Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 393

2020-09-11

Бүх хүмүүст байдаг нийтлэг асуудал бол тэд үнэнийг ойлгодог хэрнээ хэрэгжүүлж чаддаггүйд оршино. Нэг хүчин зүйл нь хүн төлөөс төлөхийг хүсдэггүй ба өөр нэг хүчин зүйл нь хүний ялган таних чадвар хэтэрхий хангалтгүй; тэрээр бодит амьдрал дээр байдаг олон бэрхшээлийг анзаарч чаддаггүй ба хэрхэн зүй ёсоор хэрэгжүүлэхээ мэддэггүй. Хүн маш бага туршлагатай, ядмаг хэв чанартай, үнэний талаар хязгаарлагдмал ойлголттой байдаг болохоор амьдралд учрах бэрхшээлийг шийдвэрлэх чадваргүй байдаг. Тэр Бурханд итгэх итгэлдээ зөвхөн дүр үзүүлж чаддаг боловч Бурханыг өдөр тутмын амьдралдаа авчрах чадваргүй байдаг. Өөрөөр хэлбэл, Бурхан бол Бурхан, амьдрал бол амьдрал бөгөөд Бурхан хүний амьдралд ямар ч хамаагүй мэт байдаг. Энэ нь бүх хүний итгэдэг зүйл. Бурханд итгэх ийм итгэл нь бодит байдал дээр хүнийг Бурханаар авахуулж, төгс болгуулах боломжгүй болгодог. Үнэндээ, энэ нь Бурханы үг дутуугаас биш, харин Түүний үгийг хүлээн авах хүний чадвар ердөө хангалтгүйгээс болж байгаа юм. Бараг ямар ч хүн Бурханы анх шаардсанаар үйлддэггүй гэж хэлж болно. Харин ч тэдний Бурханд итгэх итгэл нь өөрсдийнх нь санаа бодол, хуучин шашны үзэл болон ёс заншлын дагуу байдаг. Цөөхөн хүмүүс л Бурханы үгийг хүлээн зөвшөөрснийхөө дараа өөрчлөгдөж, Түүний хүслийн дагуу үйлдэж эхэлдэг. Чухамдаа тэд өөрсдийн буруу итгэлээ хадгалсаар байдаг. Хүн Бурханд итгэж эхлэх үедээ уламжлалт шашны дүрэмд тулгуурлан итгэдэг ба амьдралын талаарх гүн ухааныхаа үндсэн дээр бусадтай харилцаж, амьдардаг. Арван хүн тутмын ес нь иймэрхүү байдаг. Тун цөөхөн хүн л Бурханд итгэсэнийхээ дараа өөр төлөвлөгөө боловсруулж, шинэ амьдралыг эхэлдэг. Хэн ч Бурханы үгийг үнэн хэмээн үзэж, хэрэгжүүлдэггүй.

Есүст итгэх итгэлийг жишээ болгон авч үзье. Хүн дөнгөж итгэж эхэлсэн ч бай эсвэл удаан хугацаанд итгэсэн аль нь ч бай бүгд өөрт байгаа авьяасаа ашиглаж, эзэмшсэн ур чадвараа харуулсан. Хүмүүс ердөө л “Бурханд итгэх итгэл” гэсэн гурван үгийг өөрсдийн ердийн амьдралд нэмсэн, гэсэн ч тэд өөрсдийн зан чанарт ямар ч өөрчлөлт хийгээгүй бөгөөд Бурханд итгэх тэдний итгэл өчүүхэн төдий ч өсөөгүй. Хүмүүсийн эрэл хайгуул халуун ч биш, хүйтэн ч биш байсан. Тэр итгэдэггүй гэж хэлээгүй, гэхдээ бас тэр Бурханд бүрэн ч өгөөгүй. Тэр хэзээ ч Бурханыг үнэн голоосоо хайрлаж, Түүнд дуулгавартай байгаагүй. Түүний Бурханд итгэх итгэл нь жинхэнэ болон хуурамч аль аль нь бөгөөд үнэн сэтгэлээсээ хандаагүй үл тоосон. Тэр мэндэлсэн цагаасаа аваад үхэн үхтэлээ ийм мунгинасан байдалтайгаар үргэлжлүүлсэн. Үүний утга учир юу вэ? Өнөөдөр чи бодитой Бурханд итгэдэг болохоор зөв замд орох хэрэгтэй. Бурханд итгэснээрээ чи гагцхүү ерөөл хайх биш, харин Бурханыг хайрлаж, Бурханыг мэдэхээр эрж хайх ёстой. Түүний гэгээрэл болоод өөрийнхөө эрэлхийллээр дамжуулан чи Түүний үгийг идэж, ууж, Бурханы талаар жинхэнэ ойлголттой болж, Бурханыг гэсэн хайр чинь зүрхнээс чинь гардаг болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Түүнийг гэсэн чиний хайрыг хэн ч сүйтгэж эсвэл саад учруулж чадахааргүй хэмжээнд хамгийн жинхэнэ байх хэрэгтэй. Тэгвэл чи Бурханд итгэх зөв замдаа явж байна. Энэ нь, чамайг Бурханд харьяалагддагийг батална, учир нь чиний зүрх сэтгэл Бурханы эзэмшилд орсон ба чамайг өөр юу ч эрхшээлдээ оруулж чадахгүй. Өөрийн туршлага, төлсөн төлөөс болон Бурханы ажлын үр дүнд чи Бурханыг өөрийн эрхгүй хайрлах хайрыг бий болгож чаддаг. Дараа нь чи Сатаны нөлөөнөөс ангижирч Бурханы үгийн гэрэлд амьдардаг. Чи зөвхөн харанхуйн нөлөөнөөс зугтсан үедээ л Бурханаар авахуулсан гэж тооцогдоно. Бурханд итгэх итгэлдээ чи энэ зорилгыг эрж хайх ёстой. Энэ бол та бүхний үүрэг. Хэн ч өөрийн байгаа зүйлд сэтгэл хангалуун байх ёсгүй. Та нар Бурханы ажилд хоёр сэтгэлээр хандаж эсвэл үүнийг хөнгөнөөр авч үзэж болохгүй. Та нар Бурханыг цаг үргэлжид хүндлэн бодож, бүх зүйлийг Түүний төлөө хийж байх ёстой. Та нар аливааг ярьж эсвэл хийх үедээ Бурханы гэрийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих хэрэгтэй. Зөвхөн энэ л Бурханы хүсэлд нийцнэ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах учиртай

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах