Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 56

2021-03-20

Бурхан хэдийгээр хүнээс нуугддаг боловч бүх зүйлийн дундах үйл хэрэг нь хүнд Түүнийг мэдэгдэхэд хангалттай юм

Иов Бурханы царайг хараагүй, эсвэл Бурханы хэлсэн үгийг сонсоогүй, тэр ч бүү хэл Бурханы ажлыг тэр өөрийн биеэр үзээгүй, гэхдээ түүний Бурханаас эмээх байдал болон шалгалтуудын үеийн түүний гэрчлэлийг бүгд нүдээр харсан ба тэдгээрийг нь Бурхан хайрлаж, ихэд таашаан бахдаж, сайшаасан бөгөөд хүмүүс атаархаж, тэдгээрийг биширч, цаашлаад үгээ олж ядан магтдаг. Түүний амьдралын тухайд гэвэл, агуу, эсвэл ер бусын юм юу ч байгаагүй: тэр бусад энгийн хүний адилаар хүнээс ялгарах юмгүй амьдарч, нар мандахад ажилдаа явж, нар жаргахад гэртээ амрахаар ирдэг байсан. Ялгаа нь гэвэл, энэ жирийн хэдэн арван жилийн туршид тэр өөр ямар ч хүний олж чадаагүй Бурханы замын тухай мэдлэг ухааныг олж авсан ба Бурханы агуу хүч чадал болон дээд эрхийг ухаарч ойлгосон юм. Тэр бусад эгэл хүнээс илүү ухаантай байгаагүй, түүний амьдрал нэг их зүдэргээтэй байгаагүй, цаашлаад, түүнд онцгой далд авьяас ч байгаагүй. Гэхдээ түүний эзэмшсэн зүйл бол үнэнч, өрөвч зөөлөн, чигч зан чанар, шударга ёс болон зөвт байдлыг хайрладаг, эерэг зүйлсийг хайрладаг зан чанар байсан—эдгээрийн алийг ч ихэнх эгэл хүмүүс эзэмшдэггүй. Тэрээр хайр, хорслыг хооронд нь ялгадаг, шударга ёсны мэдрэмжтэй, тууштай, тэсвэр хатуужилтай, бодолдоо ухамсартай байсан, тиймээс дэлхий дээрх энгийн амьдралдаа Бурханы хийсэн бүхий л ер бусын зүйлийг харж, Бурханы агуу, ариун, зөвт байдлыг харсан, хүний төлөө гэсэн Бурханы зовнил, нигүүлсэл, хамгаалалтыг харсан бөгөөд хамгийн дээд Бурханы хүндтэй байдал, эрх мэдлийг харсан билээ. Ямар ч эгэл хүнээс давсан эдгээр зүйлийг Иов яагаад олж авч чадсаны эхний шалтгаан бол тэр ариун зүрх сэтгэлтэй байсан ба түүний зүрх сэтгэл Бурханд харьяалагдаж, Бүтээгчээр удирдуулж байсан явдал юм. Хоёр дахь шалтгаан нь түүний мэрийлт байсан: өө сэвгүй, төгс байж, Тэнгэрийн хүслийг дагадаг, Бурханд хайрлагдсан, муугаас зайлсан хүн байх түүний мэрийлт байв. Бурханыг харж, эсвэл Бурханы үгийг сонсож чадахгүй байх зуураа Иов эдгээр зүйлсийг эзэмшиж, мэрийсэн; хэдий тэр Бурханыг хэзээ ч хараагүй боловч бүх зүйлийг захирдаг Бурханы арга барилыг мэдэж авсан бөгөөд Бурханы ингэж хийдэг мэргэн ухааныг ойлгосон юм. Хэдийгээр тэр Бурханы хэлсэн үгийг хэзээ ч сонсож байгаагүй боловч хүнийг шагнах, хүнээс авах үйл хэрэг бүгд Бурханаас ирдэг гэдгийг Иов мэдэж байсан. Хэдийгээр түүний амьдралын жилүүд бусад эгэл хүнийхээс өөр байгаагүй боловч түүний амьдралын энэхүү энгийн байдал нь бүх зүйлийг захирах Бурханы дээд эрхийн талаарх түүний мэдлэгт нөлөөлж, эсвэл Бурханаас эмээж, муугаас зайлах замыг дагахад нь нөлөөлөхийг тэр зөвшөөрөөгүй. Түүний үзэхэд, бүх зүйлийн хууль Бурханы үйл хэргээр дүүрэн байсан ба Бурханы дээд эрхийг хүний амьдралын ямар ч хэсгээс харж болох байсан. Тэр Бурханыг хараагүй, гэхдээ Бурханы үйл хэрэг хаа сайгүй байгааг ухаарч чадсан бөгөөд дэлхий дээрх жирийн амьдралынхаа хугацаанд, өөрийн амьдралын бүх өнцөг булан бүрээс тэр Бурханы ер бусын, гайхалтай үйл хэргийг харж, ухаарч чадсан ба Бурханы гайхалтай зохицуулалтыг харж чадсан юм. Бурхан нуугдаж, чимээгүй байдаг нь Бурханы үйл хэргийг ойлгож ухаарахад Иовд саад болоогүй, мөн тэдгээр нь Бурхан бүх зүйлд дээд эрхтэй байдаг талаарх түүний мэдлэгт нөлөөлөөгүй. Түүний амьдрал нь, түүний өдөр тутмын амьдралын үед бүх зүйлийн дотор нуугдаж байсан Бурханы дээд эрх, зохицуулалтын биелэл байсан юм. Бүх зүйлийн дунд чимээгүй байдаг атлаа бүх зүйлийн хуулийг захирч Өөрийн зүрх сэтгэлийн дуу хоолой болон Өөрийн үгийг илэрхийлж байдаг Бурханы зүрх сэтгэлийн дуу хоолойг, Бурханы үгийг тэр өдөр тутмын амьдралдаа сонсож, ойлгосон юм. Тэгэхээр, хэрвээ хүмүүс Иов шиг хүн чанар, мэрийлттэй байх юм бол тэд Иов шиг ухаарал, мэдлэг олж авч чадах ба бүх зүйлийг захирах Бурханы дээд эрхийн талаар Иовынхтой адилхан ойлголт, мэдлэгийг эзэмшиж чадах юм. Бурхан Иовд харагдаж, түүнтэй ярьж байгаагүй боловч Иов төгс, чигч байж, Бурханаас эмээж, муугаас зайлж чадсан юм. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнд харагдаж, түүнтэй ярихгүйгээр бүх зүйлийн дундах Бурханы үйл хэрэг болон бүх зүйлийг захирах Түүний дээд эрх нь Бурханы оршин тогтнол, хүч чадал, эрх мэдлийг хүн мэдэж авахад хангалттай байдаг бөгөөд Бурханы хүч чадал, эрх мэдэл нь хүнийг Бурханаас эмээж, муугаас зайлах замд оруулахад хангалттай юм. Иов шиг эгэл хүн Бурханаас эмээж, муугаас зайлах явдлыг биелүүлж чадсан байхад Бурханыг дагадаг эгэл хүн болгон бас чадах ёстой. Хэдийгээр эдгээр үг зохистой дүгнэлт мэт сонсогдож болох боловч энэ нь юмсын хуульд харшлахгүй. Гэтэл баримтууд найдсанаас өөр байв: Бурханаас эмээж, муугаас зайлахыг Иов, гагцхүү Иов л сахих зүйл мэт харагддаг. “Бурханаас эмээж, муугаас зайлах” талаар дурдахад хүмүүс, Бурханаас эмээж, муугаас зайлах зам нь Иовын нэрээр хаяглагдсан ба бусдад хамаагүй мэт үүнийг зөвхөн Иов л хийх ёстой гэж боддог. Үүний шалтгаан тодорхой: Учир нь, зөвхөн Иов л үнэнч, зөөлөн сэтгэлтэй, шулуун шударга агаад шударга ёс, зөвт байдал болон эерэг зүйлсийг хайрладаг зан чанартай байсан, тиймээс зөвхөн Иов л Бурханаас эмээж, муугаас зайлах замыг дагаж чадсан. Та нар бүгдээрээ энд буй цаад учрыг ойлгосон байх ёстой—энэ нь юу вэ гэхээр, үнэнч, өрөвч зөөлөн, шулуун шударга агаад шударга ёс, зөвт байдал болон эерэг зүйлийг хайрладаг хүн чанарыг хэн ч эзэмшээгүйн улмаас хэн ч Бурханаас эмээж, муугаас зайлж чадахгүй, тиймээс тэд хэзээ ч Бурханы баяр хөөрийг олж авч, эсвэл шалгалтуудын дунд бат зогсож чадахгүй юм. Энэ нь бас, Иовоос бусад бүх хүн мөн л Сатанд хүлэгдэж, урхидуулсан хэвээр байгаа, тэд бүгд тэрэнд буруушаагдаж, довтлуулж, хүчирхийлүүлж байдаг ба тэднийг Сатан залгихаар оролддог, тэд бүгд Сатанд олзлогдсон эрх чөлөөгүй хоригдлууд гэсэн үг юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах