Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 443

2021-10-05

Та нар одоо юугаар зэвсэглэх ёстойгоо мэдэх үү? Үүний нэг талд нь ажлын тухай үзэгдэл, нөгөө талд нь чиний хэрэгжүүлэлт багтана. Чи хоёр талыг хоёулыг нь ойлгож авах ёстой. Хэрвээ аминд дэвшил гаргах эрэл хайгуулд чинь үзэгдэл байхгүй бол чи суурьгүй байх болно. Хэрвээ чамд өчүүхэн ч үзэгдэл байхгүй, зөвхөн хэрэгжүүлэлтийн зам байгаа бөгөөд удирдлагын төлөвлөгөөний ерөнхий ажлын талаар ямар ч ойлголт байдаггүй бол чи хэнд ч хэрэггүй хүн юм. Үзэгдэлтэй холбоотой үнэнийг чи ойлгох ёстой бөгөөд хэрэгжүүлэлттэй холбоотой үнэний тухайд гэвэл чи тэдгээрийг ойлгосныхоо дараа хэрэгжүүлэх зохистой замыг олох хэрэгтэй; чи үгийн дагуу хэрэгжүүлж, өөрийнхөө нөхцөл байдлын дагуу орох хэрэгтэй. Үзэгдлүүд бол үндэс суурь бөгөөд хэрэв чи энэхүү бодит үнэнд ямар ч анхаарал хандуулдаггүй бол эцсийг нь хүртэл дагаж чадахгүй; ийм маягаар туршлагажих нь чамайг нэг бол замаа алдахад, эс бөгөөс унаж бүтэлгүйтэхэд хүргэнэ. Чи яагаад ч амжилтад хүрэхгүй! Агуу үзэгдлийг үндэс сууриа болгоогүй хүмүүс зөвхөн бүтэлгүйтнэ, тэд амжилтад хүрч чадахгүй. Чи бат зогсож чадахгүй! Бурханд итгэнэ гэдэг юу болохыг чи мэдэх үү? Бурханыг дагана гэдэг нь юу гэсэн үг болохыг мэдэх үү? Үзэгдэлгүйгээр чи ямар замаар алхах вэ? Өнөөдрийн ажилд чамд ямар ч үзэгдэл байхгүй бол чи огтхон ч бүрэн төгс болгуулж чадахгүй. Чи хэнд итгэдэг вэ? Чи яагаад Түүнд итгэдэг вэ? Яагаад Түүнийг дагадаг вэ? Чи өөрийнхөө итгэлийг ямар нэг тоглоом гэж боддог уу? Өөрийнхөө аминд нэг төрлийн тоглоом мэт ханддаг уу? Өнөөдрийн Бурхан бол хамгийн агуу үзэгдэл юм. Түүний тухай хэр ихийг чи мэддэг вэ? Түүнээс хэр ихийг харсан бэ? Өнөөдрийн Бурханыг харсан болохоор Бурханд итгэх итгэлийн чинь суурь бат бөх байдаг уу? Энэ будилуу янзаараа дагаж л байвал аврал хүртэнэ гэж чи бодож байна уу? Чи булингартай уснаас загас барьж чадна гэж бодож байна уу? Энэ тийм энгийн гэж үү? Өнөөдрийн Бурханы айлддаг үгийн талаарх хэр олон үзлээ чи хаясан бэ? Чамд өнөөдрийн Бурханы талаарх үзэгдэл байгаа юу? Өнөөдрийн Бурханы талаарх ойлголт чинь хаана оршдог вэ? Зүгээр л дагаснаараа, эсвэл зүгээр л харснаараа Түүнийг олж авч чадна, хэн ч чамайг зайлуулж чадахгүй гэж чи үргэлж боддог. Бурханыг дагах тийм амархан гэж бүү бод. Гол нь чи Түүнийг мэдэж, Түүний ажлыг мэдэх ёстой бөгөөд Түүний төлөө зовлон бэрхшээл туулж, өөрийнхөө амийг золиосолж, Түүгээр төгс болгуулах хүсэлтэй байх ёстой. Энэ бол чамд байх ёстой үзэгдэл юм. Нигүүлсэл эдлэх тухай үргэлж боддог байж болохгүй. Бурхан зүгээр л хүмүүсийг баясгаж, тэдэнд нигүүлсэл хайрлахын төлөө энд байгаа гэж бүү бод. Чи эндүүрч байна! Хүн Бурханыг дагахын тулд амьдралаараа дэнчин тавьж чадахгүй, мөн энэ ертөнцийн өмч хөрөнгөө орхиж чадахгүй бол эцсээ хүртэл Түүнийг дагасаар байж чадахгүй нь лавтай! Чи өөрийгөө үзэгдэлд суурилах ёстой. Хэрвээ нэг өдөр гай гамшиг чамд тохиолдвол чи юу хийх ёстой вэ? Чи Түүнийг дагасаар байж чадах уу? Эцсийг нь хүртэл дагаж чадах эсэхээ хөнгөмсгөөр бүү хэл. Чи эхлээд нүдээ том нээгээд одоо яг ямар цаг болохыг харсан нь дээр юм. Хэдий та нар одоо сүмийн багана шиг байж болох боловч энэ баганууд өт хорхойд идэгдэж, сүмийг нурж унахад хүргэх цаг ирэх болно, учир нь одоогоор та нарт маш олон үзэгдэл дутагддаг. Та нар зөвхөн өөрсдийнхөө бяцхан ертөнцөд анхаарал хандуулдаг бөгөөд эрж хайх хамгийн найдвартай бөгөөд зүй зохистой арга зам юу болохыг мэддэггүй. Та нар өнөөдрийн ажлын үзэгдлийг анхаардаггүй бөгөөд эдгээр зүйлийг зүрх сэтгэлдээ хадгалдаггүй. Нэг л өдөр Бурхан тань та нарыг огт танил биш газарт аваачих болно гэдгийг та нар бодож үзсэн үү? Би та нараас бүх зүйлийг чинь нэг өдөр булааж авахад та нарт юу болохыг төсөөлж чадах уу? Тэр өдөр та нарын эрч хүч одоогийнх шигээ байх уу? Та нарын итгэл дахин гарч ирэх үү? Бурханыг дагахдаа “Бурхан” хэмээх энэхүү хамгийн агуу үзэгдлийг мэдэх ёстой. Энэ бол хамгийн чухал асуудал. Бас ариун болохын тулд энэ хорвоогийн хүмүүсээс харьцаагаа таслалаа гээд Бурханы гэр бүл болчихно гэж бүү бод. Өнөө үед бүтээлийн дунд Бурхан Өөрөө ажиллаж байгаа; Бурхан кампанит ажил хийхээр биш, Өөрийн ажлыг хийхээр хүмүүсийн дунд ирсэн. Өнөөдрийн ажил бол тэнгэр дэх махбод болсон Бурханы ажил гэдгийг мэдэж чадах цөөхөн хүн ч та нарын дунд байдаггүй. Энэ бол та нарыг гайхалтай авьяастай хүмүүс болгох явдал биш; энэ бол хүний амьдралын утга учрыг мэдэж, хүмүүний хүрэх газрыг мэдэн, Бурханыг болон Түүний бүрэн дүүрэн байдлыг мэдэхэд та нарт туслахын төлөө юм. Чи бол Бүтээгчийн гар дахь бүтээл гэдгээ мэдэх ёстой. Чи юуг ойлгох ёстой, юуг хийх ёстой, Бурханыг хэрхэн дагах ёстой зэрэг нь чиний ухаж ойлгох ёстой үнэн биш гэж үү? Энэ чиний харах ёстой үзэгдлүүд биш гэж үү?

Хүмүүс үзэгдэлтэй болмогцоо суурьтай болдог. Энэхүү суурин дээр үндэслэн хэрэгжүүлэх үед, ороход хамаагүй илүү амархан байх болно. Тийм болохоор орох суурьтай болох үед чиний болгоомжлол байхгүй болж, чамд ороход маш амархан болох болно. Үзэгдлийг ойлгох, Бурханы ажлыг мэдэх гэдэг энэ тал нь амин чухал юм; үүнийг та нар нөөцдөө байлгах ёстой. Хэрвээ чи үнэний энэ талаар зэвсэглээгүй, харин зөвхөн хэрэгжүүлэлтийн замын талаар л ярьж мэддэг бол энэ чиний асар том дутагдал болно. Та нарын олонх нь үнэний энэ талыг чухалчилдаггүйг Би олж мэдсэн бөгөөд үүнийг сонсох үедээ зөвхөн үг болон хоосон сургаалыг сонсож байгаа мэт байдаг. Нэг л өдөр чи алдах болно. Өнөө үед чиний сайн ойлгодоггүй, хүлээж авдаггүй зарим нэг айлдвар байдаг; энэ тохиолдолд чи тэвчээртэйгээр эрж хайх ёстой бөгөөд ойлгох өдөр чамд ирнэ. Өөрийгөө улам их үзэгдлээр аажмаар зэвсэглэ. Чи ердөө цөөхөн сүнслэг сургаалыг ойлгодог байсан ч гэсэн энэ нь үзэгдэлд анхаарал хандуулахгүй, мөн юу ч ойлгохгүй байснаас л дээр. Энэ бүхэн нь чиний оролтод нэмэртэй бөгөөд эргэлзээг чинь арилгана. Үзлээр дүүрсэн байснаас энэ нь дээр. Эдгээр үзэгдлийг суурь болговол чи хавгүй дээр байх болно. Чамд ямар ч болгоомжлол байхгүй болж, зоригтой бөгөөд итгэлтэй орж чадна. Үргэлж төөрөлдөж, эргэлзсэн байдлаар Бурханыг дагах ямар хэрэгтэй юм бэ? Энэ чинь чихээ бөглөөд хонх хулгайлж байгаатай адил биш гэж үү? Хаанчлалд омог бардам алхаж орвол хэчнээн сайхан! Яагаад болгоомжлолоор дүүрэн байна гэж? Энэ бол гагцхүү өөрийгөө жинхэнэ тамд оруулж байгаа хэрэг биш гэж үү? Еховагийн ажлын тухай, Есүсийн ажлын тухай, ажлын энэ үе шатны тухай ойлголттой болмогцоо чи суурьтай болох болно. Одоохондоо чи үүнийг тун энгийн гэж төсөөлж магадгүй. Зарим хүн “Цаг нь ирж, Ариун Сүнс агуу ажлыг эхлүүлэх үед би энэ бүх зүйлсийн талаар ярьж чаддаг болно. Яг одоо би үнэхээр ойлгохгүй байгаа нь үнэндээ Ариун Сүнс намайг сайн гэгээрүүлээгүйгээс болж байгаа юм” гэдэг. Энэ тийм ч амархан биш. Чи үнэнийг одоо хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаа бол цаг нь ирэхэд үүнийг чадварлагаар ашиглана гэсэн үг биш. Тийм байх албагүй! Чи одоо өөрийгөө маш сайн зэвсэглэсэн бөгөөд тэр шашны хүмүүс болон шилдэг онолчдод хариулт өгч, тэднийг няцаахад ч чамд асуудалгүй байх болно гэж боддог. Чи үнэхээр тэгж чадах уу? Ердөө л тийм өнгөцхөн туршлагатайгаар чи ямар ойлголтын тухай ярьж чадах юм бэ? Үнэнээр зэвсэглэх, үнэний тулаанд тулалдах, Бурханы нэрээр гэрчлэл хийх гэдэг нь—Бурхан ажиллаж байгаа цагт бүх зүйл биелэх болно хэмээн чиний боддог шиг биш юм. Тэр үед магадгүй зарим асуулт чамайг мухардуулж, тэгээд чи цочирдон мэгдэнэ. Чи ажлын энэ үе шатны талаар тодорхой ойлголттой эсэх, мөн чи үнэндээ хэр ихийг мэддэг вэ гэдэг нь гол юм. Хэрвээ дайсны хүчийг ялан дийлж, шашны хүчнүүдийг ялж чадахгүй бол чи ямар ч хэрэггүй хүн болохгүй гэж үү? Хэрвээ чи өнөөдрийн ажлыг мэдэрч, нүдээрээ харж, чихээрээ сонссон боловч эцэстээ гэрчлэл хийж чадахгүй бол чамд цааш амьдрах нүүр үлдэнэ гэж үү? Чи хэнтэй нүүр тулгарч чадах байсан бэ? Тийм хялбар байна гэж одоо бүү төсөөл. Хожмын ажил чиний төсөөлж байгаа шиг хялбар байхгүй; Үнэний дайнд тулалдана гэдэг тийм амархан, тийм энгийн биш. Яг одоо чи зэвсэглэх хэрэгтэй; хэрвээ одоо үнэнээр зэвсэглэхгүй бол цаг нь ирж, Ариун Сүнс ер бусын байдлаар ажиллахаа болих үед чи юу хийхээ мэдэхгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар ажлыг ойлгох ёстой—төөрөлдсөн байдлаар бүү дага!

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах