Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 189

2020-09-13

Ямар ч сүнсний хувьд, дахин төрөх, энэ амьдралд ямар үүрэг рольтой байх, ямар гэр бүлд төрөх, амьдрал нь ямар байх вэ гэдэг нь урьд төрөлтэй нь нягт холбоотой. Бүх төрлийн хүмүүс хүний ертөнцөд ирдэг бөгөөд гүйцэтгэх үүрэг, биелүүлэх даалгавар нь өөр өөр байдаг. Эдгээр нь ямар үүрэг даалгавар байдаг вэ? Зарим хүн өрөө төлөхөөр ирдэг: Хэрвээ тэд урьд төрөлдөө бусдад асар их хэмжээний мөнгөний өртэй байсан бол энэ төрөлдөө тэд өрөө төлөхөөр ирдэг. Харин зарим нь өрөө авахаар ирсэн: Тэр урьд төрөлдөө маш их зүйл болон асар их хөрөнгө мөнгө залилуулсан учраас сүнсний ертөнцөд ирснийх нь дараа сүнсний ертөнц тэдэнд шударга хандаж, энэ төрөлдөө өрөө авахыг нь зөвшөөрдөг. Зарим хүн ач хариулахаар ирсэн: Үхэхээс нь өмнө, урьд төрөлд нь тэдэнд хэн нэгэн сайн ханддаг байсан бөгөөд энэ төрөлд дахин төрөх сайн боломж олдсон учраас тэд ач хариулахаар дахин төрдөг. Харин бусад нь амь нэхэхээр энэ амьдралд дахин төрсөн. Хэний амийг тэд нэхдэг вэ? Урьд төрөлд нь өөрсдийг нь хөнөөсөн хүний амийг нэхдэг. Дүгнэж хэлбэл, хүн бүрийн одоогийн амьдрал урьд төрөлтэй нь бат хамаатай, салшгүй холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл, хүн бүрийн одоогийн амьдралд урьд төрөл нь ихээхэн нөлөөлдөг. Жишээ нь, Жан нас барахынхаа өмнө Лигээс их хэмжээний мөнгө луйвардсан байж. Тэгвэл Жан Лид өртэй юу? Өртэй, иймээс Ли Жангаас өрөө авах ёстой гэдэг нь хэвийн зүйл үү? Ийнхүү нас барсных нь дараа тэдний хооронд шийдвэрлэх учиртай өр үлддэг. Тэд дахин төрлөө олж, Жан хүн болох үед Ли өрөө хэрхэн авах вэ? Нэг арга гэвэл Ли Жангийн хүү болж дахин төрснөөр өрөө авах явдал юм. Жан их мөнгө олж, Ли хүү нь үүнийг үрэн таран хийдэг. Жан хэчнээн их мөнгө оллоо ч хамаагүй, Ли хүү нь үүнийг үрдэг. Жан хэчнээн ч их мөнгө оллоо гэсэн хэзээ ч хүрэлцэхгүй бөгөөд хүү нь энэ хооронд яагаад ч юм бэ, янз бүрийн арга замаар эцгийнхээ мөнгийг дандаа үрж дуусгана. Жан ийнхүү гайхшаа барна: “Яагаад хүү минь үргэлж өөдлөхгүй байна вэ? Яагаад хүний хөвгүүд ийм сайн яваа юм бэ? Яагаад манай хүү ямар ч хүсэл эрмэлзэлгүй, ийм арчаагүй, ямар ч мөнгө олох чадваргүй байна вэ, яагаад би хүүгээ байнга тэжээх ёстой юм бэ? Би хүүгээ тэжээх ёстой юм хойно тэжээнэ ээ, гэхдээ хэчнээн их мөнгө өгсөн ч яагаад үргэлж хангалтгүй байдаг юм бэ? Яагаад хүү минь шударгаар хөдөлмөрлөж чадалгүй, харин зүгээр сууж, идэж ууж, завхайрч, мөрий тавих зэргийг хийдэг юм бэ? Юу л болоод байна даа?” Жан дараа нь хэсэг зуур ийнхүү бодлоо: “Би урьд төрөлдөө хүүдээ өртэй байсан байж болох юм. За яах вэ, өрөө барагдуулъя! Намайг өрөө төлж дуустал энэ дуусахгүй!” Ли өрөө суутган авч дуусах өдөр ирж болох ба дөч, тавин нас хүрээд гэнэтхэн сэхээ орох өдөр түүнд ирнэ: “Би амьдралынхаа тэн хагаст нэг ч сайн зүйл хийсэнгүй! Эцгийнхээ олсон бүх мөнгийг үрэн таран хийлээ. Би сайн хүн болох ёстой! Би өөрийгөө хурцална: шударга, зөв зохистой амьдрагч нэгэн болж, эцэгтээ дахин хэзээ ч зовлон авчрахгүй!” Яагаад тэр ингэж бодов? Яагаад тэр гэнэт сайжрав? Үүнд шалтгаан байна уу? Ямар шалтгаан байна вэ? (Учир нь Ли өрөө авсан; Жан өрөө төлсөн.) Энд шалтгаан ба үр дагавар байдаг. Энэ түүх тэр хоёрыг төрөхөөс өмнө эрт дээр үеэс эхэлсэн, тэдний урьд төрлийн амьдралын энэхүү түүх өнөөг хүртэл үргэлжилсэн бөгөөд хэн нь ч хэнийгээ буруутгаж чадахгүй. Жан хүүдээ юу ч сургасан бай, хүү нь хэзээ ч сонсоогүй, хэзээ ч шударгаар хөдөлмөрлөж үзээгүй—гэвч өр барагдсан өдөр хүүд нь сургах ямар ч шаардлага байгаагүй; хүү нь аяндаа ойлгосон. Энэ бол энгийн жишээ. Ийм жишээ өөр олон байдаг уу? (Тийм.) Энэ нь хүмүүст юуг хэлж байна вэ? (Сайн байх ёстой, мууг хийх ёсгүй гэдгийг хэлж байна.) Ямар ч мууг хийх ёсгүй бөгөөд муу үйлд залхаан цээрлүүлэлт байх болно гэдгийг хэлж байна! Ихэнх үл итгэгч олон мууг үйлддэг бөгөөд муу үйл нь залхаан цээрлүүлэлт хүртэж ирсэн, тийм үү? Гэвч энэхүү залхаан цээрлүүлэлт тохиолдлынх байдаг уу? Залхаан цээрлүүлэлт хүртдэг бүхэн үндэслэл, учир шалтгаантай байдаг. Чи хүнээс мөнгө залилчхаад зүгээр өнгөрнө гэж боддог уу? Хүний мөнгийг луйвардаж, авсны дараа ямар ч үр дагавар гарахгүй гэж боддог уу? Ингэх боломжгүй бөгөөд үр дагавар байх болно! Хэн ч бай хамаагүй, Бурхан байгаа гэдэгт итгэдэг ч бай, үгүй ч бай, хүн бүр үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээж, хийсэн үйлдлийнхээ үр дагаврыг амсах ёстой. Энэ энгийн жишээнд Жан шийтгүүлж, Лигийн өр төлөгдсөн нь шударга биш үү? Хүмүүс иймэрхүү зүйл хийх үед ийм л үр дүн гардаг. Энэ нь сүнсний ертөнцийн захиргаанаас салшгүй юм. Бурханд итгэдэггүй үл итгэгч байсан ч оршин тогтнол нь тэнгэрлэг тушаал, зарлигт захирагддаг бөгөөд хэн ч үүнээс зайлж чадахгүй, мөн хэн ч энэ бодит байдлаас зайлсхийж чадахгүй.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө X

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах