Өдөр тутмын Бурханы үг | “Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд: 10-р бүлэг” | Эшлэл 365

Өдөр тутмын Бурханы үг | “Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд: 10-р бүлэг” | Эшлэл 365

0 |2020-08-31

Газар дээр бүх төрлийн муу ёрын сүнс амрах газар хайн эцэс төгсгөлгүй тэнүүчилж, ховдоглон залгих гээд хүний цогцсыг тасралтгүй эрж байна. Миний ардууд аа! Та нар Миний халамж, хамгаалалт дотор үлдэх ёстой. Хэзээ ч бүү замбараагүй авирла! Хэзээ ч бүү болчимгүй авирла! Харин үнэнч байдлаа Миний гэрт өргөл болго, та нар диаволын заль мэхний эсрэг зөвхөн үнэнч байдлаар л сөрөг дайралт хийж чадна. Та нар ямар ч нөхцөл байдалд өнгөрсөнтэйгээ адилаар Миний нүүрэн дээр нэгийг хийж, Миний араар нөгөөг хийдэг шигээ авирлах ёсгүй—тэгэх юм бол та нар аль хэдийн аврагдахын аргагүй болно. Би үүн шиг үг дэндүү олныг айлдсан нь лав, тийм биз дээ? Хүний хуучин уг чанар засаршгүй учраас л Би түүнд дахин дахин сануулсан юм. Бүү залх! Миний хэлж байгаа бүхэн бол та нарын хувь тавиланг хамгаалахын төлөө билээ! Сатанд хэрэгтэй зүйл гэвэл, яг тэр бохир заваан газар; аврагдах найдваргүй байх тусам, хориг хязгаарлалтад захирагдахаас татгалзан замаа алдах тусам бохир сүнснүүд та нарт нэвтрэх ямар нэг боломжийг төдий чинээ их ашиглах болно. Та нар энэ зам дээр нэгэнт хүрч ирсэн бол та нарын үнэнч байдал ямар ч бодит зүйлгүй дэмий яриа болох ба та нарын шийдвэр бохир сүнснүүдэд идэгдэж, дуулгаваргүй байдал буюу Сатаны заль мэх болон өөрчлөгдөөд Миний ажлыг үймүүлэхэд ашиглагдана. Тэр үед Би Өөрийн хүссэнээр хэдийд ч, хаана ч та нарыг цохино. Энэ нөхцөл байдал хэчнээн ноцтой болохыг хэн ч мэдэхгүй; зүгээр л чихнийхээ хажуугаар өнгөрүүлдэг ба өчүүхэн ч болгоомжилдоггүй. Урьд өмнө болсон зүйлсийг Би санадаггүй. Бас дахин мартсанаар Би чамд өршөөнгүй хандана гэж чи бодсон хэвээр байна уу? Хэдийгээр хүн төрөлхтөн Намайг эсэргүүцсэн ч гэсэн Би тэрийг нь тэдний эсрэг хэрэглэхгүй, учир нь хүний биеийн хэмжээ хэтэрхий намхан, тиймээс Би түүнд өндөр шаардлага тавьдаггүй. Тэр өөрийгөө дэмий үрэлгүй хориг хязгаарлалтад захирагдах хэрэгтэй гэдэг бол Миний шаарддаг ганц зүйл юм. Энэ нэг болзлыг хангах нь та нарын чадвараас давсан зүйл биш биз дээ? Ихэнх хүн нүдээ хужирлахын тулд Намайг улам олон нууц илчлэхийг хүлээдэг. Гэсэн ч тэнгэрийн бүх нууцыг ойлголоо гэхэд чи тэр мэдлэгээрээ юу хийж чадах байсан бэ? Энэ нь Миний төлөөх чиний хайрыг ихэсгэх байсан уу? Энэ нь Миний төлөөх чиний хайрыг асаах байсан уу? Би хүнийг дутуу үнэлдэггүй, бас Би түүнийг яллахдаа хялбар шийддэггүй. Эдгээр нь хүний бодит нөхцөл байдал биш байсан бол Би хүмүүсийн толгойд ийм титмийг хэзээ ч хээв нэг зүүхгүй байсан. Өнгөрснийг эргэцүүлэн бод: Би та нарыг гүтгэсэн үе байсан уу? Би та нарыг дутуу үнэлсэн үе байсан уу? Би та нарыг харж үзэхдээ бодит нөхцөл байдлыг чинь харгалздаггүй байсан үе байв уу? Миний хэлсэн зүйл та нарын зүрх сэтгэлийг болон та нарын амыг итгэл үнэмшлээр дүүргэж чадалгүй бүтэлгүйтсэн цаг байсан уу? Би та нарын сэтгэлийн утсыг хөндөлгүй ярьсан үе байсан уу? Та нарын дундаас хэн чинь Миний үгийг айж, дагжилгүйгээр, түүнийг ёроолгүй нүх рүү цохиж унагаана гэж ихэд айлгүйгээр уншсан бэ? Миний үгэн доторх шалгалтыг туулдаггүй хэн байх вэ? Миний үгэн дотор эрх мэдэл оршдог, гэвч энэ нь хүнд санамсаргүй шүүлт оноохын төлөө биш юм; харин Би хүний бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж, Өөрийн үгэнд орших утга учрыг хүнд байнга илэрхийлэн үзүүлдэг. Үнэндээ, Миний үгэнд буй Миний бүхнийг чадагч хүчийг ухаарах чадвартай хэн нэгэн байна уу? Миний үгний шижир алтан бүтээгдэхүүнийг өөртөө хүлээн авч чадах хэн нэгэн байна уу? Би хэчнээн их үг хэлсэн ч тэдгээрийг эрхэмлэсэн хүн ер нь байна уу?

“Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Илүү ихийг харуул
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах