Магтан дууны бүжиг “Амьдралын хамгийн том ерөөл”

2024-09-24

I

Төгс Хүчит Бурхан үнэнийг илэрхийлж, ажиллахаар гарч ирсэн.

Түүний дуу хоолойг бид сонсож, найрын зоогт оролцдог.

Бид Түүний үгийг идэж, ууж, эдэлж, амьдралын нууцыг ойлгодог.

Эцсийн өдрүүдийн Христийг дагадаг бид үнэхээр ерөөлтэй.

Өө хайрт Төгс Хүчит Бурхан минь, Таны урьдчилан тогтоолт, сонголт л

биднийг энэ дэлхийгээс тусгаарлаж, Сатаны нөлөөнөөс чөлөөлдөг.

Бурханы үгийн усалгаа, хангалт байгаа болохоор бид Бурханы өмнө амьдарч,

чуулганы амьдралаар амьдарч, амьдралын зөв замаар алхдаг.

Төгс Хүчит Бурханыг магтан бид дуулж, бүжиглэдэг.

Төгс Хүчит Бурхан бидэнд үнэн, амийг өгсөн.

Бид зүрх сэтгэлдээ Бурханыг хайрлаж, Төгс Хүчит Бурханд шүтэн мөргөдөг.

Бурханыг алдаршуулахын тулд бид цангинасан гэрчлэл хийдэг.

II

Бурханы үгийг идэж, уунгаа бид үнэнийг ойлгож, итгэлээр дүүрдэг.

Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадаж, үүргээ биелүүлэхийн тулд бид бүхнийг хаясан.

Аюул, бэрхшээлээс айхгүйгээр хаанчлалын сайн мэдээг түгээдэг.

Үүргээ үнэнчээр гүйцэтгэж, Бурханы санаа зорилгод нийцдэг.

Өө хайрт Төгс Хүчит Бурхан Та бидний дунд амьдардаг.

Та маш олон үнэнийг илэрхийлж, бидний зүрх сэтгэлийг байлдан дагуулдаг.

Та биднийг шүүж, гэсгээдэг, зовлонгоор дамжуулан биднийг цэвэршүүлдэг,

бас биднийг цэвэрлэж, өөрчилдөг.

Бурханы ариун, зөвт байдал хүний хайрыг хүртэх эрхтэй.

Бурханы аймшигтай, эелдэг зөөлөн, хайр татам байдлыг бид мэдэж авч,

үүрд мөнхөд Бурханы өмнө дуулгавартай байдаг.

Бид өөрсдийгөө бүхэлд нь Бурханы гарт даатгаж,

Бурханы зохицуулалт, зохион байгуулалтыг дуулгавартай дагадаг.

Бурханы хүсэл гүйцэлдэх болтугай.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах