Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 488

2021-08-11

Амь чинь ахиж дэвшихийн хэрээр чи үргэлж шинэ оролттой, илүү өндөр, шинэ мэдлэг ухаантай байх ёстой ба энэ нь алхам бүрд гүнзгийрч байдаг. Энэ нь бүх хүний орох ёстой зүйл юм. Ярилцсанаар, сургаал сонссоноор, Бурханы үгийг уншсанаар, эсвэл тодорхой хэрэг явдлыг зохицуулснаар чи шинэ мэдлэг ухаан, шинэ гэгээрэл олж авч, хуучны дүрмээр, хуучин цагт амьдрахгүй, үргэлж шинэ гэрэлд амьдрах ба Бурханы үгээс гажихгүй. Үүнийг зөв замд орох гэж хэлдэг. Аль нэг өнгөцхөн түвшинд төлөөс төлөөд нэмэргүй. Бурханы үг өдрөөс өдөрт улам өндөр хүрээнд орж өдөр бүр шинэ зүйлс гарч ирдэг. Хүн ч бас өдөр бүр шинэ оролт хийх ёстой. Бурхан ярингаа хэлсэн бүхнээ биелүүлдэг, чи хөл нийлүүлж чадахгүй бол ард хоцорно. Чи залбиралдаа илүү гүн орох ёстой; Бурханы үгийг идэж, уухаа тасалдуулж болохгүй. Хүлээн авдаг гэгээрэл, гэрэлтүүлэлтээ гүнзгийрүүл, тэгвэл үзэл, төсөөлөл чинь аажмаар багасах ёстой. Чи шүүмжээ сайжруулах ёстой, чамд юу ч тулгарсан бай, энэ талаар өөрийн гэсэн бодол, үзэл бодолтой байх ёстой. Сүнсэн дэх зарим зүйлийг ойлгосноор чи гадаад зүйлсийн талаар мэдэж авч, аливаа асуудлын гол цөмийг нь ухаж ойлгох ёстой. Хэрвээ чи эдгээрээр зэвсэглээгүй бол чуулганыг яаж удирдаж чадах юм бэ? Хэрвээ чи ямар ч бодит байдал, хэрэгжүүлэлтийн замгүйгээр зөвхөн бичиг үсэг, хоосон сургаалын талаар ярьдаг бол хэсэгхэн хугацаанд л хийж дөнгөнө. Шинэ итгэгчдэд ярихад энэ нь бага зэрэг боломжийн байж магадгүй боловч хэсэг хугацааны дараа шинэ итгэгчид зарим нэг бодит туршлагатай болох үед чи тэднийг хангаж чадахаа болино. Тэгэхээр чи Бурханаар ашиглуулахад яаж тохирох юм бэ? Шинэ гэгээрэлгүйгээр чи ажиллаж чадахгүй. Шинэ гэгээрэлгүй хүмүүс нь яаж туршлагажихаа мэддэггүй хүмүүс бөгөөд ийм хүмүүс хэзээ ч шинэ мэдлэг, шинэ туршлага олж авдаггүй. Мөн амийг хангах асуудлын тухайд гэвэл, тэд өөрсдийн үүргийг хэзээ ч гүйцэтгэж чадахгүй, бас Бурхан ашиглахад тохиромжтой болж ч чадахгүй. Ийм төрлийн хүн бол ямар ч хэрэггүй, гологдол төдий юм. Үнэндээ ийм хүмүүс ажил дахь үүргээ огт гүйцэтгэх чадваргүй, бүгд ямар ч хэрэггүй амьтад байдаг. Тэд үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаад зогсохгүй, үнэндээ чуулганд ихээхэн хэрэггүй дарамт учруулдаг. Энэ “эрхэм өвгөдийг” яаравчлан чуулганаас яв, тэгвэл бусад хүн чамайг харах хэрэггүй болно гэж Би шавдуулдаг. Ийм хүмүүс шинэ ажлын талаар ямар ч ойлголтгүй боловч тоймгүй их үзлээр дүүрэн байдаг. Тэд чуулганд ямар ч үүрэг гүйцэтгэдэггүй; харин ч хутган үймүүлж, газар сайгүй сөрөг байдлыг түгээж, тэр ч байтугай элдэв төрлийн буруу хэрэг хийж, чуулганд үймээн тарьж, тэгснээр ялган таних чадвар дутмаг хүмүүсийг төөрөлдүүлж, будилуулдаг. Энэ амьд диаволууд, энэ ёрын муу сүнснүүд чуулганаас аль болох хурдан явах ёстой, чамаас болж чуулган сүйдэх вий. Чи өнөөдрийн ажлаас айдаггүй байж болно, гэхдээ маргаашийн зөвт шийтгэлээс айхгүй байна гэж үү? Чуулганд бусдыг сорон мөлждөг маш олон хүн, бас Бурханы хэвийн ажилд саад хийх гэж оролддог асар олон чоно бий. Эдгээр нь бүгдээрээ чөтгөрийн хааны явуулсан чөтгөрүүд, мэдлэггүй хургануудыг залгих гэж оролддог хэрцгий чононууд юм. Эдгээр хүн гэгчийг хөөн зайлуулахгүй бол тэд чуулган дахь шимэгч хорхой, тахил цөлмөдөг хивэн хорхой болно. Энэ жигшмээр, мунхаг, адгийн, ой гутам өт хорхойнууд шийтгэгдэх өдөр эрт орой хэзээ нэг цагт ирэх л болно!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг…

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах