Өдөр тутмын Бурханы үг: Хүрэх газар ба төгсгөл | Эшлэл 598

2020-07-17

Эрж хайдаг ба эрж хайдаггүй хоёр төрлийн хүмүүс одоогоор байгаа ба энэ хоёр төрлийн хүмүүсийн хүрэх газар ялгаатай. Үнэний мэдлэгийг эрэлхийлдэг, үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс бол Бурханы аврах хүмүүс юм. Үнэн замыг мэддэггүй хүмүүс бол чөтгөрүүд, дайснууд; тэд бол тэргүүн тэнгэрэлчийн үр удам бөгөөд устгагдах болно. Тодорхойгүй Бурханд сүсэглэн итгэгчид ч гэсэн чөтгөрүүд биш гэж үү? Сайн мөс чанартай боловч үнэн замыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс бол чөтгөрүүд юм; тэдний мөн чанар нь Бурханыг эсэргүүцэх явдал. Үнэн замыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс бөгөөд энэ хүмүүс олон зовлон бэрхшээлийг даван туулсан ч гэсэн мөн л устгагдах болно. Дэлхий ертөнцийг орхих хүсэлгүй, эцэг эхээсээ салж чаддаггүй, махан биеийнхээ зугаа цэнгэлээс ангижирч чаддаггүй хүмүүс бүгд Бурханд дуулгавартай байдаггүй бөгөөд бүгдээрээ устгагдах болно. Бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хэн боловч чөтгөрийнх; тэр тусмаа тэд ирээдүйд устгагдах бай болно. Итгэдэг боловч үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс, бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хүмүүс, Бурханы оршин тогтнолд огтхон ч итгэдэггүй хүмүүс устгагдах болно. Үлдэж чадах хүн бол цэвэршүүлэлтийн гашуун зовлонг туулж, бат зогссон хүн юм; энэ нь шалгалтуудыг үнэхээр давсан хүн билээ. Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй хэн боловч дайсан бөгөөд өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй, энэ урсгалын гадна эсвэл дотор байгаа хэн боловч антихрист юм! Бурханд итгэдэггүй эсэргүүцэгчдээс өөр хэн Сатан, чөтгөрүүд, Бурханы дайснууд байх юм бэ? Тэд Бурханд дуулгаваргүй хүмүүс биш гэж үү? Тэд итгэдэг гэж амаараа хэлдэг боловч үнэнээр дутмаг байдаг хүмүүс биш гэж үү? Тэд Бурханд гэрчлэл хийж чадахгүй хэрнээ зөвхөн ерөөл олж авахыг л зорьдог хүмүүс биш гэж үү? Чи өнөөдөр эдгээр чөтгөртэй найзалсаар, энэ чөтгөрүүдэд хандах мөс чанар болон хайрыг чухалчилсаар байгаа; энэ нь Сатанд сайхан сэтгэлээр хандаж байна гэж тооцогддоггүй гэж үү? Энэ нь чөтгөрүүдтэй холбогдсон гэж тооцогддоггүй гэж үү? Хэрвээ хүмүүс өнөөдөр сайн, муу хоёрыг ялган салгаж чадахгүй, ямар нэгэн байдлаар Бурханы хүслийг эрж хайхгүйгээр хайр, өршөөлийг сохроор онцолсоор байж, Бурханы зүрх сэтгэлийг ямар нэгэн байдлаар өөрсдийнхөө болгож чадахгүй бол тэдний төгсгөл бүр ч илүү золгүй байх болно. Бие махбодтой Бурханд итгэдэггүй хэн боловч Бурханы дайсан юм. Хэрвээ чи дайсандаа хайр, мөс чанарыг гол болгодог бол чамд зөвт байдлын мэдрэмж дутагддаг биш гэж үү? Хэрвээ чи Миний жигшиж, санал зөрөлддөг хүмүүстэй зохицолтой байдаг ба тэднийг гэх хайр болон хувийн мэдрэмж чамд байсаар байгаа бол чи дуулгаваргүй хүн биш гэж үү? Чи Бурханыг санаатайгаар эсэргүүцэж байгаа биш гэж үү? Ийм хүнд үнэн байдаг гэж үү? Хэрвээ хүмүүс дайснууддаа мөс чанар гаргаж, чөтгөрүүдийг хайрлаж, Сатаныг өрөвдөж байвал тэд Бурханы ажлыг санаатайгаар тасалдуулж байгаа биш гэж үү? Бурханд итгэдэггүй хүмүүс байтугай, зөвхөн Есүст итгэдэг ч эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хүмүүс, бие махбодтой болсон Бурханд итгэдэг гэж үгээрээ хэлдэг боловч мууг үйлддэг хүмүүс бүгд антихристүүд юм. Энэ хүмүүс бүгд устгагдана. Хүн хүнийгээ үнэлдэг стандарт бол үйл ажиллагаанд нь үндэслэдэг; үйлдэл нь сайн бол тэр зөвт шударга хүн, үйлдэл нь жигшмээр бол тэр хорон муу хүн. Хүнийг үнэлдэг Бурханы стандарт бол мөн чанар нь Түүнд дуулгавартай байгаа эсэхэд үндэслэдэг; тухайн хүний зан авир сайн эсвэл муу байхаас үл хамааран, уг хүний үг яриа зөв эсвэл буруу байхаас үл хамаарч Бурханд дуулгавартай хүн бол зөвт хүн, дуулгаваргүй хүн бол дайсан буюу хорон муу хүн юм. Зарим хүмүүс ирээдүйд сайн газар хүрэхийн тулд сайн үйл хэргийг ашиглахыг хүсдэг, мөн зарим хүн сайхан хүрэх газар худалдаж авахын тулд сайхан үг ашиглахыг хүсдэг. Бурхан хүний үр дүнг өөрийнх нь зан авир, үг хэлээр тодорхойлдог гэж хүмүүс буруу итгэдэг, тиймээс олон хүн заль мэхээр дамжуулан түр зуурын ивээл олж авахын тулд үүнийг ашиглахаар чармайх болно. Хожим амралтын үеэр амьд үлдэх хүмүүс нь бүгд гай зовлонгийн өдрийг туулж, Бурханд гэрчлэл хийсэн байх болно; тэд бүгд үүргээ гүйцэтгэсэн, Бурханд дуулгавартай байхаар зориглосон хүмүүс байх болно. Үнэнийг хэрэгжүүлэхээс зайлсхийхийн тулд үйлчлэл үзүүлэх боломжийг ашиглахыг хүссэн хүмүүс үлдэж чадахгүй. Бүх хүмүүсийн үр дүнг зохицуулахад тохирох стандарт Бурханд бий; Тэр ердөө хэн нэгний үг, үйлдэл болон хэсэг хугацааны зан авирын дагуу эдгээр шийдвэрийг гаргадаггүй. Бурханы төлөөх хүний урьдны үйлчлэлээс болж Тэр хүний бүх хорон муу үйлдэлд огтхон ч өршөөнгүй хандахгүй, мөн Бурханы төлөө нэг удаа зарлагадсаных нь төлөө хүнийг үхлээс хэлтрүүлэхгүй. Хорон муу байдлынхаа төлөө цээрлэл хүлээхээс хэн ч зугтаж чадахгүй ба хорон муу үйлдлээ хэн ч нууж чадахгүй, тиймээс сүйрлийн тарчлаанаас зугтаж чадахгүй. Хэрвээ хүн өөрийнхөө үүргийг үнэнчээр хийдэг бол, ерөөл хүртэж эсвэл золгүй явдал туулахаас үл хамааран тэд мөнхөд Бурханд үнэнч бөгөөд шагнал авахаар зүтгэдэггүй гэсэн үг юм. Хэрвээ хүмүүс ерөөл харах үедээ Бурханд итгэлтэй байдаг боловч ерөөл хараагүй үедээ итгэлээ алдаж, эцэстээ Бурханд гэрчлэл хийж чадахгүй, өөрсдийн хийх ёстой үүргийг биелүүлж чадахгүй байвал Бурханд нэгэнтээ итгэлтэйгээр үйлчлэл үзүүлж байсан энэ хүмүүс мөн л устгагдах болно. Товчхондоо бол хорон муу хүмүүс мөнхөд амьд үлдэж чадахгүй, мөн амралтад ч орж чадахгүй; зөвхөн зөв шударга хүмүүс л амралтын эзэд юм. Хүн төрөлхтөн зөв замд орсны дараа хүмүүс хэвийн амьдралтай байх болно. Тэд бүгд тус тусын үүргээ биелүүлж, Бурханд туйлын үнэнч байна. Тэд дуулгаваргүй байдал болон ялзарсан зан чанараа бүрэн хаях ба тэд Бурханы төлөө, Бурханы улмаас амьдрах болно. Тэдэнд дуулгаваргүй байдал, эсэргүүцэл гэж байхгүй байна. Тэд Бурханд бүхэлдээ дуулгавартай байж чадна. Энэ бол Бурхан, хүн хоёрын амьдрал, мөн хаанчлалын амьдрал, энэ бол амралтын амьдрал юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах