, тэгээд энэ бүхэн нь Бурханы үйл байх болно. Үүнийг сана! Бурхан хэзээ ч хаа нэгтээ дахин эхлэхгүй. Бурхан энэ баримтыг биелүүлэх болно: Тэр орчлон ертөнц даяарх хүмүүсийг Өөрийнхөө өмнө ирүүлж, газар дээрх Бурханыг шүтүүлэх ба өөр газрууд дахь Түүний ажил зогсож, жинхэнэ замыг эрж хайхад хүмүүсийг албадах болно. Энэ нь яг л Иосеф шиг байх болно: Түүнд идэх юм байсан учраас хүн бүр хоол хүнсний төлөө түүн дээр ирж, түүнд мэхийн ёсолсон. Өлсгөлөнгөөс зайлсхийхийн тулд хүмүүс жинхэнэ замыг эрж хайхаас өөр аргагүй болно. Бүх шашны нийгэмлэгүүд асар их өлсгөлөнд нэрвэгдэж байгаа ба зөвхөн өнөөдрийн Бурхан л хүний таашаалыг хангах тасралтгүй урсах булгийг эзэмшсэн, амийн усны ширгэшгүй булаг бөгөөд хүмүүс Түүн дээр ирж Түүнд найдах болно. Тэр нь, Бурханы үйлс илчлэгдэж, Бурхан алдарших цаг үе байх болно; орчлон ертөнц даяарх бүх хүмүүс бусдаас ялгарах зүйлгүй энэ “хүнийг” шүтэх болно. Энэ нь Бурханы алдрын өдөр байхгүй гэж үү? Нэг өдөр хуучин пасторууд амийн усны ширгэшгүй булгаас ус хайж цахилгаан мэдээ илгээх болно. Тэд өндөр настай байх боловч өөрсдийн үл тоомсорлож байсан энэ хүнийг шүтэхээр ирсээр байх болно. Амаараа тэд хүлээн зөвшөөрөх ба зүрх сэтгэлдээ тэд итгэсээр байх болно, энэ тэмдэг гайхамшиг биш гэж үү? Бүх хаант улс баярлан баясахад энэ нь Бурханы алдрын өдөр байх ба та нар дээр ирж Бурханы сайн мэдээг хүлээн авсан хэн боловч Бурханаар ерөөгдөх болно, тэгээд эдгээр улс болон эдгээр хүмүүс Бурханаар ерөөгдөж, халамжлуулах болно. Ирээдүйн чиглэл ийм байх болно: Бурханы амнаас гарсан айлдварыг нь олж авсан хүмүүс газар дээр алхах замтай байх ба бизнес эрхлэгчид, эрдэмтэд, сурган хүмүүжүүлэгчид, аж үйлдвэр эрхлэгчид ч бай Бурханы үггүй тэдгээр хүмүүсийн хувьд нэг алхам хийхэд ч хэцүү байх бөгөөд жинхэнэ замыг эрж хайхад тэднийг албадах болно. “Үнэний хамтаар чи бүхий л дэлхий даяар алхах болно; үнэнгүйгээр чи хаашаа ч хүрч чадахгүй” гэдгийн учир энэ юм. Бодит байдал бол ийм: бүхий л орчлон ертөнцийг захирч, хүн төрөлхтнийг удирдаж, байлдан дагуулахын тулд Бурхан Замыг ашиглах болно (Өөрийн бүх үгийг гэсэн утгатай). Бурханы ажилладаг арга барилд агуу эргэлт гарахыг хүмүүс үргэлж найдаж байдаг. Тодорхой хэлбэл, үгээр дамжуулан Бурхан хүмүүсийг хянадаг ба чи хүссэн ч хүсээгүй ч Түүний хэлснийг хийх ёстой; энэ бол бодит байдал бөгөөд үүнд бүгд дуулгавартай байх ёстой иймд үүнээс зайлсхийхийн аргагүй, энэ нь хүн бүхний мэддэг зүйл.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Мянган жилийн хаанчлал ирчихсэн

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах