Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 38

2020-05-27

Эцсийн өдрүүдийн хүмүүс Бурханы уур хилэнг зөвхөн Түүний үгнээс л харах бөгөөд Бурханы уур хилэнг жинхэнээр амсахгүй

Бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл, энэ сүүлчийн бүлэг хүмүүстэй адилаар Бурханы нигүүлсэл, эсвэл өршөөл, хайр энэрлийг амссан өөр ямар ч бүлэг байхгүй. Хэдийгээр сүүлчийн үе шатанд Бурхан шүүлт, гэсгээлтийн ажлыг хийж, Өөрийн ажлыг сүр жавхлан, уур хилэнтэйгээр хийсэн боловч, Бурхан Өөрийн ажлыг хэрэгжүүлэхийн тулд голдуу зөвхөн үг хэрэглэдэг; Тэрээр зааж сургах, услах, хангах, тэжээхийн тулд үг хэрэглэдэг. Ингэх зуур Бурханы уур хилэн үргэлж далд нуугдаж байдаг бөгөөд Бурханы хилэнт зан чанарыг Түүний үгнээс мэдрэхээс гадна тун цөөхөн хүмүүс Түүний уурыг биечлэн мэдэрсэн юм. Юу гэсэн үг вэ гэхээр Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлын үеэр хэдийгээр Бурханы үгэнд илэрсэн уур хилэн нь Бурханы сүр жавхлан болон зөрчил доромжлолыг тэвчдэггүй байдлыг мэдрэх боломжийг хүмүүст олгодог боловч энэхүү уур хилэн нь Түүний үгнээс цааш хэтэрдэггүй. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнийг зэмлэх, хүнийг илчлэх, хүнийг шүүх, хүнийг гэсгээх болон бүр хүнийг яллахдаа үг хэрэглэдэг—гэхдээ Бурхан хүнд хараахан айхтар их уурлаагүй байгаа бөгөөд хүнд Өөрийн уур хилэнг Өөрийн үгнээс гадна бараг гаргаагүй. Тиймээс энэ эрин үед хүний мэдэрсэн Бурханы өршөөл, хайр энэрэл нь Бурханы жинхэнэ зан чанарын илчлэл байдаг байхад хүний мэдэрсэн Бурханы уур хилэн нь ердөө л Түүний ярианы өнгө болон мэдрэмжийн үр нөлөө юм. Олон хүн энэ үр нөлөөг Бурханы уур хилэнгийн жинхэнэ туршлага болон жинхэнэ мэдлэг хэмээн буруугаар ойлгодог. Иймд Түүний үгнээс Бурханы өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлийг харсан, мөн хүний доромжлолыг Бурхан тэвчдэггүйг харсан бөгөөд Бурхан хүнд өршөөлтэй, хүлээцтэй ханддагийг тэдний ихэнх нь үнэлдэг хүртэл болсон. Гэхдээ хүний зан төрх хэчнээн муу муухай, эсвэл түүний зан чанар хэчнээн ялзармал байхыг үл тоон Бурхан үргэлж тэвчсэн. Тэвчих зуураа Түүний хэлсэн үг, Түүний гаргасан хичээл чармайлт, Түүний төлсөн төлөөс нь, Түүний олж авахыг хүссэн хүмүүст үр нөлөө үзүүлэхийг хүлээх нь Түүний зорилго нь юм. Ийм үр дүнг хүлээхэд цаг хэрэгтэй бөгөөд хүмүүс дөнгөж төрөнгүүтээ насанд хүрэгч болдоггүйтэй адилаар хүнд зориулсан өөр өөр орчныг бүтээхийг шаарддаг; тэр нь арван найм, эсвэл арван есөн жилийг зарцуулдаг ба зарим хүмүүсийн хувьд жинхэнэ том хүн болж нас биед хүрэхэд бүр хорь, эсвэл гучин жил хэрэгтэй байдаг. Бурхан энэ үйл явц дуусахыг хүлээдэг, Тэр тийм цаг ирэхийг хүлээдэг бөгөөд Тэр энэ үр дүн ирэхийг хүлээдэг. Хүлээх хугацааныхаа туршид Бурхан асар их өршөөнгүй байдаг. Гэхдээ Бурханы ажлын мөчлөгийн үеэр туйлын цөөн тооны хүмүүс цохигдон унадаг ба зарим нь Бурханыг ихэд эсэргүүцсэнийхээ улмаас шийтгэгддэг. Тийм жишээнүүд нь хүний зөрчил, доромжлолыг тэвчдэггүй Бурханы зан чанарын бүр ч илүү том нотолгоо бөгөөд сонгогдсон хүмүүст хандах Бурханы хүлээц, тэвчээрийн бодит оршин тогтнолыг бүрэн баталдаг. Мэдээж, эдгээр ердийн жишээн дэх энэ хүмүүст гарсан Бурханы зан чанарын нэг хэсгийн илчлэл нь Бурханы нийт удирдлагын төлөвлөгөөнд нөлөөлдөггүй. Үнэн хэрэг дээрээ Бурханы ажлын энэхүү сүүлчийн үе шатанд хүлээж байсан хугацааныхаа туршид Бурхан тэвчсэн ба Түүнийг дагадаг хүмүүсийг аврахын төлөө Тэр Өөрийн тэвчээр болон Өөрийн амийг зольсон. Та нар үүнийг ойлгож байна уу? Бурхан Өөрийн төлөвлөгөөг шалтгаангүйгээр нураахгүй. Тэр Өөрийн уур хилэнг сул тавьж чадна, бас Тэр өршөөнгүй байж чадна; энэ нь Бурханы зан чанарын хоёр үндсэн хэсгийн илчлэл юм. Энэ маш ойлгомжтой байна уу, эсвэл үгүй юу? Өөрөөр хэлбэл, Бурханы тухайд гэвэл, зөв ба буруу, шударга ба шударга бус, эерэг ба сөрөг—энэ бүхэн нь хүнд тодорхой харагддаг. Тэр юу хийх вэ, Тэр юунд дуртай вэ, Тэр юуг үзэн яддаг вэ—энэ бүхэн Түүний зан чанарт шууд тусгагдаж болдог. Тийм зүйлс мөн Бурханы ажлаас маш илэрхий, тодорхой харагдаж болдог ба тэдгээр нь бүдэг бадаг, эсвэл ерөнхий биш; харин тэдгээр нь Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг тун илэрхий, жинхэнэ, бодит байдлаар харах боломжийг хүмүүст олгодог. Энэ бол жинхэнэ Бурхан Өөрөө юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах