Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 31

2020-06-06

Хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараахан Бурхан хүнтэй харьцаж, хүнтэй ярилцаж эхэлсэн бөгөөд Түүний зан чанар хүнд илэрхийлэгдэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнтэй анх харьцаж эхэлснээсээ эхлээд Өөрийн мөн чанар болоод Түүнд юу байгаа болон Тэр юу болох тухайгаа хүнд зогсолтгүйгээр мэдэгдэж эхэлсэн. Эртний хүмүүс, эсвэл өнөөгийн хүмүүс үүнийг харж, ойлгож чадах эсэхээс үл хамааран товчхондоо, Бурхан Өөрийн зан чанарыг илчилж, Өөрийн мөн чанарыг илэрхийлэн хүнтэй ярьж, хүмүүсийн дунд ажиллаж байдаг—энэ нь хэн ч үгүйсгэж чадахгүй баримт юм. Энэ нь бас Бурханы зан чанар, Бурханы мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох нь Түүнийг хүнтэй ажиллаж, харилцах явцад байнга ил гарч, илчлэгдэж байдаг гэсэн үг юм. Тэр хүнээс хэзээ ч, юу ч нууж, далдлаагүй, харин оронд нь юу ч үлдээлгүйгээр Өөрийн зан чанарыг нийтэд мэдэгдэж, ил гаргадаг. Ингэж хүн Өөрийг нь мэдэж, бас Түүний зан чанар болон мөн чанарыг ойлгож чадна гэж Бурхан найддаг. Түүний зан чанар болон мөн чанарыг хүн мөнхийн нууц гэж үзэхийг Тэр хүсдэггүй, мөн хүн төрөлхтөн Бурханыг хэзээ ч тайлагдашгүй таавар гэж үзэхийг Тэр хүсдэггүй. Хүн төрөлхтөн Бурханыг мэддэг болсон үедээ л урагшлах замаа мэдэж, Бурханы удирдамжийг хүлээн авч чадах ба зөвхөн ийм хүн төрөлхтөн л Бурханы ноёрхол дор амьдарч, гэрэлд амьдарч, Бурханы ерөөлийн дунд амьдарч чадна.

Бурханы гаргасан, илчилсэн үгс болон зан чанар нь Түүний хүслийг төлөөлдөг ба тэдгээр нь мөн Түүний мөн чанарыг төлөөлдөг. Бурхан хүнтэй харьцах үедээ юу ч хэлж, хийж байсан, эсвэл Тэр ямар зан чанар илчилж байсан нь хамаагүй, мөн Бурханы мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох тухайд хүн юу харж байгаа нь хамаагүй, тэдгээр нь бүгд хүний төлөөх Бурханы хүслийг төлөөлдөг. Хүн хэр зэрэг ихийг ухаарч, ухамсарлаж, ойлгож чадахаас үл хамааран энэ нь бүгд Бурханы хүслийг—хүний төлөөх Бурханы хүслийг төлөөлдөг. Энэ нь маргаангүй юм! Хүн төрөлхтний төлөөх Бурханы хүсэл бол Тэр хүмүүсээс ямар байхыг шаарддаг нь, Тэр тэднээс юу хийхийг шаарддаг нь, Тэр тэднээс хэрхэн амьдрахыг шаарддаг нь болон Бурханы хүслийг биелүүлэх чадвартай байхыг Тэр тэднээс хэрхэн шаарддаг нь юм. Эдгээр зүйл нь Бурханы мөн чанараас салшгүй байдаг уу? Өөрөөр хэлбэл, Бурхан хүнд шаардлага тавихын зэрэгцээ Өөрийн зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохоо ил гаргаж байдаг. Тэнд ямар ч худал хуурмаг, дүр эсгэлт, гоёж чимэглэсэн зүйл байдаггүй. Гэсэн ч хүн яагаад мэдэх чадваргүй, мөн тэр яагаад Бурханы зан чанарыг хэзээ ч тодорхой ойлгож чадахгүй байсаар ирсэн бэ? Бас тэр яагаад Бурханы хүслийг хэзээ ч ухаарсангүй вэ? Бурханы илчилж, гаргасан зүйл бол Бурханд Өөрт нь юу байгаа болон Өөрөө хэн болох нь, мөн Түүний жинхэнэ зан чанарын бүх хэсэг, талууд нь юм—гэтэл хүн яагаад харж чаддаггүй юм бэ? Яагаад хүн бүрэн төгс мэдлэгтэй болж чаддаггүй юм бэ? Үүнд нэг чухал шалтгаан байна. Тэгээд энэ шалтгаан нь юу вэ? Бүтээгдсэн цагаасаа хойш хүн хэзээ ч Бурханд Бурхан шиг хандаж байгаагүй. Эрт цагт Бурхан хүний хувьд юу хийсэн нь хамаагүй, дөнгөж бүтээгдсэн хүн Түүнийг нөхрөөс өөр юу ч биш, түшиглэж болох нэгэн мэтээр үзсэн бөгөөд Бурханы талаар ямар ч мэдлэг, эсвэл ойлголтгүй байсан. Өөрөөр хэлбэл, тэр энэ Оршихуйн ил гаргасан зүйлийг мэдээгүй—түүний түшиглэж, өөрийн нөхөр гэж үзэж байсан энэ Оршихуй нь—Бурханы мөн чанар байсныг ч мэдээгүй, мөн энэ Оршихуй нь бүх зүйлсийг захирдаг Нэгэн байсан гэдгийг ч мэдээгүй. Энгийнээр хэлбэл, тэр үеийн хүмүүс Бурханыг огтхон ч таньж мэдээгүй. Тэнгэр газар болон бүх зүйлсийг Тэр бүтээсэн гэдгийг тэд мэдээгүй бөгөөд Тэр хаанаас ирсэн, цаашлаад Тэр хэн байсан гэдгийг тэд мэдэхгүй байсан. Мэдээж, тэр үед Бурхан хүнээс Түүнийг мэдэхийг, эсвэл Түүнийг ухаарахыг, эсвэл Түүний хийсэн бүхнийг ойлгохыг, эсвэл Түүний хүслийн талаар сонсож байхыг шаардаагүй, учир нь энэ бол хүн төрөлхтнийг бүтээсний дараах хамгийн эртний цаг үе байсан юм. Хуулийн эрин үеийн ажилд бэлтгэж эхлэх үедээ Бурхан хүнд зарим нэг зүйлийг хийсэн бөгөөд мөн Бурханд хэрхэн тахил өргөж, шүтэн мөргөж байхыг хүнд хэлж, хүнээс зарим зүйлийг шаардаж эхэлсэн. Зөвхөн тэр үед л хүн Бурханы тухай цөөн хэдэн энгийн ойлголттой болж, зөвхөн тэр үед л тэр хүн болон Бурханы хоорондын ялгааг, бас Бурхан бол хүн төрөлхтнийг бүтээсэн Нэгэн байсан гэдгийг мэдэж авсан. Бурхан бол Бурхан, хүн бол хүн гэдгийг хүн мэдсэн үед Бурхан тэр хоёрын дунд тодорхой зай бий болсон, гэсэн ч Түүний талаар асар их мэдлэг буюу гүн ойлголттой болооч гэж Бурхан хүнээс хүсээгүй. Тийнхүү Бурхан Өөрийн ажлын үе шат, нөхцөл байдал дээр үндэслэн хүнд өөр өөр шаардлага тавьдаг. Та нар эндээс юу ойлгож байна вэ? Бурханы зан чанарын ямар талыг та нар ухамсарлаж байна вэ? Бурхан бодитой юу? Хүнээс шаардах Бурханы шаардлагууд тохиромжтой юу? Бурхан хүн төрөлхтнийг бүтээсний дараах хамгийн эртний цаг үед, Бурхан байлдан дагуулах ажил болон хүнийг төгс болгох ажлаа хараахан хэрэгжүүлээгүй, түүнд тийм ч олон үг хэлээгүй байхдаа хүнээс багыг шаардаж байсан. Хүн юу хийсэн болон хүн хэрхэн авирласнаас үл хамааран—хэдийгээр тэр Бурханыг гомдоох зарим нэг зүйл хийсэн ч гэсэн—Бурхан бүгдийг уучилж, бүгдийг үзсэн ч үзээгүй мэтээр өнгөрөөсөн юм. Бурхан хүнд юу өгснөө мэдэж байсан учраас, хүний дотор юу байгааг мэдэж байсан учраас Тэр хүнд тавих ёстой Өөрийн шаардлагын стандартыг мэдэж байсан. Хэдийгээр Түүний шаардлагын стандарт тэр үед маш бага байсан ч гэсэн энэ нь Түүний зан чанар агуу биш байсан, эсвэл Түүний мэргэн ухаан болон төгс хүчит байдал нь хоосон үгнээс цаашгүй байсан гэсэн үг биш юм. Хүнд Бурханы зан чанар болон Бурханыг Өөрийг нь мэдэх цорын ганц зам байдаг нь: Бурханы удирдлагын ажлын алхмуудыг дагаж, Бурханы хүн төрөлхтөнд хэлдэг үгсийг хүлээн зөвшөөрөх явдал юм. Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг мэдээд, Бурханы зан чанарыг мэдчихээд хүн бас л Өөрийн үнэн биеийг харуулаач гэж Бурханаас гуйна гэж үү? Хүн тэгэхгүй, тэгж зүрхлэхгүй, Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг ойлгож ухаарснаар хүн аль хэдийн жинхэнэ Бурханыг Өөрийг нь харсан байх бөгөөд Түүний үнэн биеийг аль хэдийн харсан байх юм. Энэ бол зайлшгүй үр дүн билээ.

Бурханы ажил болон төлөвлөгөө зогсолтгүй урагшилж байхад, мөн энэ дэлхийг Тэр дахиж хэзээ ч үерийн ус ашиглан сөнөөхгүйн тэмдэг болгон хүнтэй солонгын гэрээ байгуулсныхаа дараа Бурхан Өөртэй нь нэг санаатай байж чадах хүмүүсийг олж авахыг бүр их шаргуу хүсэж байсан юм. Иймээс Тэр бас дэлхий дээр Түүний хүслийг хэрэгжүүлж чадах хүмүүсийг олж авах, цаашлаад харанхуйн хүчнээс чөлөөлөгдөж, Сатанд хүлэгдэхгүй байж чадах, дэлхий дээр Түүнд гэрчлэл хийж чадах бүлэг хүмүүсийг олж авах бүр ч илүү яаралтай хүсэл Түүнд байсан. Тийм бүлэг хүмүүсийг олж авах нь Бурханд удтал байсан хүсэл буюу бүтээлийн цагаас хойш Түүний хүсэн хүлээсээр ирсэн зүйл байсан юм. Тийнхүү дэлхийг сөнөөхийн тулд Бурхан үер ашигласныг, эсвэл хүнтэй байгуулсан Түүний гэрээг үл харгалзан, Бурханы хүсэл, ухааны цар хүрээ, төлөвлөгөө, итгэл найдвар нь бүгд хэвээр үлдсэн. Бүтээлийн цагаас өмнө удаан хугацаанд Түүний эгээрч байсан, Түүний хийхийг хүсэж байсан зүйл нь хүн төрөлхтний дундаас Өөрийн олж авахыг хүссэн хүмүүсийг олж авах—Түүний зан чанарыг ухамсарлан мэдэж, Түүний хүслийг ойлгож чадах бүлэг хүмүүс, Түүнийг шүтэн мөргөж чадах бүлэг хүмүүсийг олж авах явдал байсан юм. Тийм бүлэг хүмүүс нь Түүнд гэрчлэл хийж лавтай чадах бөгөөд тэд бол Түүний итгэлийг хүлээсэн хүмүүс гэж хэлж болох юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах