Өдөр тутмын Бурханы үг | “Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх явдал юм” | Эшлэл 495

Өдөр тутмын Бурханы үг | “Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх явдал юм” | Эшлэл 495

0 |2020-09-30

Өнөөдөр Бурханыг мэдэж мөн хайрлахаар эрж хайхдаа та нар нэг талаар зовлон болон цэвэршүүлэлтийг даах ёстой, нөгөө талаар та нар төлөөс төлөх ёстой. Бурханыг хайрлах хичээлээс илүү гүн гүнзгий ямар ч хичээл үгүй бөгөөд хүмүүсийн итгэлтэйгээр амьдарсан хугацаанаасаа сурдаг хичээл нь Бурханыг хэрхэн хайрлах талаар байдаг гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, хэрвээ чи Бурханд итгэдэг бол Бурханыг хайрлах ёстой. Хэрвээ чи зөвхөн Бурханд итгэдэг боловч Түүнийг хайрладаггүй, Бурханы мэдлэгийг олж аваагүй, мөн Бурханыг хэзээ ч өөрийн зүрх сэтгэлээс ундрах үнэн хайраар хайрлаж байгаагүй бол Бурханд итгэх чиний итгэл хий дэмий юм; хэрвээ Бурханд итгэх итгэлээрээ чи Бурханыг хайрладаггүй бол чи ямар ч үр дүнгүй амьдарч байгаа ба чиний амьдрал тэр чигээрээ бүх амьдралын хамгийн доод түвшнийх юм. Хэрвээ чи бүх амьдралынхаа туршид Бурханыг хэзээ ч хайрлаж эсвэл Түүнийг сэтгэл хангалуун байлгаагүй бол амьдрахын учир юу вэ? Мөн Бурханд итгэх чиний итгэлийн учир юу билээ? Энэ нь хүчин чармайлтын гарз биш гэж үү? Өөрөөр хэлбэл, хэрвээ хүмүүс Бурханд итгэж, хайрлах гэж байгаа бол тэд төлөөс төлөх ёстой. Гадаад талаараа тодорхой арга замаар үйлдэх гэж оролдохоос илүүтэйгээр тэд өөрсдийнхөө зүрх сэтгэлийн гүнээс үнэнийг эрж хайх хэрэгтэй. Хэрвээ чи урам зоригтойгоор дуулж, бүжиглэдэг ч гэсэн үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй бол чамайг Бурханыг хайрладаг гэж хэлж чадах уу? Бурханыг хайрлах нь бүх зүйлээс Бурханы хүслийг эрж хайхыг шаарддаг бөгөөд өөрт тохиолдож байгаа зүйл бүрийн дотроос Бурханы хүслийг ойлгох гэж оролдохыг, мөн энэхүү асуудлаас Бурханы хүслийг олж харахаар хичээхийг, мөн чамайг юунд хүрээсэй гэж Тэрээр хүссэнийг, мөн Түүний хүсэлд хэр анхааралтай байх хэрэгтэй гэдгийг гүнзгий эрж хайхыг шаарддаг. Жишээ нь: Чамайг зовлон бэрхшээл туулахад хүргэсэн ямар нэг зүйл тохиолдоход чи Бурханы хүсэл юу вэ гэдгийг ойлгож Түүний хүсэлд хэрхэн анхааралтай хандах хэрэгтэйгээ ойлгох ёстой. Чи өөрийгөө сэтгэл хангалуун байлгах ёсгүй: Эхлээд өөрийгөө хойш нь тавь. Махан биеэс илүү дорд зүйл юу ч байхгүй. Чи Бурханыг сэтгэл хангалуун байлгахыг эрмэлзэх ёстой бөгөөд өөрийн үүргээ бүрэн биелүүлэх ёстой. Ийм бодолтой байхад энэхүү асуудлын тухайд Бурхан чамд онцгой гэгээрлийг авчрах болно, мөн чиний зүрх сэтгэл тайтгарлыг олох болно. Чамд том ч бай эсвэл жижиг ч бай ямар нэг асуудал тохиолдоход чи эхлээд өөрийгөө хойш нь тавих ёстой бөгөөд махан биеэ бүх зүйлсээс хамгийн дорд нь гэж үзэх ёстой. Чи махан биеэ хэдий чинээ их хангалуун байлгана, махан бие төдий чинээ их эрх чөлөөтэй болдог; хэрвээ энэ үед чи үүнийг хангалуун болговол дараагийн удаад илүү ихийг хүсэх болно, энэ нь үргэлжилсээр чи махан биеэ бүр ч ихээр хайрлах болно. Махан биед үргэлж хэмжээ хязгааргүй их хүсэл байдаг, энэ нь үргэлж чамаас хангалуун байлгахыг хүсдэг ба чи идэж байгаа, өмсөж байгаа зүйлүүдээрээ түүнийг өөгшүүлдэг эсвэл өөрийн сул талууд болон залхуурлыг өөгшүүлж зан араншингаа эвддэг. Чи өөрийн махан биеийг илүү ихээр хангалуун байлгах тусам үүний хүсэл их болж, махан бие илүү их замбараагүй болдог, бүр хүмүүсийн махан бие илүү гүн гүнзгий үзэлтэй болж, Бурханд дуулгаваргүй, өөрийгөө өргөмжилсөн, Бурханы ажилд эргэлзсэн байдалтай болдог. Чи махан биеэ илүү их хангалуун байлгах тусам чиний махан биеийн сул тал илүү их болно; чиний сул талуудыг хэн ч өрөвдөхгүй байгаа мэт чамд санагдах ба Бурхан хэтэрхий даварсан гэж чи үргэлж итгэж: Бурхан яаж ийм хахир хатуу байж чадаж байна вэ? Тэр яагаад хүмүүст завсарлага өгдөггүй юм бэ? гэж хэлэх болно. Хүмүүс махан биеэ хэтэрхий өөгшүүлж үүнийг хэтэрхий их эрхэмлэх үедээ тэд өөрсдийгөө алддаг. Хэрвээ чи Бурханыг үнэхээр хайрлаж, махан биеэ хангалуун байлгадаггүй бол Бурханы хийж байгаа бүхэн үнэхээр зөв, үнэхээр сайн бөгөөд Тэрээр чиний дуулгаваргүй байдлыг харааж, чиний зөвт бус байдлыг шүүх нь үндэслэлтэй гэдгийг чи харах болно. Бурхан чамайг цээрлүүлж, сахилгажуулан, чамайг зөөлрүүлэх орчныг бий болгож чамайг Өөрийн өмнө ирүүлнэ, ингээд чи Бурханы хийж байгаа зүйлс гайхалтай гэдгийг үргэлж мэдрэх болно. Тиймээс чи тийм их өвдөлт байхгүй байгаа мэтээр, мөн Бурхан үнэхээр хайр татам юм гэж мэдэрнэ. Хэрвээ чи махан биеийн сул талуудыг өөгшүүлж, Бурхан хэтэрхий даварсан гэж хэлдэг бол чи үргэлж өвдөлтийг мэдэрч, үргэлж баяр хөөргүй, Бурханы бүх ажлын тухай тодорхой мэдэхгүй байх болно, түүнчлэн Бурхан хүний сул талуудыг огтхон ч өрөвддөггүй, хүний бэрхшээлүүдийн талаар мэддэггүй юм шиг санагдана. Иймээс чи яг л асар их шударга бус байдалд зовж байгаа мэт золгүй ганцаардмал байдлыг мэдрэх ба энэ цаг мөчид чи гомдоллож эхэлнэ. Ийм байдлаар чи өөрийн махан биеийн сул талуудыг хэдий чинээ их өөгшүүлнэ, Бурхан даварсан юм гэдгийг чи төдий чинээ их мэдрэх болно, бүр Бурханы ажлыг үгүйсгэж, Бурханыг эсэргүүцэж, ямар ч дуулгаваргүй болох хүртлээ улам дордоно. Иймээс чи махан биеийнхээ эсрэг тэмцэж, үүнийг өөгшүүлэхгүй байх ёстой: Чиний нөхөр, эхнэр, хүүхдүүд, ирээдүйн төлөв, гэрлэлт, гэр бүл—тэдний аль нь ч хамаагүй! Чи ийм шийдэмгий зантай байх хэрэгтэй: “Миний зүрх сэтгэлд зөвхөн Бурхан л байдаг бөгөөд Бурханы сэтгэлийг хангалуун байлгахын тулд би чадах бүхнээ хийж, махан биеэ өөгшүүлэхгүй байх ёстой.” Хэрвээ чи үргэлж ийм шийдэмгий зантай байвал чи үнэнийг хэрэгжүүлж, өөрийгөө хойш тавих үедээ бага зэргийн хүчин чармайлтаар л үүнийг хийх боломжтой болно. Нэг удаа фермер зам дээр хөлдөж хөшсөн могой байхыг олж үзжээ. Фермер түүнийг аваад цээжиндээ нааж тэврэв, гэтэл могой амь орсныхоо дараа фермерийг хазаж амийг нь тасалжээ. Хүний махан бие яг л энэ могой шиг: Үүний мөн чанар нь хүмүүсийн амийг гэмтээх явдал, иймээс өөрийнхөөрөө бүгдийг авсны дараа чи амиа алдах болно. Махан бие Сатанд харьяалагддаг. Үүн дотор хэмжээ хязгааргүй хүслүүд байдаг, энэ нь зөвхөн өөрийгөө л боддог, тав тухтай байдалд баяр баясгалантай байхыг хүсдэг, зугаа цэнгэлд хөгжилдөж, залхуу хойрго байдалд хутгалддаг, тэгээд үүнийг тодорхой хэмжээнд хангалуун байлгаад чи эцэстээ үүнд бүрэн идэгдэнэ. Өөрөөр хэлбэл, хэрвээ чи энэ цаг үед үүнийг хангалуун байлгавал дараагийн удаа илүү ихийг хүсэх болно. Энэ нь үргэлж туйлширсан хүслүүдтэй байдаг бөгөөд шинэ эрэлт хэрэгцээтэй байдаг, үүнийг чамаар илүү эрхэмлүүлж, тав тухтай байдал дунд амьдрахын тулд махан биеэ өөгшүүлж байгааг чинь ашиглана, хэрвээ чи үүнийг даван гарч чадахгүй бол эцэстээ чи өөрийгөө алдах болно. Бурханы өмнө чи амийг олж авч чадах эсэх нь мөн чиний эцсийн төгсгөл ямар байх эсэх нь чи махан биеийнхээ эсрэг тэмцэх тэмцлээ хэрхэн хийхээс шалтгаалдаг. Бурхан чамайг аварсан, мөн чамайг урьдаас төлөвлөж сонгосон, гэхдээ өнөөдөр чи Түүнийг сэтгэл хангалуун байлгахыг хүсэхгүй байгаа бол, чи үнэнийг хэрэгжүүлэхийг хүсэхгүй байгаа бол, Бурханыг үнэхээр хайрласан зүрх сэтгэлээр өөрийн махан биеийн эсрэг тэмцэхийг хүсэхгүй байгаа бол эцэстээ чи өөрийгөө сүйрүүлж, асар их өвдөлтийг тэсвэрлэх хэрэгтэй болно. Хэрвээ чи махан биеэ үргэлж өөгшүүлдэг бол Сатан аажмаар чамайг дотроос чинь идэж, чамайг амьгүй, эсвэл Сүнсний сэтгэл хөдлөлгүй болгож орхино, хэзээ нэгэн өдөр чи дотроо түнэр харанхуйд байх болно. Харанхуйд амьдрах үедээ чи Сатанаар хоригдох болно, чамд цаашид Бурхан байхаа болих бөгөөд энэ цаг үед чи Бурханы оршин байхыг үгүйсгэж, Түүнийг орхих болно. Иймээс, хэрвээ чи Бурханыг хайрлахыг хүсэж байгаа бол чи өвдөлт шаналлын төлөөс төлж, зовлонг тэвчих ёстой. Илүү ихээр ийш тийшээ гүйж, илүү ихийг уншсан гадаад талын ааг омог, зовлон зүдгүүр хэрэггүй; үүний оронд чи туйлширсан бодлууд, хувийн сонирхлууд, чиний өөрийн тооцоонууд, үзэл, санаархлууд гэх мэт өөрийн доторх зүйлсийг хойш тавих ёстой. Энэ бол Бурханы хүсэл юм.

“Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх явдал юм”-aaс эш татав

Илүү ихийг харуул
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах