Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 48

2021-03-25

Иов Сатаныг ялж, Бурханы нүдээр жинхэнэ хүн болсон

Иов эхний шалгалтыг амсах үедээ өөрийн бүх эд хөрөнгө, үр хүүхдээ алдсан боловч үүний дүнд тэр балраагүй, эсвэл Бурханы эсрэг нүгэл болох ямар нэг зүйлийг хэлээгүй. Тэр Сатаны уруу таталтыг давж гарсан, тэр өөрийн эд хөрөнгө, үр хүүхдийг давсан ба мөн өөртөө байгаа бүхнийг алдах шалгалтыг давж гарсан, өөрөөр хэлбэл, Бурхан тэгж авахад тэр дуулгавартай байж чадсан ба үүний учир Бурханд талархал, магтаалыг өргөсөн. Сатаны эхний шалгалтын үеэр Иовын зан төлөв ийм байсан, мөн Бурханы эхний шалгалтын үед Иовын гэрчлэл ийм байсан юм. Хоёр дахь шалгалтаар Сатан Иовыг зовоохын тулд Сатан гараа сунгасан ба Иов хэдийгээр урьд өмнө өвдөж үзсэнээс хавьгүй айхтар өвдөлтийг мэдэрсэн боловч түүний гэрчлэл нь хүмүүсийг гайхашруулж орхиход хангалттай байсан. Тэр Сатаныг дахин нэг ялахын тулд сэтгэлийн тэнхээ, итгэл үнэмшил, Бурханд дуулгавартай хандах байдлаа ашигласан бөгөөд түүний зан төлөв болон гэрчлэлийг Бурхан бас дахин сайшааж, ивээсэн юм. Энэ сорилтын үеэр Иов бие махбодын өвдөлт нь түүний Бурханд итгэх итгэл болоод дуулгавартай байдлыг өөрчилж чадахгүй, эсвэл Бурханд үнэнч зүтгэдгийг нь болон Бурханаас эмээдгийг нь үгүй болгож чадахгүй гэдгийг Сатанд харуулахын тулд жинхэнэ зан төлвөө ашигласан; тэр үхэлтэй нүүр тулснаас болоод Бурханаас татгалзахгүй, эсвэл өөрийн төгс, шулуун шударга байдлыг хаяхгүй байсан. Иовын шийдэмгий байдал нь Сатаныг хулчгар болгож, түүний итгэл нь Сатаныг хүлцэнгүй, бэмбэгнүүр болгосон, түүний Сатантай хийсэн үхэл амьдралын тулааны хүч нь Сатанд гүн гүнзгий үзэн ядалт, хорсол төрүүлж, түүний төгс, шударга байдал Сатаныг өөр юу ч хийж чадахгүй болгосон ба тэгснээр Сатан түүний эсрэг дайралтуудаа орхисон бөгөөд Ехова Бурханы өмнө Иовыг зэмлэн буруушаахаа больсон. Энэ нь, Иов дэлхийг ялан дийлсэн, тэр махан биеийг ялан дийлсэн, тэр Сатаныг ялан дийлсэн, тэр үхлийг ялан дийлсэн гэсэн үг юм; тэр бол Бурханд бүрэн дүүрэн, үнэхээр харьяалагддаг хүн байсан. Энэ хоёр шалгалтын үеэр Иов өөрийн гэрчлэлд бат зогсож, өөрийн төгс, шударга байдлыг амьдран харуулж, Бурханаас эмээж, муугаас зайлдаг амьдралын зарчмынхаа цар хүрээг өргөжүүлсэн. Энэ хоёр шалгалтыг туулснаар Иовд илүү баялаг туршлага хуримтлагдаж, энэхүү туршлага нь түүнийг улам боловсорсон, хашир хүн болгосон, энэ нь түүнийг илүү хүчтэй, илүү агуу итгэл үнэмшилтэй болгосон ба энэ нь түүнийг өөрийн хатуу баримталдаг шулуун шударга зангийн үнэн зөв, үнэ цэнэтэй байдалд улам илүү итгэлтэй болгосон юм. Ехова Бурхан Иовыг шалгасан нь хүний төлөө Бурханы санаа тавьдаг талаар гүн ойлголт, мэдрэмжийг түүнд өгсөн ба Бурханы хайрын үнэ цэнэтэй байдлыг мэдрэх боломжийг түүнд олгосон, энэ үеэс эхлээд Бурханаас эмээдэг байдал дээр нь Бурханыг анхаарах, хайрлах нэмэгдсэн. Ехова Бурханы шалгалтууд нь Иовыг Түүнээс холдуулаагүйгээр үл барам, харин түүний зүрх сэтгэлийг Бурханд илүү ойртуулсан. Иовын амссан махан биеийн өвдөлт нь дээд цэгтээ хүрсэн үед Ехова Бурханы санаа зовохыг тэр мэдэрсэн нь өөрийнхөө төрсөн өдрийг хараахаас өөр сонголтыг түүнд үлдээгээгүй юм. Тийм зан авир нь эртнээс төлөвлөсөн зүйл байгаагүй, харин түүний зүрх сэтгэлээс гарсан Бурханыг анхаарах, хайрлах төрөлхийн илчлэл байсан, энэ нь Бурханыг бодож, хайрлахаас нь гарсан төрөлхийн илчлэл байсан. Өөрөөр хэлбэл, тэр өөрийгөө жигшиж байсан учраас, Бурханыг зовоохыг хүсээгүй, бас тэгж тэвчихгүй байсан учраас түүний халамж, хайр нь өөрийгөө үл хайрлах цэгт хүрсэн. Энэ үед Иов Бурханыг гэсэн удаан хугацааны хүндлэл, хүсэл тэмүүлэл ба Бурханд зориулсан үнэнч зүтгэлээ дээшлүүлж, анхаарал тавих болон хайрлах түвшинд аваачсан. Үүний зэрэгцээ тэр мөн Бурханд итгэх өөрийн итгэл, дуулгавартай байдал болон Бурханаас эмээх байдлыг дээшлүүлж, анхаарал тавих, хайрлах түвшинд аваачсан. Бурханд хор учруулах ямар нэг зүйл хийхийг тэр өөртөө зөвшөөрөөгүй, тэр Бурханыг гомдоох байдлаар авирлахыг өөртөө зөвшөөрөөгүй бөгөөд өөрийнхөө учир шалтгааны улмаас Бурханд ямар нэг уй гашуу, гансрал эсвэл зовлон учруулахыг өөртөө зөвшөөрөөгүй юм. Бурханы нүдэнд Иов хэдийгээр урьдын Иов хэвээрээ байсан ч, Иовын итгэл, дуулгавартай байдал, Бурханаас эмээх нь Бурханд бүрэн дүүрэн сэтгэл ханамж, баяр баясал авчирсан. Энэ үед Бурханы түүнээс хүлээж байсан төгс байдалд Иов хүрсэн ба тэр Бурханы нүдэнд “төгс ба шударга” гэж дуудаж үнэхээр болохуйц хүн болсон байв. Түүний зөв шударга үйл хэрэг нь Сатаныг ялан дийлж, Бурханд өгөх гэрчлэлдээ бат зогсох боломжийг түүнд олгосон. Иймээс түүний зөв үйл хэрэг түүнийг төгс болгож, түүний амьдралын үнэ цэнэ дээшлэн хэзээ хэзээнээс илүү давамгайлах боломжийг олгосон бөгөөд түүнийг цаашид Сатан сорьж, довтлохгүй анхны хүн болгосон билээ. Иов зөв шударга байсан учраас тэр Сатанд буруушаагдаж, соригдсон; Иов зөв шударга байсан учраас Сатаны гарт өгөгдсөн; Иов зөв шударга байсан учраас тэр Сатаныг даван гарч, ялсан бөгөөд өөрийн гэрчлэлд бат зогссон. Энэ үеэс хойш Иов хэзээ ч Сатаны гарт орохгүй анхны хүн болж, үнэхээр Бурханы сэнтийн өмнө ирж, гэрлийн дор, Бурханы ерөөлийн дор Сатаны ажиглалт, сүйтгэлгүйгээр амьдарчээ… Тэр Бурханы бодлоор жинхэнэ хүн болсон ба тэр чөлөөлөгдсөн юм…

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах