Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 42

2021-03-25

Иовын хариу үйлдэл

(Иов 1:20–21) Тэгээд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусаж, газар унан мөргөөд: “Би эхийнхээ хэвлийгээс нүцгэн ирсэн, тийшээ нүцгэн буцах болно: Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” гэв.

Иов эзэмшдэг бүхнээ буцааж өгсөн нь түүний Бурханаас эмээдэг байдлаас үүдсэн

Бурхан Сатанд “Харагтун, түүнд буй бүхэн чиний мэдэлд байна; харин чи түүнд л битгий хүр” гэж хэлсний дараа Сатан явсан, дараахан нь Иов гэнэтийн, хатуу ширүүн дайралтанд өртсөн: Эхлээд түүний үхэр, илжгийг хулгайлж, зарц нарыг нь алсан; дараа нь түүний хонь болон зарц нарыг шатааж сүйрүүлсэн; тэгсний дараа тэмээг нь булаан авч, зарц нарыг нь хөнөөсөн; эцэст нь түүний охид, хөвгүүдийн амийг авсан. Энэ цуврал дайралт бол эхний сорилтын үеэр Иовын туулсан зовлон шаналал байсан юм. Эдгээр дайралтын туршид Сатан Бурханы тушааснаар зөвхөн Иовын эд хөрөнгө болон түүний хүүхдүүдийг онилсон ба Иовыг өөрийг нь гэмтээгээгүй. Ямар боловч Иов асар их эд баялагтай баян байснаа хоромхон зуурт юу ч үгүй хоосон нэгэн болж хувирсан. Хэн ч энэ хачирхалтай гэнэтийн цохилтыг тэсвэрлэж, эсвэл хариуд нь зохистой үйлдэл хийж чадахгүй байх байсан, харин Иов өөрийн ер бусын талыг харуулсан. Библид дараах явдлыг дурджээ: “Тэгээд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусаж, газар унан мөргөв.” Энэ бол үр хүүхдүүдээ болон бүх эд хөрөнгөө алдсан гэдгээ сонсоод Иовын үзүүлсэн эхний хариу үйлдэл байсан. Юуны өмнө тэр гайхсан, эсвэл мэгдэж сандарсан шинжгүй байсан ба уурласан, эсвэл үзэн ядсан байдлыг бүр ч илэрхийлээгүй. Тэгэхээр эдгээр гай гамшиг нь санаандгүй явдал, эсвэл хүний гараар хийгдсэн зүйл биш төдийгүй, залхаан цээрлүүлэлт, эсвэл шийтгэл ирж байгаа явдал бүр ч биш гэдгийг тэр зүрх сэтгэлдээ аль хэдийн хүлээн зөвшөөрсөн байгаа биз дээ. Харин Еховагийн шалгалтууд түүн дээр ирсэн; түүний эд хөрөнгө, үр хүүхдийг авахыг хүссэн нэгэн бол Ехова байсан. Тэр үед Иов маш тайван, сэргэг ухаантай байсан юм. Түүний төгс, шударга хүн чанар нь түүнд тохиолдсон гай гамшгуудын талаар ухаалаг, зүй зохистойгоор нарийн чамбай шүүж, шийдвэр гаргах боломжийг түүнд олгосон ба үүний үр дүнд тэр ер бусын тайван загнасан: “Тэгээд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусаж, газар унан мөргөв.” “Нөмрөгөө урах” гэдэг нь тэр хувцасгүй, юу ч үгүй байсан гэсэн үг; “толгойн үсээ хуссан” гэдэг нь тэр дөнгөж төрсөн нярай хүүхэд шиг болоод Бурханы өмнө эргэж очсон гэсэн утгатай; “газар унан мөргөсөн” гэдэг нь тэр энэ дэлхийд нүцгэн ирсэн, өнөөдөр ч юу ч үгүй байгаа бөгөөд дөнгөж төрсөн нярай хүүхэд болж Бурханд буцаж очсон гэсэн үг юм. Өөрт нь тохиолдсон бүхэнд Иовын хандсан хандлагыг Бурханы бүтээсэн ямар ч юм гаргаж чадахгүй байх байсан билээ. Еховад итгэх түүний итгэл нь итгэлийн хүрээнээс даван гарсан; энэ нь түүний Бурханаас эмээдэг, Бурханы өмнө дуулгавартай байдаг чанар нь байсан бөгөөд тэрээр Бурхан түүнд юм өгсөнд төдийгүй, мөн түүнээс буцааж авахад нь ч талархаж чадаж байсан. Үүнээс ч илүүтэйгээр, тэр өөрийн амийг оролцуулаад өөртөө байсан бүхнийг буцаан өгөх чадвартай байлаа.

Иовын Бурханаас эмээдэг ба дуулгавартай байдал нь хүн төрөлхтөнд үлгэр болох жишээ бөгөөд түүний төгс, чигч зан нь хүний эзэмшвэл зохих хүн чанарын оргил нь юм. Тэр хэдийгээр Бурханыг хараагүй ч гэсэн Бурхан үнэхээр оршин байдаг гэдгийг ухаарсан, ийнхүү ухаарсан учраас тэр Бурханаас эмээсэн ба Бурханаас эмээдэг болохоороо тэр Бурханы өмнө дуулгавартай байж чадсан юм. Түүнд байгаа бүхнийг нь авах боломжийг тэр Бурханд олгосон, гэхдээ тэр ямар ч гомдолгүй байсан ба Бурханы өмнө унаж, яг энэ мөчид Бурхан түүний махбодыг авах байлаа ч гэсэн тэр ямар ч гомдолгүйгээр тэгэхийг нь Түүнд баяртайгаар зөвшөөрнө гэдгээ Бурханд хэлсэн. Түүний зан төлөв бол бүхэлдээ түүний төгс, шударга хүн чанараас болсон байсан. Өөрөөр хэлбэл, өөрийн гэнэн цайлган сэтгэл, шударга зан болон сайн санааныхаа үрээр Иов Бурханы оршин тогтнолын тухай ухаарал болон амссан туршлагадаа тээнэгэлзээгүй ба энэ үндсэн дээр тэр өөртөө шаардлага тавьж, Бурханы өмнө өөрийн бодол, биеэ авч явах байдал, зан төлөв, үйлдлийнхээ зарчмыг түүнд өгсөн Бурханы удирдамжийн дагуу, мөн бүх зүйлийн дотроос олж харсан Бурханы үйл хэргийн дагуу стандартад оруулсан. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр түүний туршлага нь Бурханаас эмээх үнэн, бодитой айдсыг түүнд бий болгож, түүнийг муугаас зайлахад нөлөөлсөн. Энэ бол Иовын хатуу баримталдаг зарчимч чанарын эх сурвалж байсан юм. Иов нь үнэнч шударга, гэнэн цайлган, сайхан хүн чанарыг эзэмшсэн байсан ба тэр Бурханаас эмээх, Бурханы өмнө дуулгавартай байх, муугаас зайлах бодит туршлагатай, түүнчлэн “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа” гэдгийг мэдэж байсан. Зөвхөн эдгээр зүйлийн ачаар л тэр Сатаны тийм харгис балмад дайралтын үеэр бат зогсож, гэрчлэл хийж чадсан бөгөөд зөвхөн тэдгээрийн ачаар л тэр Бурханы урмыг хугалахгүй байж, Бурханы шалгалтууд ирэхэд Бурханы сэтгэлд нийцэх хариулт өгч чадсан юм. Эхний уруу таталтын үед Иовын зан төлөв маш цэгц шулуун байсан хэдий боловч насан туршаа хичээж чармайгаад ч тийм цэгц шулуун зантай болох найдвар хойчийн үр удамд байсан ч үгүй, дээр дүрсэлсэн Иовын зан төлвийг тэд заавал эзэмшсэн хүн ч байгаагүй. Өнөөдөр Иовын цэгц шулуун зан төлөвтэй тулгараад Бурханд итгэдэг, эсвэл Бурханыг дагадаг гэж хэлдэг хүмүүсийн Бурханд харуулсан “үхэн үхтэлээ туйлын дуулгавартай, үнэнч байна” гэсэн хашхираан, шийдмэг байдалтай үүнийг харьцуулан үзээд та нар ихэд ичиж байна уу, эсвэл үгүй юу?

Иов болон түүний гэр бүлийн амссан бүхнийг Библиэс уншихад чамд ямар байдаг вэ? Чи гүн бодолд дарагддаг уу? Чи гайхшаа бардаг уу? Иовд тохиолдсон шалгалтуудыг “аймшигтай” гэж дүрсэлж болох уу? Өөрөөр хэлбэл, Библид дүрсэлсэн Иовын шалгалтуудыг уншихад л хангалттай аймаар бөгөөд тэдгээр нь бодит байдал дээр ямар байх байсныг хэлэхийн ч аргагүй билээ. Тэгвэл Иовд тохиолдсон болгон “дасгал сургууль” байгаагүй, харин жинхэнэ “буу”, “сум” ашигласан жинхэнэ “тулалдаан” байсан байгаа биз дээ. Харин тэр хэний гараар энэхүү шалгалтад өртсөн бэ? Тэдгээрийг мэдээж Сатан үйлдсэн, тэдгээрийг Сатан биечлэн хийсэн—гэхдээ тэдгээрийг хийх эрхийг Бурхан олгосон. Ямар аргаар Иовыг уруу татахыг Бурхан Сатанд хэлсэн үү? Тэр хэлээгүй. Бурхан түүнд зүгээр л нэг болзол тавьсны дараа Иовд сорилт ирсэн. Иовд сорилт ирэх үед Сатаны хорон муу болон бузар явдал, түүний хорон санаа, хүнийг жигшин зэвүүцдэг нь, Бурханыг дайсагнадгийг нь хүмүүс мэдэрсэн. Энэхүү сорилт хэчнээн хэрцгий байсныг үгээр дүрслэхийн аргагүй гэдгийг үүнээс бид харж чадна. Хүнийг хүчирхийлдэг Сатаны хорлонтой уг чанар болон түүний муухай нүүр царай нь энэ мөчид илчлэгдсэн гэж хэлж болно. Иовд улайрсан, хайр найргүй хүчирхийлэл учруулахын тулд Сатан энэ боломжийг, Бурханы зөвшөөрлөөр өгөгдсөн боломжийг ашигласан бөгөөд түүний харгислалын арга барил болон түвшний аль аль нь төсөөлөхийн аргагүй, өнөөгийн хүмүүсийн хувьд огт тэсвэрлэшгүй юм. Сатан Иовыг сорьсон бөгөөд Иов энэхүү сорилтын үеэр өөрийн гэрчлэлд бат зогссон гэж хэлэхийн оронд өөрт нь зориулж Бурханы тогтоосон шалгалтаар Иов өөрийн төгс, шударга занг хамгаалж, Бурханаас эмээж, муугаас зайлдаг замыг хамгаалахын тулд Сатантай хийх тэмцлийг эхлүүлсэн гэж хэлсэн нь дээр юм. Энэ тэмцэлд Иов үй олон хонь, үхрээ алдсан, тэр бүх эд хөрөнгөө алдсан бөгөөд тэр хөвгүүд, охидоо алдсан—гэхдээ л тэр төгс, шударга зангаа, эсвэл Бурханаас эмээдгээ болиогүй. Өөрөөр хэлбэл, Сатантай хийсэн энэ тэмцэлд тэр өөрийн төгс байдал, шударга зан болон Бурханаас эмээх байдлаа алдсанаас өөрийн эд хөрөнгө, үр хүүхдээс салсан нь дээр гэж үзсэн. Тэрээр хүн байхын утга учрын үндсийг хадгалахыг илүүд үзсэн. Библид Иовын эд хөрөнгөө алдсан бүхий л үйл явцын товч өгүүлдэг ба түүнчлэн Иовын зан төлөв, хандлагыг тэмдэглэсэн. Эдгээр товч, тодорхой тэмдэглэл нь Иов энэ сорилттой нүүр тулахдаа бараг тайван байсан гэдэг санаа төрүүлдэг, гэхдээ Сатаны хорлонтой уг чанарыг дээрээс нь нэмээд яг юу болсныг дахин сэргээж үзэх юм бол, тэр зүйлс эдгээр өгүүлбэрт дүрсэлсэн шиг тийм ч энгийн, хялбар биш байх байсан. Бодит байдал нь хамаагүй илүү хэрцгий байсан. Хүн төрөлхтөнд болон Бурханы сайшаасан бүх хүмүүст ханддаг Сатаны сүйрэл, үзэн ядалтын түвшин ийм байдаг ажээ. Хэрвээ Бурхан Иовыг бүү гэмтээ гэж Сатанаас гуйгаагүй байсан бол Сатан ямар ч гэмшилгүйгээр түүнийг эргэлзээгүй хөнөөх байсан. Сатан хэнийг ч Бурханд шүтэн мөргөөсэй гэдэггүй, мөн Бурханы нүдэнд зөв шударга хүмүүсийг болон төгс, шударга хүмүүсийг Бурханаас эмээж, муугаас зайлж чаддаг хэвээр байгаасай гэж ч хүсдэггүй. Яагаад гэвэл, хүмүүс Бурханаас эмээж муугаас зайлна гэдэг нь тэд Сатанаас зайлж, түүнийг хаяна гэсэн үг юм, иймээс Сатан өөрийн бүх уур хилэн, үзэн ядалтыг Иов дээр ямар ч өршөөлгүйгээр гаргахын тулд Бурханы зөвшөөрлийг ашигласан. Тэгэхээр Иов сэтгэл санаанаас махбод руу, гаднаас дотогш хүртэл асар их зовлон шаналал амссан байгаа биз дээ. Тэр үед энэ нь ямар байсныг өнөөдөр бид ойлгож чадахгүй ба Библийн тэмдэглэлүүдээс тэр үед зовлон шаналалд өртөж байх үеийн Иовын сэтгэлийн хөдөлгөөнийг хальтхан л олж харж чадна.

Иовын гуйвшгүй үнэнч шударга байдал Сатанд ичгүүрийг авчирсан ба түүнийг самгардан зугтахад хүргэсэн

Бурхан Иовыг ийм зовлон шаналалд унасан байхад юу хийсэн бэ? Бурхан ажиглаж, харан үр дүнг нь хүлээсэн. Бурхан ажиглаж, харж байхдаа юу мэдэрсэн бол? Мэдээжээр, шаналж байсан. Гэхдээ Тэр Өөрийн уй гашуугаас болж Иовыг уруу татахыг Сатанд зөвшөөрсөндөө харамссан болов уу? Хариулт нь бол үгүй, Тэр тэгсэн байж таарахгүй. Учир нь, Иов бол төгс, шударга агаад Бурханаас эмээж, муугаас зайлдаг гэдэгт Тэр бат итгэж байсан. Бурхан зүгээр л Иовын зөв шударга байдлыг Бурханы өмнө баталж, өөрийн гэмт явдал болон жигшүүрт байдлыг илчлэх боломжийг Сатанд өгсөн. Түүнээс гадна энэ бол Иовын хувьд энэ дэлхийн хүмүүс, Сатан болон Бурханыг дагадаг хүмүүсийн ч өмнө өөрийн зөв шударга байдал болон Бурханаас эмээж, муугаас зайлдаг байдлыг гэрчлэх боломж байсан юм. Эцсийн үр дүн нь Иовын талаарх Бурханы үнэлгээ зөв бөгөөд алдаагүй байсныг баталсан уу? Иов үнэхээр Сатаныг ялан дийлсэн үү? Энд бид Иовын хэлсэн үлгэр жишээ үг буюу тэр Сатаныг ялсан гэдгийн баталгаа болсон үгийг уншина. Тэр: “Би эхийнхээ хэвлийгээс нүцгэн ирсэн, нүцгэн буцах болно” гэж хэлсэн. Энэ бол Иовын Бурханд дуулгавартай ханддаг хандлага юм. Дараа нь тэр: “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” гэсэн. Иовын хэлсэн эдгээр үг нь, Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг ажигладаг бөгөөд Тэр хүний санаа бодлыг харж чаддаг гэдгийг баталдаг, мөн тэдгээр нь Иовын талаарх Түүний үнэлгээ нь ямар ч алдаагүй байсан ба Бурханд сайшаагдсан энэ хүн зөв шударга байсан гэдгийг баталдаг. “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг.” Эдгээр үг нь Бурханыг гэрчилсэн Иовын гэрчлэл юм. Сатаныг сүрдүүлж, шившгийг нь тарьсан, тэрийг самгардан зугтахад хүргэсэн ба цаашлаад Сатаныг гинжилж, тэрийг ямар ч арга чаргагүй болгож орхисон зүйл нь эдгээр энгийн үг байсан юм. Иймээс эдгээр үг нь мөн Ехова Бурханы үйл хэргийн гайхалтай байдал болон сүр хүчийг Сатанд мэдрүүлж, Бурханы замаар зүрх сэтгэлээ удирдуулсан хүний ер бусын чадварыг ойлгох боломжийг тэрэнд олгосон. Цаашлаад тэдгээр нь, Бурханаас эмээж, муугаас зайлах замыг баримталж байгаа өчүүхэн жижиг хүний үзүүлсэн хүчирхэг амьдрах чадварыг Сатанд харуулсан. Тийнхүү Сатан эхний тэмцэлд ялагдсан. “Зовж олсон мэдлэг ухаанаа” үл харгалзан Сатан Иовыг зүгээр орхих бодолгүй байсан ба түүний хорлонтой уг чанарт ямар ч өөрчлөлт гараагүй. Сатан Иов руу үргэлжлүүлэн дайралт хийх гэж оролдсон ба иймээс дахин нэг удаа Бурханы өмнө ирсэн…

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах