Өдөр тутмын Бурханы үг: Хүн төрөлхтний завхралыг илчлэх нь | Эшлэл 352

2021-04-13

Намайг дагадаг хүн олон боловч Намайг жинхэнэ зүрх сэтгэлээсээ хайрладаг хүн цөөхөн гэж Би аль хэдийн хэлсэн. Магадгүй зарим нь “Хэрвээ би Таныг хайрлаагүй бол ийм их төлөөс төлөх байсан гэж үү? Таныг хайрлаагүй бол би энэ хүртлээ дагах байсан гэж үү?” гэж хэлэх биз ээ. Үнэндээ чамд маш олон шалтгаан байгаа бөгөөд мэдээж хайр чинь маш агуу, гэвч Намайг гэх хайрын чинь мөн чанар нь юу вэ? “Хайр” гэгч нь ямар ч өө сэвгүй, цэвэр ариун сэтгэл хөдлөлийг хэлдэг буюу хайрлаж, мэдэрч, хэрсүү байхын тулд зүрх сэтгэлээ ашиглахыг хэлдэг. Хайранд болзол, хил хязгаар болон орон зай байдаггүй. Хайранд сэжиг таамаг, хууран мэхлэлт болон заль мэх байдаггүй. Хайранд ямар ч зай болон ариун бус зүйл байхгүй. Хэрвээ чи хайрладаг л бол, ямар нэгэн зүйл олж авч, эсвэл тодорхой хэмжээгээр олж авахын тулд хууран мэхэлж, гомдоллож, урваж, тэрсэлж, шалж шаардаж, зүтгэхгүй. Хэрвээ чи хайрладаг бол баяртайгаар золиослож, зовлон туулж, Надтай нийцэлтэй болох болно. Миний төлөө бүхнээ орхих болно: гэр бүлээ, ирээдүйгээ, залуу насаа болон гэрлэлтээ. Эс тэгвээс, хайр чинь ердөөсөө хайр биш, харин заль мэх болон урвалт л байх болно! Хайр чинь ямар төрлийнх вэ? Жинхэнэ хайр мөн үү? Эсвэл худал уу? Чи хэр ихийг орхисон бэ? Хэр ихийг өргөл болгосон бэ? Би чамаас хэр их хайрыг хүлээн авсан бэ? Мэдэх үү? Та нарын зүрх сэтгэл ёрын муу, урвалт, заль мэхээр дүүрэн, тийм болохоор та нарын хайранд хэр их ариун бус зүйл байдаг вэ? Та нар Миний төлөө аль хэдийн хангалттай ихийг орхисон гэж боддог; Намайг гэсэн хайр чинь аль хэдийн хангалттай гэж та нар боддог. Гэвч та нарын үг болон үйлдэл яагаад үргэлж тэрслүү байдал болон мэхлэлт агуулдаг вэ? Та нар Намайг дагадаг ч Миний үгийг хүлээн зөвшөөрдөггүй. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Намайг дагадаг ч дараа нь Намайг хаядаг. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Намайг дагадаг атлаа Надад итгэдэггүй. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Намайг дагадаг мөртлөө Миний оршин тогтнолыг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Намайг дагадаг хэдий ч хэн болоход минь тохируулан Надад ханддаггүй, алхам тутамдаа Надад хүндрэл учруулдаг. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Намайг дагадаг атлаа хэрэг явдал бүр дээр Намайг хуурч, мэхлэхээр оролддог. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Надад үйлчилдэг атлаа Надаас айдаггүй. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар бүх талаараа, бүх зүйл дээр Намайг эсэргүүцдэг. Энэ бүхнийг хайр гэж үзэх үү? Та нар ихийг золиослосон, энэ нь үнэн, гэтэл та нар Миний шаардсан зүйлсийг хэзээ ч хэрэгжүүлээгүй. Үүнийг хайр гэж үзэх үү? Болгоомжтой тооцоолвол та нарын дотор Намайг гэсэн хайрын өчүүхэн ч ул мөр байхгүйг харуулж байна. Энэ олон жилийн ажлын дараа, энэ бүх үгээр та нарыг хангасны дараа, үнэн хэрэгтээ та нар хэр ихийг олж авсан бэ? Үүнийг нарийн эргэцүүлэх нь зохистой биш гэж үү? Би та нарт сэрэмжлүүлж байна: Миний дуудсан хүмүүс бол хэзээ ч завхруулагдаагүй хүмүүс биш; харин ч Миний сонгосон хүмүүс бол Намайг жинхэнээсээ хайрладаг хүмүүс билээ. Тиймээс, та нар өөрсдийн үг болон үйл хэргийг хянаж, өөрсдийн санаа зорилго болон бодлыг шалгах учиртай, ингэвэл тэдгээр нь хил хязгаарыг давахгүй. Эцсийн өдрүүдийн энэ цаг үед, Миний өмнө хайраа өргөн барихын тулд чадах бүхнээ хий, эс бөгөөс Миний уур хилэн та нараас хэзээ ч холдохгүй байх вий!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Дуудагддаг нь олон ч сонгогддог нь цөөхөн

Сэвгүй ариун хайр

Хайр бол цэвэр сэтгэл хөдлөл, сэвгүй ариун. Зүрхээ зориул, хайрлаж, мэдэрч, халамжлахад зүрхээ зориул. Хайр ямар ч нөхцөл, хориг эсвэл зай байдаггүй. Зүрхээ зориул, хайрлаж, мэдэрч, халамжлахад. Хэрэв чи хайрлабал хуурч, гомдоллож, нүүр буруулдаггүй, Хариуд нь юм авахаар хичээдэггүй. Хэрэв чи хайрлабал золиос гарган зовлонг хүлээн авч Бурхантай үүрд нэгдэнэ.

Хайр бол хардаж сэжиглэдэггүй, хуурч, залилдаггүй. Зүрхээ зориул, хайрлаж, мэдэрч, халамжлахад зүрхээ зориул. Хайранд зай байдаггүй, ариун бус юу ч үгүй. Зүрхээ зориул, хайрлаж, мэдэрч, халамжлахад. Хэрэв чи хайрлабал хуурч, гомдоллож, нүүр буруулдаггүй, Хариуд нь юм авахаар хичээдэггүй. Хэрэв чи хайрлабал золиос гарган зовлонг хүлээн авч Бурхантай үүрд нэгдэнэ.

Гэр бүл, залуу нас, ирээдүйгээ өгнө, Гэрлэлтээ ч чи Бурханы төлөө орхино, өөрт байгаа нандин бүхнээ Түүнд өгнө. Эс бөгөөс чиний хайр Бурханыг хуурч, урваснаас өөр юу ч биш. Хэрэв чи хайрлабал хуурч, гомдоллож, нүүр буруулдаггүй, Хариуд нь юм авахаар хичээдэггүй. Хэрэв чи хайрлабал золиос гарган зовлонг хүлээн авч Бурхантай үүрд нэгдэнэ.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Дуудагддаг нь олон ч сонгогддог нь цөөхөн”-ѳѳс шинэчлэн найруулав

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах