Өдөр тутмын Бурханы үг | “Цор ганц Бурхан Өөрөө III” | Эшлэл 129

Өдөр тутмын Бурханы үг | “Цор ганц Бурхан Өөрөө III” | Эшлэл 129

42 |2020-07-16

Үхэл: Зургаа дахь онцгой үе

Маш их үймээн бужигнааны дараа, маш их бүтэлгүйтэл, таагүй явдлын дараа, маш их баяр хөөр, уй гашуу болон сайн, муугийн дараа, маш олон мартагдашгүй жилүүдийн дараа, улирал дахин дахин солигдохыг харсны дараа ч хүн амьдралын чухал үеүдийг анзааралгүй өнгөрөөдөг бөгөөд нүд ирмэхийн зуурт л бөхөн унтарч буй насандаа очсоноо мэддэг. Цаг хугацааны ул мөр бүх биеэр нь тамгалагддаг: Хүн цэх шулуун зогсож чадахаа больж, хар үстэй толгой нь цагаан болж, хурц тунгалаг нүд нь сүүмийн булингартаж, зөөлөн толигор арьс нь үрчийж, нөсөөтдөг. Хүний сонсгол муудаж, шүд нь сулран унаж, хариу үйлдэл нь удааширч, хөдөлгөөн нь удаан болдог… Энэ үед хүн өөрийн залуу насны оргилсон он жилүүдтэй бүрмөсөн салах ёс хийж, амьдралынхаа хэвийх үе болох өтөл нас руу ордог. Дараа нь тэр хүний амьдралын сүүлчийн чухал үе болох үхэлтэй учрах болно.

1. Хүний амьдрал, үхлийг хянах хүч гагцхүү Бүтээгчид бий

Хэрвээ хүний төрөлт түүний өмнөх амьдралаар заяагддаг бол хүний үхэл тэрхүү хувь төөргийн төгсгөлийг тэмдэглэдэг. Хэрвээ хүний төрөлт нь энэ амьдрал дахь хүний үүрэг даалгаврын эхлэл бол хүний үхэл нь тэрхүү үүрэг даалгаврын төгсгөлийг тэмдэглэдэг. Бүтээгч хүний төрөлтөнд зориулсан хөдөлшгүй нөхцөл байдлыг тодорхойлчихсон байдаг болохоор Тэр мөн л хүний үхэлд хөдөлшгүй нөхцөл байдлыг зохицуулчихсан байдаг гэдгийг хэлэх нь илүүц юм. Өөрөөр хэлбэл, хэн ч тохиолдлоор төрдөггүй, хэний ч үхэл санаандгүй байдаггүй бөгөөд төрөлт болон үхэл хоёулаа хүний өмнөх болон өнөөгийн амьдралтай гарцаагүй холбоотой байдаг. Хүний төрөлт болон үхлийн нөхцөл байдлын хоёуланг Бүтээгч урьдчилан шийддэг; энэ бол хүний заяа төөрөг, хүний хувь заяа юм. Хүний төрөлтийн талаар ихийг хэлж болохын адилаар хүн болгоны үхэл нь янз бүрийн онцгой нөхцөл байдалд тохиолддог учраас хүмүүсийн насны хэмжээ, тэдний үхлийн байдал, цаг хугацаа нь ялгаатай байдаг. Зарим хүмүүс чийрэг, эрүүл саруул байдаг ч эрт үхдэг; зарим нь сул дорой, эмгэг хуучтай байдаг ч өндөр насалж, зоволгүйгээр таалал төгсдөг. Зарим нь зуурдаар, зарим нь жамаараа нас нөгчдөг. Зарим нь гэрээсээ хол нас барж байхад зарим нь хайртай хүмүүсийнхээ хажууд нүд аньдаг. Зарим хүмүүс агаарт, зарим нь газар доор нас бардаг. Зарим нь усанд живж, зарим нь гай гамшигт амиа алддаг. Зарим нь өглөө, зарим нь орой нас бардаг… Хүн бүхэн нэр цуутай төрөлт, гайхалтай амьдрал, алдар суутай үхлийг хүсдэг боловч хэн ч өөрийн хувь тавиланг даван гарч чадахгүй, хэн ч Бүтээгчийн дээд эрхээс зугтаж чадахгүй. Энэ бол хүний хувь заяа юм. Хүн өөрийн ирээдүйд зориулан бүхий л төрлийн төлөвлөгөө гаргаж чадах боловч өөрийн төрөлтийн болон энэ дэлхийгээс явах үеийнхээ байдал, цаг хугацааг хэн ч төлөвлөж чадахгүй. Хүмүүс хэдийгээр үхлээс зайлсхийж, эсэргүүцэхийн тулд чадах бүхнээ хийдэг боловч үхэл тэдэнд мэдэгдэлгүйгээр чимээгүйхэн ойртсоор байдаг. Хэзээ үхэхээ эсвэл яаж үхэхээ, тэр ч бүү хэл энэ нь хаана тохиолдохыг хэн ч мэддэггүй. Мэдээжээр, амьдрал, үхлийн хүчийг барьдаг нь хүн төрөлхтөн биш, байгаль дэлхий дээрх ямар нэг биет биш, харин цор ганц эрх мэдэлтэй Бүтээгч юм. Хүн төрөлхтний амьдрал, үхэл нь байгаль дэлхийн хуулийн үр дүн биш, харин Бүтээгчийн эрх мэдлийн дээд эрхийн үр дагавар билээ.

2. Бүтээгчийн дээд эрхийг мэддэггүй хүнээс үхлийн айдас салахгүй зовооно

Өтөл насандаа очих үед хүнд тулгардаг бэрхшээл нь гэр бүлээ тэжээх, эсвэл амьдралын гол хүсэл эрмэлзлээ тогтооход биш, харин амьдралтайгаа хэрхэн салах ёс хийж, амьдралынхаа төгсгөлтэй хэрхэн учрах, оршин тогтнолынхоо төгсгөлд хэрхэн цэг тавих вэ гэдэгт байдаг юм. Хэдийгээр хүмүүс гаднаа үхэлд маш бага анхаарал хандуулдаг мэт байдаг боловч хэн ч энэ сэдвийг шинжлэхээс зайлсхийж чадахгүй, учир нь үхлийн нөгөө талд өөр ертөнц буюу хүний ойлгож, мэдэрч чаддаггүй, тэдний огтхон ч мэддэггүй ертөнц оршин байдаг эсэхийг хэн ч мэддэггүй билээ. Энэ нь хүмүүсийг үхэлтэй халз тулахаас айж, үүнтэй жам ёсоороо тулгарахаас айхад хүргэдэг бөгөөд үүний оронд тэд энэ сэдвээс зайлсхийхийн тулд чадах бүхнээ хийдэг. Иймээс энэ нь хүн бүрийг үхлийн тухай айдсаар дүүргэж, амьдралын энэхүү зайлшгүй үнэнд нууцлаг бүрхүүл нэмж, хүн бүхний зүрх сэтгэлд байнгын сүүдэр тусгадаг.

Бие нь муудаж байгааг мэдрэх үедээ, үхэл нь ойртож байгааг мэдрэх үедээ хүн тодорхойгүй айдас, үгээр илэрхийлэхийн аргагүй айдсыг мэдэрдэг. Үхлээс айх айдас нь хүнд бүр илүү их ганцаардал, арчаагүй байдлыг мэдрүүлдэг бөгөөд энэ үед хүн өөрөөсөө ийнхүү асуудаг: Хүн хаанаас ирсэн бэ? Хүн хаашаа явж байна вэ? Хүний амьдрал түүнээс урсан өнгөрч, хүн ингээд үхдэг юм гэж үү? Энэ нь хүний амьдралын төгсгөлийг тэмдэглэдэг үе гэж үү? Эцэстээ амьдралын утга учир юу юм бэ? Эцсийн эцэст амьдрал ямар үнэ цэнэтэй юм бэ? Энэ нь нэр алдар, эд хөрөнгийн төлөө гэж үү? Энэ нь үр хүүхэд өсгөхийн төлөө гэж үү?… Хүн эдгээр тодорхой асуултын тухай бодсон эсэхээс үл хамааран, хүн үхлээс хэр гүнзгий айдгаас үл хамааран нууцлаг байдлуудыг судлах хүсэл, амьдралын тухай ойлгохгүй байх болон эдгээртэй холилдсон дэлхий ертөнцийн тухай уян нялуун сэтгэл, орхин одох хүсэлгүй байдал хүн бүхний зүрх сэтгэлийн гүнд үргэлж байдаг. Хүний айдаг зүйл юу болохыг, хүний судлахыг хүсдэг зүйл юу болохыг, тэр юуны тухай уян нялуун сэтгэлтэй байдгийг болон тэр юуг орхин одох хүсэлгүй байдгийг хэн ч тодорхой хэлж чадахгүй байх…

Үхлээс айдаг учраас хүмүүс хэтэрхий их санаа зовдог; үхлээс айдаг учраас тэдний орхиж чаддаггүй зүйл маш их байдаг. Үхэх гэж байхдаа зарим хүмүүс үүний эсвэл түүний тухай бухимддаг; тэд санаа зовсноороо үхлийн авчрах зовлон шаналал, айдсыг арилгаж чадах юм шиг, амьд хүмүүстэй ийм ойр дотно харьцааг хадгалснаараа үхлийг дагалдан ирдэг арчаагүй, ганцаардмал байдлаас зугтаж чадах юм шиг хүүхдүүд, хайртай хүмүүс, эд хөрөнгөнийхөө төлөө санаа зовж байдаг. Хүний сэтгэлийн гүнд ойлгомжгүй айдас, хайртай хүмүүсээсээ хагацаж, хөх тэнгэрийг дахин хэзээ ч харахгүй, материаллаг ертөнцийг дахин хэзээ ч харахгүй гэсэн айдас байдаг. Хайртай хүмүүстэйгээ хамт байж дассан ганцаардмал сүнс зууралдахаа больж, үл мэдэх, танихгүй ертөнц рүү цор ганцаараа явах дургүй байдаг.

“Цор ганц Бурхан Өөрөө III”-аас эш татав

Илүү ихийг харуул
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах