Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 469

2020-09-26

Хэрвээ хүмүүс ямар ч итгэлгүй байвал энэ замаар үргэлжлүүлэхэд амаргүй. Бурханы ажил хүмүүсийн үзэлтэй өчүүхэн ч нийцдэггүй гэдгийг хүн бүхэн одоо харж чадна. Бурхан хүний үзэлтэй огт нийцэхгүй маш олон үг айлдаж, маш их ажил хийсэн. Тиймээс хүмүүс аль хэдийн харсан зүйл болон туршлагаараа олж авсан зүйлдээ үнэнч байж чадах итгэлтэй, сэтгэлийн тэнхээтэй байх ёстой. Бурхан хүмүүст юу хийдэг нь хамаагүй, тэд өөрсдийн эзэмшдэг зүйлийг баримталж, Бурханы өмнө чин сэтгэлтэй байж, эцсээ хүртэл Түүнд үнэнч хэвээр байх ёстой. Энэ бол хүн төрөлхтний үүрэг. Хүмүүс хийх ёстой зүйлээ баримтлах ёстой. Бурханд итгэх итгэл нь Түүнд дуулгавартай байж, Түүний ажлыг туулахыг шаарддаг. Бурхан маш их ажил хийсэн—хүмүүсийн хувьд энэ нь бүгд төгс болголт, цэвэршүүлэлт, түүнээс ч илүүтэйгээр гэсгээлт гэж хэлж болох юм. Хүний үзэлтэй нийцсэн Бурханы ажлын нэг ч алхам байгаагүй; хүмүүсийн эдэлсэн зүйл бол Бурханы хатуу үг юм. Бурханыг ирэх үед хүмүүс Түүний сүр жавхлан, уур хилэнг эдлэх ёстой. Гэхдээ Түүний үг хэчнээн хатуу байх нь хамаагүй, Тэр хүн төрөлхтнийг аварч, төгс болгохоор ирдэг. Бүтээгдсэн зүйлийн хувьд хүмүүс биелүүлэх ёстой үүргээ биелүүлж, цэвэршүүлэлт дунд Бурханы төлөө гэрчлэлд зогсох ёстой. Шалгалт бүрд тэд гэрчлэх ёстой гэрчлэлээ баримталж, Бурханы төлөө цангинасан гэрчлэл хийх ёстой. Үүнийг хийдэг хүн бол ялагч юм. Бурхан чамайг хэрхэн цэвэршүүлэх нь хамаагүй, чи итгэл дүүрэн хэвээр байж, Бурханд итгэх итгэлээ хэзээ ч алддаггүй. Чи хүний хийх ёстой зүйлийг хийдэг. Энэ бол хүнээс Бурханы шаарддаг зүйл бөгөөд хүний зүрх сэтгэл Түүн рүү бүрмөсөн эргэн ирж, өнгөрөн одох хором бүрд Түүн рүү эргэж чаддаг байх ёстой. Энэ бол ялагч юм. “Ялагч” гэж Бурханы нэрлэдэг хүмүүс нь Сатаны нөлөөн дор, Сатаны бүслэлтэд байхдаа, өөрөөр хэлбэл, харанхуйн хүчний дунд байх үедээ гэрчлэлд зогсож, итгэлээ хадгалж, Бурханд үнэнч байдлаа хадгалж чадсаар байдаг хүмүүс юм. Юу ч болж байсан, чи Бурханы өмнө цэвэр ариун зүрх сэтгэлээ хадгалж, Бурханыг хайрлах жинхэнэ хайраа хадгалж чадсаар байдаг бол Бурханы өмнө гэрчлэлд зогсож байгаа бөгөөд үүнийг Бурхан “ялагч” байх гэж нэрлэдэг. Бурхан чамайг ерөөх үед эрэл хайгуул чинь гойд сайн байдаг боловч Түүний ерөөл байхгүй үед ухарч няцдаг бол энэ нь цэвэр ариун байдал мөн үү? Энэ зам нь үнэн гэдэгт итгэлтэй байгаа л бол чи эцсийг нь хүртэл дагах ёстой; чи Бурханд үнэнч байдлаа хадгалах ёстой. Чамайг төгс болгохын тулд Бурхан Өөрөө газар дээр ирсэн гэдгийг харсан болохоор чи зүрх сэтгэлээ Түүнд бүхлээр нь өгөх ёстой. Тэр юу хийдэг нь хамаагүй, бүр эцэст нь чамд тааламжгүй үр дүн товлосон ч гэсэн чи Түүнийг дагасаар байж чаддаг бол энэ нь Бурханы өмнө цэвэр ариун байдлаа хадгалж буй хэрэг юм. Ариун сүнслэг бие болон ариун онгон охиныг Бурханд өргөх нь Бурханы өмнө чин сэтгэлээ хадгалж байгаа гэсэн үг билээ. Хүн төрөлхтний хувьд чин сэтгэл бол цэвэр ариун байдал бөгөөд Бурханд чин сэтгэлээсээ хандаж чаддаг байх нь цэвэр ариун байдлыг хадгалж байгаа хэрэг юм. Энэ бол чиний хэрэгжүүлэх ёстой зүйл. Чи залбирах ёстой үедээ залбир; нөхөрлөхөөр цуглах ёстой үедээ цуглар; магтан дуу дуулах ёстой үедээ магтан дуу дуул; мөн махан биеийг хаях ёстой үедээ махан биеийг хая. Үүргээ гүйцэтгэх үедээ аргацааж бүү хий; шалгалттай тулгарах үедээ бат зогс. Энэ бол Бурханд үнэнч байх юм. Хэрвээ чи хүмүүсийн хийх ёстой зүйлийг баримталдаггүй бол өмнөх бүх зовлон, шийдвэр чинь хий дэмий болох болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Бурханд өгсөн үнэнч байдлаа хадгалах ёстой

Хүний хийх ёстой зүйлийг чанга атга

I

Цэвэр онгон бөгөөд ариун сүнслэг биеэ өгөх нь Бурханы өмнө чин сэтгэлээ хадгалахыг хэлнэ. Хүн төрөлхтний хувьд, Бурханд үнэнч байх нь ариун байдал юм. Ариун Сүнсний ажилд нэг болзол бий: Хүн бүх зүрх сэтгэлээрээ эрж хайж, Бурханы үйлдэлд эргэлзэлгүй үргэлж үүргээ сахих ёстой. Ариун Сүнсний ажлыг олох цор ганц зам бол энэ юм. Энэ зам үнэн гэж итгэж байгаагаас хойш чи эцсээ хүртэл дагаж, Бурханд үнэнч байх ёстой. Чамайг төгс болгохоор Бурхан Өөрөө газар дээр ирснийг чи харсан болохоор бүх зүрх сэтгэлээ Түүнд өгөх ёстой. Тэр юу ч хийдэг бай, үр дүн чинь муу байсан ч чи үргэлж Түүнийг дагаж чадна. Ийнхүү цэвэр ариун байдлаа хадгална.

II

Бурханы ажлын алхам бүрд хүн төрөлхтөн асар их итгэлтэй байж, Бурханы өмнө эрж хайх ёстой. Бурханы хайр татам байдлыг хүмүүс туршлагаараа олж, Ариун Сүнс хэрхэн ажилладагийг харна. Хэрэв чи туршлагажихгүй бол, хэрэв энэ замыг туулж мэдрэхгүй бол, хэрэв эрж хайхгүй бол, юу ч олж авахгүй. Туршлагаар чи Бурханы үйлийг олж харна. Тэр ямар гайхамшигтай, ойлгошгүйг чи харна. Энэ зам үнэн гэж итгэж байгаагаас хойш чи эцсээ хүртэл дагаж, Бурханд үнэнч байх ёстой. Чамайг төгс болгохоор Бурхан Өөрөө газар дээр ирснийг чи харсан болохоор бүх зүрх сэтгэлээ Түүнд өгөх ёстой. Тэр юу ч хийдэг бай, үр дүн чинь муу байсан ч чи үргэлж Түүнийг дагаж чадна. Ийнхүү цэвэр ариун байдлаа хадгална.

III

Үр дүн ямар ч бай бүтээлийн үүргийг биелүүлж Бурханыг мэдэж, бас хайрлахаар эрж хай, Бурхан чамд яаж хандсан ч бүү гомдолло.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Бурханд өгсөн үнэнч байдлаа хадгалах ёстой”-оос шинэчлэн найруулав

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах