Өдөр тутмын Бурханы үг: Хүн төрөлхтний завхралыг илчлэх нь | Эшлэл 368

2020-08-31

Эрин үеүдийн туршид, олон хүмүүс гансрал гутралтайгаар, дурамжханаар энэ дэлхийгээс одсон, мөн олон хүмүүс итгэл найдвар, итгэл үнэмшилтэйгээр энэ дэлхийд ирсэн. Би олон хүмүүсийн ирэхийг зохицуулсан бөгөөд олон хүмүүсийг хол явуулсан. Тоо томшгүй олон хүмүүс Миний гараар дамжсан. Олон сүнс Үхэгсдийн орон руу хаягдсан, олон сүнс махан биетэй амьдарсан ба олон сүнс нас бараад дахин газар дээр мэндэлсэн. Гэхдээ тэдний хэнд нь ч хэзээ ч өнөөдрийн хаанчлалын ерөөлийг эдлэх боломж олдоогүй. Би хүнд маш ихийг өгсөн боловч тэр маш жаахныг олж авсан, учир нь Сатаны хүчний ширүүн дайралт нь түүнийг Миний бүх эд баялгийг эдлэх боломжгүй болгож орхисон. Түүнд зөвхөн ажиглах зол завшаан байсан боловч хэзээ ч үүнийг бүрэн эдлэх боломжтой байгаагүй. Тэнгэрийн баялгийг хүлээн авахын тулд хүн өөрийн бие дэх эрдэнэсийн санг хэзээ ч олж нээгээгүй, иймээс тэр Миний түүнд хайрласан ерөөлүүдийг алдсан. Хүний сүнс нь өөрийгөө Миний Сүнстэй холбодог эрхтэн биш гэж үү? Яагаад хүн Намайг өөрийн сүнстэйгээ хэзээ ч холбодоггүй юм бэ? Яагаад тэр махан биеэрээ Надад ойртож ирдэг ч сүнсээрээ тэгж хийх чадваргүй байдаг юм бэ? Миний жинхэнэ нүүр царай махан биеийнх үү? Хүн яагаад Миний мөн чанарыг мэддэггүй юм бэ? Миний ул мөр хүний сүнсэнд үнэхээр хэзээ ч байгаагүй юу? Би хүний сүнснээс бүрмөсөн алга болсон гэж үү? Хэрвээ хүн сүнсний ертөнцөд орохгүй бол тэр хэрхэн Миний санааг ухаарч чадах юм бэ? Хүний нүдэнд шууд сүнсний ертөнцөд нэвтэрч чадах ямар нэг зүйл бий юу? Олон удаа Би Өөрийн Сүнсээр хүмүүсийг дуудсан, гэвч хүн, Би түүнийг өөр ертөнц рүү хөтлөх болно гэсэн их айдастайгаар Намайг холоос ажиглаж, Надаар хутгалуулсан мэт аашилдаг. Олон удаа Би хүний сүнсийг шинжилж шалгасан, гэвч тэр үнэхээр хайхрамжгүй хэвээр үлдэж, Намайг түүний гэрт нь ороод бүх эд зүйлийг нь хураан авах боломжийг ашиглахаас ихэд айж байдаг. Тиймээс, тэр Намайг хүйтнээс өөр юу ч үгүй гадаа үлдээж, хаалгаа бүрэн хаасан. Олон удаа хүн унаж Би түүнийг аварсан, гэвч сэрснийхээ дараа тэр нэн даруй Намайг орхидог бөгөөд Миний хайрыг үл тоомсорлон, Над руу биеэ барьсан харц чулууддаг; хэзээ ч Би хүний зүрх сэтгэлийг дулаацуулж байгаагүй. Хүн бол сэтгэл хөдлөлгүй, хүйтэн цуст амьтан. Хэдийгээр Миний тэврэлтэд дулаацдаг ч тэр хэзээ ч үүнд сэтгэл нь хөдөлж байгаагүй. Хүн яг л уулын зэрлэг хүн шиг. Би хүн төрөлхтнийг энхрийлэн хайрладгийг тэр хэзээ ч үнэлдэггүй. Тэр Надад ойртож ирэхийг хүсдэггүй, харин зэрлэг араатны аюулыг тэсвэрлэн уулсын дунд оршихыг илүүд үздэг—гэхдээ тэр одоо ч Миний дотор хоргодохыг хүсдэггүй. Би ямар ч хүнийг албаддаггүй: Би Өөрийн ажлаа л хийдэг. Хүчит далайн дундаас хүн Над руу сэлэх өдөр ирэх болно, ингэснээр тэр газар дээрх бүх эд баялгийг эдэлж, далайд залгигдах эрсдэлийг ардаа орхих юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 20-р бүлэг

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах