Өдөр тутмын Бурханы үг | “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг” | Эшлэл 480

Өдөр тутмын Бурханы үг | “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг” | Эшлэл 480

77 |2020-11-11

Зарим хүмүүс, “Паул асар их хэмжээний ажил хийсэн ба тэр чуулгануудын төлөө ихээхэн ачааг мөрөндөө үүрч тэдэнд маш их хувь нэмэр оруулсан. Паулын арван гурван захидал нь Нигүүлслийн эрин үеийн 2,000 жилд дэмжлэг үзүүлсэн ба Дөрвөн Сайн Мэдээний дараа ордог. Түүнтэй эн зэрэгцэх хэн байх юм бэ? Иоханы Илчлэлийг хэн ч тайлж чаддаггүй байхад Паулын захидлууд нь амиар хангадаг ба түүний хийсэн ажил нь чуулгануудад үр ашигтай байсан. Өөр хэн ийм зүйлийг биелүүлж чадах вэ? Тэгэхэд Петр ямар ажил хийсэн юм бэ?” гэж хэлдэг. Хүн бусдыг хэмжихдээ, хувь нэмрийнх нь дагуу үздэг. Бурхан хүнийг хэмжихдээ түүний уг чанарын дагуу үздэг. Амийг эрж хайдаг хүмүүсийн дундаас Паул өөрийнхөө мөн чанарыг мэддэггүй хүн байсан. Тэр ямартай ч даруухан, дуулгавартай байгаагүй, мөн өөрийнхөө мөн чанарыг ч мэдээгүй ба энэ нь Бурханы эсрэг байсан. Иймээс тэрээр нарийвчилсан дадлага туршлагыг туулаагүй хүн байсан бөгөөд үнэнийг хэрэгжүүлээгүй хүн байсан. Петр өөр байсан. Тэр Бурханы бүтээл болохын хувьд өөрийн дутагдлыг, сул талыг, өөрийн ялзармал зан чанарыг мэддэг байсан ба иймээс өөрийн зан чанарыг өөрчилж чадах хэрэгжүүлэлтийн зам түүнд байсан; тэрээр бодит байдлыг эзэмшээгүй зөвхөн хоосон сургаалтай хүмүүсийн нэг байгаагүй. Өөрчлөгдсөн хүмүүс нь аврагдсан шинэ хүмүүс бөгөөд тэд бол үнэнийг эрж хайхад тэнцсэн хүмүүс юм. Өөрчлөгддөггүй хүмүүс нь төрөлхийн хоцрогдсон хүмүүст харьяалагддаг; тэд аврагдаагүй хүмүүс, өөрөөр хэлбэл Бурханаар жигшигдэж, гологдсон хүмүүс юм. Тэдний ажил хэчнээн агуу байсан ч тэд Бурханаар дурсагдахгүй. Чи үүнийг өөрийнхөө эрэл хайгуултай харьцуулах үед, эцэстээ Петр шиг юм уу Паул шиг хүн юм уу гэдэг нь илэрхий байх болно. Хэрвээ чиний эрэл хайгуул үнэн үгүй хэвээр бол, мөн өнөөдөр ч гэсэн чи Паул шиг их зантай, эрээ цээргүй, бас өөрийгөө үнэмшилтэйгээр магтдаг хэвээр байвал чи бүтэлгүйтдэг, өөдгүй хүн гэдэг нь эргэлзээгүй юм. Хэрвээ чи Петртэй адилаар эрж хайдаг бол, хэрвээ чи хэрэгжүүлэлтийг, жинхэнэ үнэнийг эрж хайдаг бөгөөд их зантай буюу эрх дураараа биш харин өөрийн үүргээ биелүүлэхээр тэмүүлдэг бол чи ялалтанд хүрч чадах Бурханы бүтээл байх юм. Паул өөрийн мөн чанарыг болон ялзралыг мэддэггүй, тэр ч бүү хэл өөрийн дуулгаваргүй байдлаа ч мэддэггүй. Тэр Христийг эсэргүүцэж байсан жигшүүртэй үйл хэргээ хэзээ ч дурдаагүй, мөн тийм ч их харамсаагүй, тэр зөвхөн товч тайлбар тавьсан ба зүрх сэтгэлийнхээ гүнд Бурханд бүрэн захирагдаагүй. Хэдий тэр Дамаскийн замд хөсөр унасан боловч зүрх сэтгэлийн гүнээс өөрийгөө эргэцүүлж үзээгүй. Тэр зүгээр л ажиллаж байгаадаа сэтгэл ханамжтай байсан бөгөөд өөрийгөө мэдэж, хуучин зан чанараа өөрчлөх нь хамгийн чухал асуудал юм гэдгийг анхаарч үзээгүй. Тэр зүгээр л үнэнийг ярьж байгаадаа, дотоод сэтгэлээ тайтгаруулахын тулд бусдыг дэмжиж байгаадаа, өөрийгөө тайвшруулж, өөрийн өмнөх нүглээ уучлахын тулд Есүсийн дагалдагчдыг цаашид хавчин шахахгүй байгаадаа сэтгэл хангалуун байсан. Түүний зорьсон зорилго нь ирээдүйн титэм болон түр зуурын ажлаас өөр юу ч байгаагүй, түүний зорьсон зорилго нь үлэмж элбэг нигүүлсэл байлаа. Тэр хангалттай үнэнийг эрж хайгаагүй, мөн өмнө нь ойлгоогүй байсан үнэнд илүү гүнзгий орохыг ч эрж хайгаагүй. Иймээс өөрийнх нь талаарх түүний мэдлэгийг худлаа байсан гэж хэлж болох ба тэр гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрөөгүй. Тэр ажиллах чадвартай байсан гэдэг нь өөрийн уг чанар эсвэл мөн чанарыг мэдэж байсан гэсэн үг биш; тэр зөвхөн гадаад талын хэрэгжүүлэлт дээр төвлөрч байв. Цаашлаад түүний шамдаж байсан зүйл нь өөрчлөлт биш харин мэдлэг байсан. Түүний ажил нь бүхэлдээ Дамаскийн замд Есүс үзэгдсэний үр дүн байлаа. Энэ нь анхнаасаа түүний хийхээр шийдсэн зүйл байгаагүй, мөн хуучин зан чанар нь засалтыг хүлээн зөвшөөрснийх нь дараа тохиолдсон ажил биш байв. Тэр хэрхэн ажилласан нь хамаагүй түүний хуучин зан чанар өөрчлөгдөөгүй, иймээс түүний ажил урьдны нүглийг нь цайруулж чадаагүй, харин тухайн үеийн чуулгануудад тодорхой нөлөө үзүүлсэн төдий юм. Иймэрхүү хуучин зан чанар нь өөрчлөгдөөгүй хүн, өөрөөр хэлбэл аврал хүртээгүй хүн бол бүр ч үнэн үгүй хүн бөгөөд ямар ч тохиолдолд Эзэн Есүсээр хүлээн зөвшөөрөгдөх хүмүүсийн нэг болож чадахгүй. Тэр Есүс Христийн төлөөх хайр, хүндлэлээр дүүрэн хүн байгаагүй, бие махбод болсон Бурханы нууцыг эрж хайсан хүн байх нь бүү хэл, үнэнийг эрж хайхдаа ч сурамгай хүн байгаагүй. Тэр зүгээр л мушгин маргах чадвартай хүн байсан бөгөөд өөрөөсөө илүү дээр хэнд ч эсвэл үнэнийг эзэмшсэн хэнд ч бууж өгдөггүй хүн байв. Тэр өөрийнх нь эсрэг байсан, эсвэл өөртэй нь дайсагнаж байсан хүмүүст буюу үнэнд атаархаж, агуу дүр төрхтэй, гүн гүнзгий мэдлэг эзэмшсэн авьяастай хүмүүсийг илүүд үздэг байлаа. Тэр үнэн замыг эрж хайж, үнэнээс өөр юуг ч анхаардаггүй байсан ядуу дорд хүмүүстэй харилцах дургүй байсан ба оронд нь зөвхөн хоосон сургаал ярьдаг, өргөн их мэдлэгтэй шашны дээд байгууллагуудын хүмүүстэй харилцаж байлаа. Түүнд Ариун Сүнсний шинэ ажил огт таалагдаагүй ба Ариун Сүнсний шинэ ажлын хөдөлгөөнийг анхаардаггүй. Үүний оронд тэр энгийн үнэнээс илүү дээгүүр байсан ёс заншил, хоосон сургаалд анхааралтай хандсан. Өөрийн төрөлх мөн чанар болон эрж хайсан бүхий л зүйлээрээ тэр, Бурханы гэр дэх үнэнч зарц гэгдэх нь бүү хэл, үнэнийг эрж хайсан Христэд итгэгч гэж нэрлэгдэх эрхгүй, учир нь түүний хуурамч зан хэтэрхий их байсан ба дуулгаваргүй байдал нь хэтэрхий үлэмж байсан билээ. Хэдийгээр түүнийг Эзэн Есүсийн зарц гэдэг байсан ч тэр тэнгэрийн хаанчлалын хаалгаар ороход огтхон ч тохирохгүй, учир нь эхнээсээ эцэс хүртэлх түүний үйлдлийг зөв шударга гэж хэлж болохгүй. Түүнийг ердөө л хоёр нүүртэй байсан ба зөвт бусыг хийсэн боловч мөн Христийн төлөө ажилласан нэгэн байсан гэж үзэж болно. Хэдийгээр түүнийг муу гэж хэлж болохгүй ч, түүнийг зөвт бусыг хийсэн хүн гэж дуудах нь зохилтой. Тэр их ажил хийсэн ч өөрийнхөө хийсэн ажлын хэмжээгээр үнэлэгдэх ёсгүй, харин ажлын чанар болон мөн чанараар л үнэлэгдэх ёстой. Зөвхөн ийм маягаар л энэ асуудлын учир шалтгааныг бүхэлд нь тодруулах болно. Тэр үргэлж ингэж итгэсэн: Би ажиллах чадвартай, би ихэнх хүмүүсээс илүү дээр; би хэнээс ч илүүгээр Эзний ачаанд санаа тавьдаг, хэн ч над шиг гүнзгий гэмшдэггүй, учир нь агуу гэрэл над дээр тусдаг ба би агуу гэрлийг харсан, иймээс миний гэмшил бол өөр хэнийхээс ч илүү гүнзгий билээ. Тэр үед түүний зүрх сэтгэл дотроо бодсон зүйл нь энэ байсан юм. Өөрийн ажлынхаа төгсгөлд Паул: “Би тулаанд тулалдсан, би өөрийн замналыг дуусгасан, надад зориулж зөвт байдлын титэм зэхэгдсэн байгаа” гэж хэлсэн. Түүний тэмцэл, ажил, замнал нь бүхэлдээ зөвт байдлын титэмний төлөө байсан ба тэр идэвхтэйгээр урагшаа яваагүй; хэдий тэр өөрийнхөө ажилд хааш яаш хандаагүй боловч түүний ажил нь ердөө л өөрийн алдааг нөхөхийн төлөө, дотоод сэтгэлийнхээ буруушаалтыг нөхөхийн төлөө байсан гэж хэлж болно. Түүний хүсэн эрмэлздэг зүйл нь зөвхөн өөрийнхөө ажлыг эрт биелүүлж, өөрийн замналыг дуусгаж, тулаандаа аль болох хурдан тулалдаж, ингэснээр удаан хүлээсэн зөвт байдлын титмээ илүү хурдан олж авах юм. Түүний хүсэн хүлээж байсан зүйл нь өөрийн туршлага болон жинхэнэ мэдлэгээрээ Эзэн Есүстэй уулзах биш, харин Эзэн Есүстэй уулзах үед хийсэн ажлынхаа улмаас хүртэх шагналыг хүлээн авахын тулд өөрийн ажлыг аль болох хурдан дуусгах явдал байсан. Тэр өөрийгөө тайвшруулахын тулд болон ирээдүйн титмээр солилцоо хийхийн тулд өөрийн ажлыг ашигласан. Түүний эрж хайсан зүйл нь үнэн эсвэл Бурхан байгаагүй, харин зөвхөн титэм байсан. Тийм эрэл хайгуул нь яаж стандартад нийцэж чадах юм бэ? Түүний сэдэл, түүний ажил, түүний төлсөн үнэ болон түүний бүхий л хичээл чармайлт бүхэнд түүний гайхалтай уран зөгнөл шингэсэн ба тэр бүхэлдээ өөрийн хүслийн дагуу л ажилласан. Түүний бүхий л ажлын хувьд, түүний төлсөн төлөөсөнд өчүүхэн төдий ч дуртай байдал байгаагүй; тэр зүгээр л наймаа хийж байсан билээ. Түүний хүчин чармайлт нь өөрийн үүргийг биелүүлэхийн тулд сайн дураар хийгдээгүй, харин наймааны зорилгод хүрэхийн тулд л дуртайяа хийгдсэн. Тийм хүчин чармайлтад ямар нэгэн үнэ цэнэ байгаа юу? Түүний ариун бус хичээл чармайлтыг хэн сайшаах юм бэ? Тийм хичээл чармайлтыг хэн сонирхох юм бэ? Түүний ажил нь ирээдүйн төлөөх мөрөөдлөөр дүүрэн, гайхалтай төлөвлөгөөгөөр дүүрэн байсан ба хүний зан чанарыг өөрчлөх ямар ч замыг агуулаагүй. Түүний сайхан сэтгэлийн ихэнх нь хуурмаг байсан; түүний ажил амиар хангаагүй, харин соёлч боловсон дүр эсгэж байсан; энэ нь наймаа хийх явдал байсан юм. Ийм ажил нь, анхдагч үүргээ сэргээх замд хүнийг яаж хөтөлж чадах юм бэ?

“Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Илүү ихийг харуул
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах