Өдөр тутмын Бурханы үг | “Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх явдал юм” | Эшлэл 498

Өдөр тутмын Бурханы үг | “Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх явдал юм” | Эшлэл 498

0 |2020-09-12

Хүмүүсийн ямар дотоод төлөв байдалд эдгээр шалгалтууд чиглэсэн бэ? Тэдгээр нь Бурханыг сэтгэл хангалуун болгох чадваргүй хүмүүсийн тэрслүү зан чанарт чиглэсэн байдаг. Хүмүүсийн дотор маш их ариун бус зүйлс байдаг бөгөөд ихэнх нь хуурамч байдаг, иймээс Бурхан тэднийг ариусгахын тулд шалгалт руу хөтөлдөг. Гэвч хэрвээ өнөөдөр чи Түүнийг сэтгэл хангалуун болгох чадвартай байвал ирээдүйн шалгалтууд чамайг төгөлдөржүүлэх болно. Хэрвээ өнөөдөр чи Түүнийг сэтгэл хангалуун болгох чадваргүй байвал ирээдүйн шалгалтууд чамайг сорих болно, чи өөрөө ч мэдэлгүй доош унах болно, тэр үед чи өөртөө ч тусалж чадахгүй байх болно, учир нь чи Бурханы ажлыг дагаж дийлэхгүй бөгөөд бодит биеийн хэмжээг эзэмшээгүй. Иймээс хэрвээ чи ирээдүйд бат зогсож, Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, эцсээ хүртэл Түүнийг дагах чадвартай байхыг хүсэж байгаа бол өнөөдөр чи хүчтэй суурийг бүтээх ёстой, чи бүх зүйл дээр үнэнийг хэрэгжүүлснээр Бурханыг сэтгэл хангалуун болгож, Түүний хүсэлд анхаарал тавих ёстой. Хэрвээ чи үргэлж ийм байдлаар хэрэгжүүлбэл чиний дотор суурь бий болох болно, мөн Бурхан чиний дотор Түүнийг хайрлах зүрх сэтгэлийг өдөөх ба Тэр чамд итгэлийг өгөх болно. Нэг л өдөр шалгалт жинхэнээсээ чамд тохиолдоход чи зовлонд ихээр шаналж тодорхой хэмжээгээр цөхөрч, үхсэн мэт аймшигтай уй гашууг туулах байх, гэхдээ Бурханыг хайрлах чиний хайр өөрчлөгдөхгүй бөгөөд бүр ч илүү гүнзгий болох болно. Энэ бол Бурханы ерөөл юм. Хэрвээ чи өнөөдөр Бурханы хэлсэн, хийсэн бүхнийг дуулгавартай зүрх сэтгэлээр хүлээн зөвшөөрөх чадвартай бол Бурхан чамайг гарцаагүй ерөөх болно, ингэснээр чи Бурханаар ерөөгдсөн нэгэн болж, Түүний амлалтуудыг хүлээн авна. Хэрвээ өнөөдөр чи хэрэгжүүлэхгүй бол нэг л өдөр шалгалт чамд учрах үед чи итгэлгүй эсвэл хайрын зүрх сэтгэлгүй байх болно, мөн тэр үед шалгалт нь сорилт болох болно; чи Сатаны сорилт дунд шигдэх бөгөөд үүнээс зугтах ямар ч аргагүй байх болно. Өнөөдөр, бага шалгалт чамд тохиолдоход чи бат зогсож чадаж байсан ч, нэг өдөр томоохон шалгалт чамд учрах үед чи заавал бат зогсож чадахгүй байж болох юм. Зарим хүмүүс бардам байдаг бөгөөд тэд өөрсдийгөө аль хэдийнээ бараг төгс болсон гэж боддог. Хэрвээ тийм үеүдэд чи илүү гүнзгий явахгүйгээр бардам хэвээр үлдвэл чи аюулд орох болно. Өнөөдөр Бурхан илүү агуу шалгалтын ажлыг хийдэггүй, гадаад талаараа бүх зүйл зүгээр мэт санагддаг, гэвч Бурхан чамайг шалгах үед чи өөрийгөө хэтэрхий дутуу дулимаг гэдгээ олж мэдэх болно, учир нь чиний биеийн хэмжээ хэтэрхий жаахан бөгөөд чи агуу шалгалтуудыг тэсвэрлэх чадваргүй билээ. Хэрвээ өнөөдөр чи урагшаа цойлж гарахгүй бол, хэрвээ чи байгаа газартаа үлдвэл агуу салхи ирэх үед чи унах болно. Та нар өөрийн биеийн хэмжээг хэр жижиг гэдгийг тогтмол харах хэрэгтэй; зөвхөн ийм байдлаар л та нар ахиц гаргах болно. Хэрвээ чи зөвхөн шалгалтуудын үеэр л, чиний биеийн хэмжээ хэтэрхий жаахан, чиний сэтгэлийн тэнхээ хэтэрхий сул дорой, чиний доторх бодитой зүйл хэтэрхий бага бөгөөд чи Бурханы хүсэлд хангалтгүй гэдгээ ойлговол—зөвхөн тэр үед энэ бүхнийг ойлговол энэ нь хэтэрхий оройтсон байх болно.

Хэрвээ чи Бурханы зан чанарыг мэдэхгүй бол шалгалтын явцад чи гарцаагүй унах болно, яагаад гэвэл чи Бурхан яаж хүмүүсийг төгс болгодгийг, ямар арга замаар Тэр тэднийг төгс болгодгийг мэддэггүй бөгөөд Бурханы шалгалтууд чамд ирэхэд тэдгээр нь чиний үзэлтэй нийцэхгүй байвал чи бат зогсох чадваргүй байх болно. Бурханы жинхэнэ хайр бол Түүний бүхий л зан чанар бөгөөд Бурханы бүхий л зан чанар чамд харагдах үед, энэ нь чиний махан биед юуг авчрах вэ? Бурханы зөвт зан чанар чамд харагдах үед чиний махан бие өөрийн эрхгүй их өвдөлт шаналлыг амсах болно. Хэрвээ чи энэ өвдөлтөд зовж шаналахгүй бол Бурханаар төгс болгуулж чадахгүй бас Бурханд жинхэнэ хайрыг зориулж чадахгүй байх болно. Хэрвээ Бурхан чамайг төгс болговол Тэр Өөрийн бүхий л зан чанарыг чамд гарцаагүй харуулах болно. Бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл Бурхан Өөрийн бүхий л зан чанарыг хэзээ ч харуулж байгаагүй—гэвч эцсийн өдрүүдэд Тэрээр Өөрийн урьдаас товлож сонгосон бүлэг хүмүүст үүнийгээ илчилж байгаа бөгөөд хүмүүсийг төгс болгохоор Тэр Өөрийн зан чанарыг ил болгож, үүгээр дамжуулан Тэр бүлэг хүмүүсийг бүрэн дүүрэн болгож байна. Энэ бол хүмүүсийн төлөө гэсэн Бурханы жинхэнэ хайр юм. Тэдний төлөөх Бурханы жинхэнэ хайрыг мэдрэхийн тулд хүмүүс туйлын их өвдөлтийг тэсвэрлэж, өндөр төлөөс төлөх шаардлагатай. Зөвхөн үүний дараа л Бурхан тэднийг авч чадна мөн тэд Бурханд буцаагаад өөрсдийн жинхэнэ хайрыг өгч чадах ба зөвхөн тэр үед л Бурханы зүрх сэтгэл хангалуун байх болно. Хэрвээ хүмүүс Бурханаар төгс болгуулахыг хүсэж байгаа бол, хэрвээ Түүний хүслийг биелүүлж, өөрсдийн жинхэнэ хайрыг Бурханд бүрэн өгөхийг хүсэж байгаа бол тэд нөхцөл байдлуудаас ихээхэн зовлон шаналал, орчин тойрны тарчлалыг туулж, үхэхээс дор өвдөлтийг амсах ёстой ба эцэстээ тэднээс өөрсдийн жинхэнэ зүрх сэтгэлээ Бурханд буцааж өгөхийг албадах болно. Хүн Бурханд үнэхээр хайртай юу, үгүй юу гэдэг нь зовлон бэрхшээл болон цэвэршүүлэлтийн үеэр илчлэгддэг. Бурхан хүмүүсийн хайрыг ариусгадаг ба энэ нь бас зөвхөн зовлон бэрхшээл болон цэвэршүүлэлтийн дунд л хийгддэг билээ.

“Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх явдал юм”-aaс эш татав

Илүү ихийг харуул
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах