Өдөр тутмын Бурханы үг | “Бурханд итгэхдээ чи Бурханыг дуулгавартай дагах ёстой” | Эшлэл 483

Өдөр тутмын Бурханы үг | “Бурханд итгэхдээ чи Бурханыг дуулгавартай дагах ёстой” | Эшлэл 483

14 |2020-08-31

Чи яагаад Бурханд итгэдэг вэ? Ихэнх хүмүүс энэхүү асуултанд будилдаг. Тэд үргэлж практик Бурхан ба тэнгэр дэх Бурханы талаар шал өөр хоёр үзэл бодолтой байдаг бөгөөд энэ нь тэд, дуулгавартай дагахын тулд биш харин тодорхой ашиг тус хүртэхийн тулд, эсвэл гай гамшиг, зовлон шаналалаас зугтахын тулд Бурханд итгэдэг гэдгийг харуулдаг. Зөвхөн тэр үед л тэд зарим талаар дуулгавартай байдаг боловч тэдний дуулгавартай байдал нь болзолтой, энэ нь тэдний өөрсдийн хэтийн ирээдүйн төлөө бөгөөд тэд ингэхээс аргагүй байдаг. Иймээс: чи яагаад Бурханд итгэдэг вэ? Хэрвээ энэ нь зөвхөн чиний ирээдүй, чиний хувь тавилангийн төлөө л юм бол чи итгээгүй нь дээр. Иймэрхүү итгэл бол өөрийгөө хуурсан, өөрийгөө тайтгаруулсан, өөрийгөө хэт дээгүүр үнэлсэн явдал юм. Хэрвээ чиний итгэл Бурханд дуулгавартай хандах суурин дээр үндэслээгүй бол чи эцсийн эцэст Бурханыг эсэргүүцсэний улмаас шийтгэгдэх болно. Итгэлээрээ Бурханд дуулгавартай байхыг хичээдэггүй хүмүүс Бурханыг эсэргүүцдэг. Хүмүүс үнэнийг эрж хайж, Бурханы үгээр цангаж, Бурханы үгийг идэж ууж, тэдгээрийг хэрэгжүүлэхийг Бурхан шаарддаг, ингэснээр хүмүүс Бурханд дуулгавартай болж болох юм. Хэрвээ чиний учир шалтгаан үнэхээр ийм бол Бурхан гарцаагүй чамайг дээш өргөж, чамд гарцаагүй нигүүлсэнгүй хандах болно. Хэн ч үүнд эргэлзэж чадахгүй ба хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Хэрвээ чиний учир шалтгаан Бурханд дуулгавартай байхын төлөө биш бөгөөд чамд өөр зорилго байгаа бол чиний хэлж, хийж байгаа бүхэн чинь—Бурханд залбирах залбирал чинь, тэр ч байтугай үйлдэл бүр чинь—Бурханы эсрэг байх болно. Чи зөөлөн дуутай, даруу зантай байж болно, чиний үйлдэл, хөдөлгөөн бүр чинь зөв мэт үзэгдэж, чи дуулгавартай хүн шиг харагдаж байж болох ч чиний сэдэл болоод Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодлын тухайд гэвэл чиний хийж буй бүхэн чинь Бурханы эсрэг агаад хорон муу байх болно. Хонь шиг дуулгавартай харагддаг боловч зүрх сэтгэлдээ нүгэлт муу бодол санаа агуулсан хүмүүс нь хонины арьс нөмөрсөн чононууд бөгөөд тэд Бурханыг шууд уурлуулдаг ба Бурхан тэдний нэгийг ч өршөөхгүй билээ. Ариун Сүнс тэднийг нэг бүрчлэн илчлэх болно, иймээс хоёр нүүр гаргасан бүхэн Ариун Сүнсээр гарцаагүй жигшигдэн гологдох болно гэдгийг бүгд харж чадна. Санаа бүү зов: Бурхан эргээд тэдэнтэй нэг бүрчлэн ээлжлэн харьцаж, шийдвэрлэх болно.

“Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Илүү ихийг харуул
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах