Өдөр тутмын Бурханы үг | “Цор ганц Бурхан Өөрөө I” | Эшлэл 101

Өдөр тутмын Бурханы үг | “Цор ганц Бурхан Өөрөө I” | Эшлэл 101

104 |2020-07-05

Бурханы эрх мэдэл юуг бэлгэддэг вэ? Энэ нь Бурханы Өөрийн ялгамж чанарыг бэлгэддэг үү? Энэ нь Бурханы Өөрийн хүч чадлыг бэлгэддэг үү? Энэ нь Бурханы Өөрийн цор ганц байр суурийг бэлгэддэг үү? Бүх зүйлийн дунд чи Бурханы эрх мэдлийг юунаас харсан бэ? Чи үүнийг хэрхэн харсан бэ? Хүний туулдаг дөрвөн улирлын тухайд хэн нэгэн хүн хавар, зун, намар, өвөл ээлжлэн солигдох хуулийг өөрчилж чадах уу? Хавар мод нахиалж, цэцэглэдэг; зун навчаар бүрхэгддэг; намар жимс нь ургаж, өвөл навчис унадаг. Энэ хуулийг хэн нэгэн өөрчилж чадах уу? Энэ нь Бурханы эрх мэдлийн нэг талыг харуулдаг уу? Бурхан “Гэрэл бий болог” хэмээн хэлэхэд гэрэл бий болсон. Энэхүү гэрэл одоо хүртэл оршин байгаа юу? Энэ нь юунаас болж оршдог вэ? Энэ нь мэдээж Бурханы үгийн үрээр, мөн Бурханы эрх мэдлийн үрээр оршин тогтнодог. Бурханы бүтээсэн агаар одоо ч оршсоор байдаг уу? Хүний амьсгалдаг агаарыг Бурхан бүтээсэн үү? Бурханы бий болгосон зүйлийг хэн нэгэн авч чадах уу? Тэдний мөн чанар ба чиг үүргийг хэн нэгэн өөрчилж чадах уу? Бурханы хуваарилсан өдөр, шөнийг болон Бурханы тушаасан өдөр шөнийн хуулийг хэн нэгэн сүйтгэх чадвартай юу? Сатан тийм зүйл хийж чадах уу? Чи шөнө унтахгүй байж, шөнийг өдөр гэж үзсэн ч гэсэн энэ шөнө хэвээр л байна; чи өөрийн өдөр тутмын хэвшлийг өөрчилж болох ч өдөр шөнө ээлжлэн солигдох хуулийг өөрчлөх чадваргүй—энэ баримтыг ямар ч хүн өөрчилж чадахгүй, тийм биз дээ? Хэн нэгэн арсланг анжсанд үхэр шиг хөллөөд газар хагалуулж чадах уу? Хэн нэгэн зааныг илжиг болгон өөрчлөх чадвартай юу? Хэн нэгэн тахиаг бүргэд мэт тэнгэрт дүүлэн нисгэж чадах уу? Хэн нэгэн чоныг хонь мэт өвс идүүлж чадах уу? Хэн нэг хүн усны загасыг хуурай газар дээр амьдруулж чадах уу? Яагаад чадахгүй гэж? Бурхан тэднийг усанд амьдрахыг тушаасан учраас тэд усанд амьдардаг. Тэд газар дээр амьд гарч чадахгүй, үхнэ; тэд Бурханы тушаалын хязгаарыг давж чадахгүй. Бүх зүйлд оршин тогтнох хууль, хязгаар байдаг ба тэд бүгд өөрсдийн зөн совинтой байдаг. Эдгээрийг Бүтээгч тушаасан ба ямар ч хүн өөрчилж, зөрчих боломжгүй. Жишээлбэл, арслан хүмүүсээс үргэлж хол, зэрлэг байгальд амьдрах бөгөөд хүнтэй хамт амьдарч, хүний төлөө ажилладаг шар үхэр адил номхон, үнэнч байж хэзээ ч чадахгүй. Хэдийгээр заан, илжиг хоёр хоёулаа амьтан, хоёулаа дөрвөн хөлтэй, агаараар амьсгалдаг амьтад боловч тэдний төрөл зүйл ондоо, учир нь тэднийг Бурхан өөр өөр төрөлд хуваасан, тэдэнд өөр өөрийн зөн совин байдаг ба иймээс тэд хэзээ ч нэг нь нөгөөгөө орлохгүй. Хэдийгээр тахиа бүргэд шиг хоёр хөлтэй, далавчтай боловч хэзээ ч агаарт нисэж чадахгүй; энэ нь хамгийн ихдээ л мод руу нисэж чадах ба—энэ нь зөн совингоор нь тодорхойлогддог. Энэ бүхэн нь Бурханы эрх мэдлийн тушаалаас хамаардаг гэдгийг хэлэх нь илүүц юм.

Өнөөгийн хүн төрөлхтний хөгжилд хүн төрөлхтний шинжлэх ухааныг хөгжиж буй гэж хэлж болох бөгөөд хүний шинжлэх ухааны нээлтийн ололт амжилтыг бахадмаар гэж дүрсэлж болно. Хүний ур чадвар нь улам их өсөж байгаа гэж хэлж болох боловч шинжлэх ухааны нэг нээлтийг хүн төрөлхтөн хийж чадаагүй байна: Хүн төрөлхтөн нисэх онгоц, нисэх онгоц тээвэрлэгч, цөмийн бөмбөг хийсэн, хүн төрөлхтөн сансарт нисэж, саран дээр алхаж, интернетийг бүтээж, өндөр технологитой амьдралын хэв маягтайгаар амьдарсан, гэсэн ч хүн төрөлхтөн амьд, амьсгалдаг зүйлийг бүтээх чадваргүй байна. Амьд биет бүрийн зөн совин болон тэдний амьдардаг хууль, мөн бүх төрлийн амьд зүйлсийн амьдрал, үхлийн мөчлөг—энэ бүхэн нь хүн төрөлхтний шинжлэх ухаанд боломжгүй бөгөөд захирагдахгүй. Энэ үед, хүний шинжлэх ухаан хэчнээн их өндөрлөгт хүрсэн нь хамаагүй, үүнийг Бүтээгчийн ямар ч бодолтой харьцуулшгүй ба энэ нь Бүтээгчийн бүтээлийн гайхалтай байдлыг болон Түүний эрх мэдлийн сүр хүчийг ялган таних чадваргүй гэдгийг хэлэх ёстой. Газар дээр маш олон далай байдаг боловч тэд хэзээ ч өөрсдийн хязгаарыг давж, газар дээр хүссэнээрээ гарч ирээгүй, учир нь Бурхан тэдэнд тус бүрд нь хил хязгаар тогтоож өгсөн; тэд Түүний тушаасан газарт байдаг бөгөөд Бурханы зөвшөөрөлгүйгээр тэд ийш тийш чөлөөтэй нүүгээд явж чадахгүй. Бурханы зөвшөөрөлгүйгээр тэд бие биедээ халдах боломжгүй ба Бурхан хөдлө гэж хэлсэн үед л тэд хөдөлж чадах бөгөөд тэдний хаашаа явж, хаана зогсох нь Бурханы эрх мэдлээр тодорхойлогддог.

Шулуухан хэлэхэд “Бурханы эрх мэдэл” гэдэг нь Бурханаас хамаарна гэсэн үг юм. Ямар нэг зүйлийг хэрхэн хийхийг шийдэх эрх Бурханд байдаг бөгөөд энэ нь Түүний хүссэнээр л хийгддэг. Бүх зүйлийн хууль хүнээс биш, Бурханаас хамаардаг; үүнийг хүн өөрчилж чадах ч үгүй. Энэ нь хүний хүслээр хөдлөхгүй, харин Бурханы бодол, Бурханы мэргэн ухаан, Бурханы зарлигаар өөрчлөгддөг ба энэ нь ямар ч хүний үгүйсгэж чадахгүй баримт юм. Тэнгэр, газар, бүх зүйлс, орчлон ертөнц, одот тэнгэр, жилийн дөрвөн улирал гэх мэт хүнд харагдах болон үл харагдах зүйлс—бүгд Бурханы эрх мэдлийн дор, Бурханы зарлигийн дагуу, Бурханы тушаалын дагуу, бүтээлийн эхлэлийн хуулийн дагуу өчүүхэн төдий ч алдаа мадаггүйгээр оршин тогтнож, үйл ажиллагаа явуулж, өөрчлөгдөж байдаг. Ганц ч хүн, эсвэл эд юм өөрсдийн хуулийг өөрчилж чадахгүй, эсвэл үйл ажиллагаагаа явуулдаг төрөлхийн замналаа өөрчилж чадахгүй; тэд Бурханы эрх мэдлийн үрээр бий болсон бөгөөд Бурханы эрх мэдлийн улмаас устаж үгүй болдог. Энэ бол Бурханы эрх мэдэл юм. Одоо ийм их зүйлийг хэлсний дараа чи Бурханы эрх мэдэл нь Бурханы ялгамж чанар болон байр суурийн бэлгэ тэмдэг гэдгийг мэдэрч байна уу? Бурханы эрх мэдлийг аливаа бүтээгдсэн, эсвэл бүтээгдээгүй зүйлс эзэмшиж чадах уу? Үүнийг ямар нэг хүн, зүйл, эсвэл эд юм дуурайж, хуулбарлаж, орлож чадах уу?

“Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс эш татав

Илүү ихийг харуул
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах