Өдөр тутмын Бурханы үг | “Цор ганц Бурхан Өөрөө IV” | Эшлэл 140

Өдөр тутмын Бурханы үг | “Цор ганц Бурхан Өөрөө IV” | Эшлэл 140

25 |2020-07-19

Сатан болон Ехова Бурханы хоорондын харилцан яриа

(Иов 1:6–11) Нэгэн өдөр Бурханы хөвгүүд өөрсдийгөө Еховагийн өмнө үзүүлэхээр ирэхэд тэдний дунд Сатан бас ирэв. Ехова Сатанаас, Чи хаанаас ирэв? Гэхэд Сатан Еховад хариулан, Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилж, энүүгээр тэрүүгээр явсаар ирлээ гэв. Ехова Сатанд, Миний боол Иов шиг төгс, шулуун шударга агаад Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн газар дэлхий дээр ганц ч үгүй байхыг чи анзаарав уу? гэв. Тэгэхэд Сатан Еховад хариулан, Иов учир шалтгаангүйгээр Бурханаас эмээдэг гэж үү? Та түүний дээр, түүний гэр орон болон түүнд байгаа бүхний бүх талд нь хэрэм босгоогүй гэж үү? Та түүний гарын үйлийг нь ерөөж, түүний эд баялаг газар нутагт нь олширлоо. Харин одоо мутраа сунган түүнд байгаа бүхэнд хүрвэл тэр Таны нүүрэн дээр Таныг хараан зүхэх болно гэв.

(Иов 2:1–5) Өөр нэг өдөр Бурханы хөвгүүд өөрсдийгөө Еховагийн өмнө үзүүлэхээр ирэхэд тэдний дунд Сатан бас ирэв. Ехова Сатан, Чи хаанаас ирэв? гэлээ. Сатан Еховад хариулан, Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилж, энүүгээр тэрүүгээр явсаар ирлээ гэв. Ехова Сатанд, Миний боол Иов шиг төгс, шулуун шударга агаад Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн газар дэлхий дээр ганц ч үгүй байхыг чи анзаарав уу? Ямар ч шалтгаангүйгээр түүнийг сүйрүүлэхээр чи Намайг түүний эсрэг турхирсан боловч тэр үнэнч байдлаа чанд хадгалсаар байна гэв. Сатан Еховад хариулан, Арьсыг арьсаар, тиймээ, өөрт байгаа бүхнээ хүн амийнхаа төлөө өгөх л болно. Харин одоо мутраа сунган түүний яс, маханд хүрээч, тэгвэл тэр Таны нүүрэн дээр Таныг хараах болно гэлээ.

Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөнд, Иовын Номон дахь Сатаны хэлсэн энэ хоёр эшлэл болон Сатаны хийсэн зүйлс нь Бурханыг эсэргүүцдэгийнх нь илэрхийлэл юм, энэ бол Сатан өөрийн үнэн дүр төрхийг харуулж байгаа хэрэг. Чи бодит амьдрал дээр Сатаны үг болон үйл хэргийг харсан уу? Чи тэдгээрийг харах үедээ, тэр нь Сатаны хэлсэн зүйл гэж боддоггүй, харин оронд нь тэдгээрийг хүний хэлсэн зүйл гэж боддог байх, тийм үү? Тийм зүйлсийг хүн ярих үед энэ нь юуг төлөөлдөг вэ? Сатаныг төлөөлдөг. Хэдий чи үүнийг хүлээн зөвшөөрдөг ч, тэрийг үнэхээр Сатан хэлж байгаа гэдгийг ухамсарлахгүй л байгаа. Гэхдээ одоо энд чи, Сатан өөрөө юу хэлж байсныг тодорхой харлаа. Чи одоо Сатаны зэвүүн төрх байдал болон хорон муугийн талаар тов тодорхой, бүрэн дүүрэн ойлголттой боллоо. Тэгвэл Сатаны хэлсэн энэ хоёр эшлэл нь, Сатаны уг чанарыг мэдэхэд өнөөгийн хүмүүст үнэт зүйл болох уу? Энэ хоёр эшлэл нь, өнөөдрийн хүн төрөлхтөний хувьд Сатаны зэвүүн төрх байдлыг таньж, Сатаны жинхэнэ, үнэн нүүр царайг таньж чадахад нэмэртэй юу? Хэдийгээр ингэж хэлэх нь тун зохистой мэт биш санагдавч, ийм байдлаар үүнийг илэрхийлэх нь мөн л нарийн зөв гэж тооцогдоно. Би үүнийг ингэж л тайлбарлаж чадна, хэрвээ та нар ойлгосон бол тэр л хангалттай. Сатан Еховагийн хийдэг зүйлийг дахин дахин дайрч, Иов Ехова Бурханаас эмээдэгийг буруушааж байсан. Тэр янз бүрийн аргаар Еховаг өдөөн хатгахаар оролдож, Иовыг уруу татахыг Еховагаар зөвшөөрүүлсэн юм. Тиймээс түүний үг нь ихэд өдөөн хатгадаг. Тэгвэл Надад хэл дээ, Сатан эдгээр үгийг хэлмэгц Сатан юу хийхийг хүсэж байгааг Бурхан тодорхой харсан уу? (Тийм.) Тэр юу хийхийг хүсэж байгааг Бурхан ойлгосон уу? (Тэгсэн.) Бурханы зүрх сэтгэлд, Бурханы ажиглан хардаг Иов гэгч энэ хүн—Бурханы зөвт шударга, төгс хэмээн үздэг Бурханы энэхүү зарц нь—ийм уруу таталтыг тэсвэрлэж чадах байсан уу? (Тийм.) Бурхан яагаад тийм их итгэлтэйгээр “Тийм” гэж хэлсэн бэ? Бурхан үргэлж хүний зүрх сэтгэлийг шалгаж байдаг уу? (Тийм.) Сатан ч гэсэн хүний зүрх сэтгэлийг шалгаж чадах уу? (Үгүй.) Сатан чадахгүй. Сатан хүний зүрх сэтгэлийг харж чаддаг ч гэсэн түүний хорон муу уг чанар нь, ариун байдал бол ариун байдал эсвэл бузар муухай байдал бол бузар муухай байдал гэдэгт хэзээ ч итгэдэггүй. Хорон муу Сатан, ариун зөв шударга эсвэл гэгээлэг юуг ч, хэзээ ч эрхэмлэж чадахгүй. Сатан өөрийн уг чанар, өөрийн хорон муугаар дамжуулан, мөн өөрийн ашигладаг эдгээр аргаар дамжуулан бүх хичээл чармайлтаа гаргаж, өөрийн мэдэлгүйгээр аливааг хийдэг. Бурханаар шийтгүүлж, устгагдах байсан ч тэр Бурханыг зөрүүдлэн эсэргүүцэхдээ тээнэгэлзэхгүй—энэ бол хорон муу, энэ бол Сатаны уг чанар билээ. Иймээс энэ эшлэлд Сатан: “Арьсыг арьсаар, тиймээ, өөрт байгаа бүхнээ хүн амийнхаа төлөө өгөх л болно. Харин одоо мутраа сунган түүний яс, маханд хүрээч, тэгвэл тэр Таны нүүрэн дээр Таныг хараах болно” гэж хэлсэн. Хүн Бурханаас эмээдэг нь тухайн хүн Бурханаас маш олон ашиг тус олж авснаас болдог гэж Сатан боддог. Хүн Бурханаас ашиг тус олж авдаг, иймээс тэр Бурхан бол сайн гэж хэлдэг. Гэхдээ энэ нь Бурхан сайнаас болдог биш, харин ердөө хүн маш олон ашиг тус олж авсан учраас л Бурханаас ийм байдлаар эмээдэг: Бурхан түүнийг эдгээр ашиг тусаас нь салгамагц тэр Бурханыг орхих болно. Өөрийн хорон муу чанараараа Сатан, хүний зүрх сэтгэл үнэхээр Бурханаас эмээдэг гэдэгт итгэдэггүй. Учир нь түүний хорон муу уг чанар нь ариун байдал гэж юу болохыг мэдэхгүй, тэр ч бүү хэл эмээсэн хүндлэл гэж юу болохыг ч мэдэхгүй. Тэр Бурханыг дуулгавартай дагах нь юу болохыг, эсвэл Бурханаас эмээх нь юу болохыг мэддэггүй. Тэр өөрөө Бурханаас эмээдэггүй учраас хүн ч бас Бурханаас эмээж чадахгүй, энэ нь боломжгүй хэмээн боддог. Надад хэлээч, Сатан хорон муу биш гэж үү? (Тийм!) Сатан бол хорон муу. Манай чуулганаас бусад олон янзын шашин болон урсгалууд, эсвэл шашны болон нийгмийн бүлгүүдийн аль нь ч бай Бурханы оршин тогтнолд итгэдэггүй, Бурхан ажил хийж чадна гэж итгэдэггүй, иймээс тэд, чиний итгэдэг зүйл ч бас Бурхан биш гэж боддог. Садар самуун хүн, хүн бүхнийг яг өөр шигээ садар самуун гэж боддог. Цаг үргэлжид худлаа ярьдаг хүн, нэг ч хүн үнэнч шударга биш гэж боддог ба тэд бүгдээрээ худлаа ярьж байгаа гэж үздэг. Хорон муу хүн бүхнийг хорон муу гэж үздэг ба өөрийн харсан хүн бүхэнтэй тэмцэлдэхийг хүсдэг. Харин харьцангуй шударга зантай хүмүүс хүн бүхнийг шударга гэж боддог ба тэгснээр үргэлж мэхлэгдэж, үргэлж хууртагдаж байдаг, тэд энэ тухайд яаж ч чаддаггүй. Та нарт илүү ойлгомжтой болгохын тулд Би энэ хэдэн жишээг хэлж байна: Сатаны хорон муу чанар нь түр зуурын их хүсэл биш, эсвэл түүний орчноос үүссэн зүйл биш, энэ нь мөн ямар нэгэн шалтгаан эсвэл үндэслэлээс бий болсон түр зуурын илрэл биш юм. Огтхон ч биш! Тэр ийм байхаас өөр яаж ч чаддаггүй! Тэр ямар ч сайн зүйл хийж чаддаггүй. Тэр сонсоход таатай зүйлийг хэлсэн ч гэсэн, чамайг зүгээр л уруу татаж байдаг. Түүний үг хэдий чинээ сайхан, хэдий чинээ аятайхан, хэдий чинээ эелдэг байна, эдгээр үгний цаадах зэвүүн санаа нь төдий чинээ хорлонтой байдаг. Сатаны хэлсэн энэ хоёр эшлэлээс чи түүний ямар нүүр царай, ямар уг чанарыг олж харсан вэ? (Дотуур тамиртай, хорон санаатай бөгөөд хорон муу.) Түүний үндсэн шинж чанар нь хорон муу, тун хорон муу агаад хорон санаатай.

“Цор ганц Бурхан Өөрөө IV”-өөс эш татав

Илүү ихийг харуул
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах