Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 454

2020-09-04

Есүс Өөрийн хувийн төлөвлөгөө, бодолгүйгээр Бурханы хүсэлд бүрэн анхаарлаа хандуулсан учраас Бурханы даалгаврыг буюу бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлыг биелүүлэх чадвартай байсан. Тэрээр мөн Бурханы ойр дотнын хүн—Бурхан Өөрөө байсан, энэ нь та бүхний маш сайн ойлгодог зүйл. (Үнэндээ Тэр бол Бурханаар гэрчлэгдсэн Бурхан Өөрөө байсан; үүнийг тайлбарлах үүднээс Би Есүсийн энэ баримтыг дурдав.) Тэрээр Бурханы удирдлагын төлөвлөгөөний ажлыг хамгийн төвд тавих чадвартай, үргэлж тэнгэрлэг Эцэгт залбирдаг, тэнгэрлэг Эцгийн хүслийг эрэлхийлдэг байлаа. Тэрээр залбиран: “Эцэг Бурхан минь! Миний санааны дагуу үйлдэлгүй харин Та Өөрийн хүслийг гүйцэлдүүлж, Өөрийн төлөвлөгөөний дагуу үйлдээч. Хүн сул дорой байж болно, гэхдээ яагаад Та түүнд анхаарал тавих ёстой гэж? Хүн Таны алган дахь шоргоолж шиг атал Та хэрхэн түүнд анхаарал хандуулна вэ? Зүрх сэтгэлдээ Би зөвхөн Таны хүслийг гүйцэлдүүлэхийг л хүсэж байна, мөн Та Өөрийн санаа зорилгын дагуу Надад хийх зүйлээ хийгээсэй гэж Би хүсэж байна” гэсэн юм. Иерусалим руу явах замд, Есүс шаналлыг мэдэрч, яг л Түүний зүрх сэтгэлийг хутга сийчиж байгаа мэт байлаа, гэвч Өөрийн үгнээс буцах өчүүхэн төдий ч бодол Түүнд байгаагүй; Өөрийнх нь цовдлогдох газар луу нэгэн хүчирхэг хүч үргэлж Түүнийг түлхэж байв. Эцэст нь Тэр загалмайд цовдлогдож, нүгэлт махан биеийн нэгэн адил болж, хүн төрөлхтнийг золин аврах ажлыг гүйцэлдүүлээд, мөн Үхэгсдийн орны дөнгийг давсан юм. Түүний өмнө үхэл, там, Үхэгсдийн орон өөрсдийн хүч чадлыг алдаж, Түүнд ялагдсан билээ. Тэр гучин гурван жил амьдарсан, энэ хугацаандаа Тэрээр тухайн үеийн Бурханы ажлын дагуу Бурханы хүслийг биелүүлэхийн тулд үргэлж чадах бүхнээ хийж, Өөрийн хувийн ашиг эсвэл алдагдлыг хэзээ ч бодож үзээгүй ба Эцэг Бурханы хүслийг үргэлж бодож байлаа. Иймээс Түүнийг баптисм хүртсэний дараа, Бурхан: “Энэ бол Миний хайртай Хүү. Би Түүнийг ихэд таалдаг” гэж хэлсэн юм. Бурханы өмнөх Түүний үйлчлэл Бурханы хүсэлтэй нийцэж байсан учраас Бурхан бүх хүн төрөлхтнийг золин аврах хүнд хэцүү ачааг Түүний мөрөн дээр тавьж, Түүнийг явуулж үүнийг гүйцэлдүүлсэн бөгөөд Тэрээр энэ чухал ажлыг дуусгах эрхтэй, мөн шаардлага хангасан байв. Амьдралынхаа туршид Тэрээр Бурханы төлөө хэмжээлшгүй их зовлон туулж, Сатанд тоо томшгүй олон удаа соригдсон, гэсэн ч Тэр хэзээ ч мохоогүй. Бурхан Түүнд итгэсэн, Түүнийг хайрласан учраас ийм агуу даалгавар өгсөн, тиймээс ч Бурхан: “Энэ бол Миний хайртай Хүү. Би Түүнийг ихэд таалдаг” хэмээн биечлэн хэлсэн билээ. Тухайн үед зөвхөн Есүс энэхүү даалгаврыг биелүүлж чадах байсан ба энэ нь Нигүүлслийн эрин үед бүх хүн төрөлхтнийг золин аврах Өөрийн ажлыг Бурхан гүйцээсний нэг хэсэг нь байлаа.

Хэрэв та нар Есүстэй адилаар Бурханы ачаанд бүх анхаарлаа хандуулж, махан биеэсээ татгалзах чадвартай бол, Бурхан Өөрийн чухал даалгаврыг та нарт даалгана, ингэснээр та нар Бурханд үйлчлэх нөхцөлийг хангах болно. Зөвхөн ийм нөхцөл байдалд та нар Бурханы хүслийг гүйцэлдүүлж, Түүний даалгаврыг гүйцэтгэж байна гэж хэлж зүрхэлнэ, зөвхөн тэр үед л та нар Бурханд үнэхээр үйлчилж байна гэж хэлж зүрхэлнэ. Есүсийн жишээтэй харьцуулбал чи өөрийгөө Бурханы ойр дотнын хүн гэж хэлж зүрхлэх үү? Чи Бурханы хүслийг гүйцэлдүүлж байна гэж хэлж зүрхлэх үү? Чи үнэхээр Бурханд үйлчилж байна гэж хэлж зүрхлэх үү? Хэрвээ өнөөдөр чи Бурханд үйлчлэх ийм үйлчлэлийг ойлгохгүй бол өөрийгөө Бурханы ойр дотнын хүн гэж хэлж зүрхлэх үү? Хэрвээ чи Бурханд үйлчилдэг гэж хэлбэл Түүний эсрэг доромжлол үйлдэж байгаа биш гэж үү? Энэ тухай бод: Чи Бурханд үйлчилж байна уу, эсвэл өөртөө үйлчилж байна уу? Чи Сатанд үйлчилдэг боловч Бурханд үйлчилдэг гэж зөрүүдлэн хэлж байна—ингэснээрээ чи Бурханыг доромжилж байгаа юм биш үү? Миний ардуур олон хүн байр суурийн ерөөлд шунахайрдаг, тэд хоолоор өөрсдийгөө цатгадаг, унтах дуртай ба махан биедээ бүх анхаарлаа хандуулдаг, махан бие нь гарах гарцгүй болохоос үргэлж айдаг. Тэд өөрсдийнхөө хэвийн чиг үүргийг чуулганд биелүүлдэггүй, үнэгүй идэж, эсвэл ах эгч нарыг Миний үгээр сургадаг, тэд өндөрт зогсоод бусдыгаа захирдаг. Энэ хүмүүс өөрсдийгөө Бурханы хүслийг гүйцэлдүүлж байна гэж хэлсээр байдаг, тэд үргэлж өөрсдийгөө Бурханы ойр дотнын хүн гэж хэлдэг—энэ нь утгагүй хэрэг биш гэж үү? Хэрвээ чи зөв сэдэлтэй атлаа Бурханы хүсэлд үйлчлэх чадваргүй бол чи мулгуу байна; харин сэдэл чинь буруу атал өөрийгөө Бурханд үйлчилж байна гэж хэлсээр байвал чи Бурханыг эсэргүүцдэг нэгэн тул Бурханаар шийтгэгдэх учиртай! Би ийм хүмүүсийг огт өрөвддөггүй! Бурханы гэрт тэд үнэгүй идэж, үргэлж махан биеийн тав тухад шунаж, Бурханы ашиг сонирхлыг хайхардаггүй; тэд үргэлж өөрсдөдөө сайн зүйлсийг эрж хайж, Бурханы хүсэлд ямар ч анхаарал хандуулдаггүй ба хийдэг бүхэн нь Бурханы Сүнсээр ажиглуулахгүй байх явдал, тэд үргэлж хуйвалдаж ах эгч нарыг хуурдаг ба яг л усан үзмийн тариаланг үргэлж гишгэчиж, усан үзэм хулгайлдаг усан үзмийн талбай дахь үнэг шиг хоёр нүүртэй байдаг. Ийм хүмүүс Бурханы ойр дотны хүн байж чадах уу? Чи Бурханы ерөөлийг хүлээн авахад тохирох уу? Чи өөрийн амь болон чуулганы төлөө ямар ч хариуцлага хүлээдэггүй, чи Бурханы даалгаврыг хүлээн авахад тохирох уу? Чам шиг хүнд хэн итгэж зүрхлэх вэ? Чамайг ингэж үйлчлэхэд Бурхан чамд илүү их ажил даалгаж зүрхлэх үү? Чи аливаа зүйлсийг саатуулж байгаа биш үү?

Би ингэж хэлж байгаагийн учир нь Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэхийн тулд ямар нөхцөлүүдийг биелүүлэх ёстойг та нарт мэдүүлэхийн тулд юм. Хэрвээ та нар Бурханд зүрх сэтгэлээ өгдөггүй, яг л Есүс шиг Бурханы хүсэлд бүх анхаарлаа хандуулдаггүй бол Бурханы итгэлийг олж чадахгүй, харин ч эцэстээ Бурханаар шүүгдэх болно. Магадгүй өнөөдөр ч гэсэн, Бурханд үйлчлэхдээ чи үргэлж Бурханыг мэхлэх санаа агуулж байж болох юм—гэхдээ Бурхан чамайг анхааралдаа авах болно. Товчоор хэлбэл, өөр бусдаас үл хамааран хэрвээ чи Бурханыг хуурвал өршөөлгүй хахир хатуу шүүлт чам дээр ирэх болно. Та нар зүгээр л хоёргүй үнэнч зангаар Бурханд эхлээд зүрх сэтгэлээ өгч, Түүнд үйлчлэх зөв зам руу орсон явдлаа ашиглах нь зүйтэй. Бурханы өмнө, эсвэл бусад хүмүүсийн өмнө байгаа эсэхээс үл хамааран чиний зүрх сэтгэл үргэлж Бурхантай нүүр тулж байх ёстой ба чи Бурханыг яг л Есүс шиг хайрлахаар шийдсэн байх ёстой. Ийм маягаар Бурхан чамайг төгс болгоно, ингэснээр чи Түүний зүрх сэтгэлийн төлөө явдаг, Бурханд үйлчилдэг хүн болно. Хэрвээ чи Бурханаар төгс болгуулахыг үнэхээр хүсэж байгаа бол, мөн чиний үйлчлэл Түүний хүсэлтэй нийцэж байхыг хүсэж байгаа бол Бурханд итгэх итгэлийн талаарх өмнөх ойлголтуудаа өөрчилж, Бурханд үйлчилж байсан хуучин арга замаа өөрчлөх ёстой, ингэснээр чи илүү ихээр Бурханаар төгс болгуулна; ийм байдлаар Бурхан чамайг орхихгүй, мөн чи яг л Петр шиг, Бурханыг хайрладаг хүмүүсийн тэргүүн эгнээнд байх болно. Хэрвээ чи гэмшихгүй хэвээр үлдвэл Иудас шиг төгсгөлтэй тулгарах болно. Үүнийг Бурханд итгэдэг бүх хүн ойлгох ёстой.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах