Өдөр тутмын Бурханы үг: Бурханы ажлыг мэдэх нь | Эшлэл 196

2021-04-01

Бурхан хүн төрөлхтний ажлын төлөө олон нойргүй шөнийг туулсан. Хамгийн дээд өндрөөс хамгийн доод төвшин хүртэл, Өөрийн өдөр хоногийг хүнтэй хамт өнгөрүүлэхийн тулд Тэр хүний амьдардаг амьдын там руу бууж очсон ба хүмүүсийн дундах ядруу байдалд хэзээ ч гомдоллоогүй, дуулгаваргүй байдлынх нь төлөө хүнийг хэзээ ч зэмлээгүй харин Өөрийн ажлыг биечлэн хийхдээ Тэр асар их доромжлолыг амссан юм. Бурхан хэрхэн тамд харъяалагдах билээ? Тэр Өөрийн амьдралыг хэрхэн тамд өнгөрөөх билээ? Гэхдээ бүх хүн төрөлхтний төлөө, ингэснээр бүхий л хүн төрөлхтөн амар амгаланг илүү хурдан олох учраас Тэр газар дээр ирэхдээ доромжлолыг тэвчиж, шударга бус явдлыг амссан бөгөөд хүнийг аврахын тулд “там” болон “Үхэгсдийн орон” руу, барын үүр лүү биечлэн орсон. Хүн яаж Бурханыг эсэргүүцэх эрхтэй байх юм бэ? Бурханы талаар дахин нэг удаа гомдоллох ямар шалтгаан түүнд байгаа юм бэ? Бурханыг дахин харах зориг түүнд яаж байх юм бэ? Тэнгэрийн Бурхан энэ хамгийн бузар заваан гажигтай газарт ирсэн бөгөөд Өөрийн гомдол дургүйцлийг хэзээ ч гаргаагүй буюу хүний талаар гомдоллоогүй, харин үүний оронд хүний бусниулалт, дарлалыг чимээгүйхэн хүлээн зөвшөөрдөг. Хүний бодлогогүй шаардлагыг Тэр хэзээ ч няцааж байгаагүй, Тэр хүнээс хэтэрхий их зүйл хэзээ ч шаардаж байгаагүй бөгөөд Тэр хэзээ ч хүнд үндэслэлгүй шаардлага тавьж байгаагүй; Тэр ердөө, хүний шаардсан бүх ажлыг ямар ч гомдолгүйгээр хийдэг: зааж сургах, гэгээрүүлэх, зэмлэх, үгийн цэвэршүүлэлт, сануулах, сургамжлах, тайтгаруулах, шүүх болон илчлэх. Түүний аль алхам нь хүний амийн төлөө байгаагүй вэ? Тэр хүний ирээдүйн төлөв болон хувь заяаг авч хаясан ч гэсэн Бурханы хэрэгжүүлсэн алхмуудын аль нь хүний хувь заяаны төлөө байгаагүй вэ? Тэдгээрийн аль нь хүний оршин тогтнохын төлөө байгаагүй вэ? Тэдгээрийн аль нь, зовлон шаналал болон шөнө шиг хар харанхуйн хүчний дарлалаас хүнийг чөлөөлөхийн төлөө байгаагүй вэ? Тэдгээрийн аль нь хүний төлөө байгаагүй вэ? Хайртай ээж шиг Бурханы зүрх сэтгэлийг хэн ойлгож чадах вэ? Бурханы хүсэн тэмүүлсэн зүрх сэтгэлийг хэн ухан ойлгож чадах вэ? Бурханы дүрэлзсэн зүрх сэтгэл болон оргилуун хүлээлтийг хүйтэн сэтгэлээр, хөндий хэнэггүй нүдээр, хүний олон удаагийн донгодолт, доромжлолоор, зүрх зүссэн үг, егөөдлөөр болон үл ойшоосон байдлаар хариулсан, тэдгээрийг хүний доог тохуугаар, түүний дэвслэлт гололтоор, түүний ойлгохгүй байдлаар, ёололт, хагацал, зайлсхийлтээр болон өөр юугаар ч биш харин хууран мэхлэлт, дайралт, гашуун үрээр хариулсан. Дулаан үгс нь ширүүн хөмсөг болон чичилсэн мянган хурууны хүйтэн хөндий байдалтай тулгарсан. Бурхан зүгээр л тэвчиж, толгой мэхийн хүмүүст үхэр мал шиг үйлчилсэн. Нар, сар хэдэн удаа ээлжилж, хэчнээн удаа Тэр ододтой учирч, хэчнээн удаа Тэр үүрийн гэгээнээр явж, үдшийн бүрийгээр эргэн ирж, Өөрийн Эцгээсээ холдон явсан Өөрийн зовлонгоос хэдэн мянга дахин их тарчлааныг тэвчиж, хүний “эвдрэл”, дайралтуудыг тэвчиж мөн хүний “харьцалт”, “засалтыг” тэвчин нойр нь хүрэлгүй эргэж хөрвөөсөн билээ. Бурханы даруу байдал болон нууцлаг байдлыг хүний ялгаварлал, хүний шударга биш үзэл, хандлагаар хариулсан бөгөөд Түүний нэр цуугүй, хүлцэнгүй байдал болон тэсвэр тэвчээрийг хүний шуналтай харцаар хариулсан; хүн харамсах зүйлгүйгээр Бурханыг үхэлд хүргэхийг оролдож, Бурханыг газар унаган дэвслэхийг оролддог. Бурханд хандах хүний хандлага нь “гоц ухаан” байдаг бөгөөд хүнээр дээрэлхүүлж, басамжлагдсан Бурхан олон арван мянган хүмүүсийн хөл дор нармийтлаа няцлуулж байхад хүн өөрөө өндөрт зогсож, тэр “цайзын хаан” мэт, “хөшигний цаанаас хаан ширээг захирах” “туйлын эрх мэдлийг” авахыг хүсэж байгаа мэт, Бурханыг үнэнч шударга, дүрэм журмыг дагадаг “нүднээс далд захирал” болгохыг хүсэж байгаа мэт байдаг ба эсэргүүцэж, төвөг учруулахыг Түүнд зөвшөөрдөггүй; Бурхан “Сүүлчийн Эзэн Хааны” дүрд тоглох ёстой, Тэр ямар ч эрх чөлөөгүй “утсан хүүхэлдэй” байх ёстой. Хүний үйл хэргийг хэлэхийн аргагүй, тэгвэл тэр Бурханаас энэ тэрийг шаардах ямар эрхтэй вэ? Тэр Бурханд зөвлөгөө өгөх ямар эрхтэй вэ? Тэр, өөрийнх нь сул талыг өрөвдөн хайрлахыг Бурханаас шаардах ямар эрхтэй вэ? Бурханы өршөөлийг хүлээн авахад тэр хэрхэн тохирох вэ? Бурханы уужим сэтгэлийг дахин дахин хүлээн авахад тэр хир тохирох вэ? Тэр Бурханы уучлалыг дахин дахин хүлээн авахад хир тохирох вэ? Түүний мөс чанар хаана байна вэ? Тэр Бурханы зүрх сэтгэлийг аль хэдийн шархлуулсан, тэр аль хэдийн Бурханы зүрх сэтгэлийг хэдэн хэсэг болгон хаясан. Бурхан эрч хүч, сэтгэл хөдлөлтэйгээр хүмүүсийн дунд ирж, хүн өчүүхэн төдий боловч сайхан сэтгэлээр Түүнд тусархаг хандана гэж найдаж байсан. Гэсэн ч Бурханы зүрх сэтгэл хүнээр тайтгаруулагдах нь удаан байсан ба Түүний хүлээн авсан бүхэн нь өсөн нэмэгдэх дайралт болон тамлалт юм; хүний зүрх сэтгэл хэтэрхий шунаг, түүний хүсэл хэтэрхий их, тэр хэзээ ч сэтгэл ханахгүй, тэр үргэлж даварч, муйхар санаатай байдаг, тэр хэзээ ч Бурханд ямар нэгэн эрх чөлөөг эсвэл үг хэлэх эрхийг олгодоггүй, Бурханыг доромжлолд өртөхөөс өөр ямар ч сонголтгүй болгодог бөгөөд Түүнийг хүссэнээрээ аргалахыг хүнд зөвшөөрдөг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 9

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах