Христийн сүмийн дуу "Нигүүлслийг нь эдэлснээрээ хүн Бурханыг мэдэж авч чадахгүй"

2023-11-13

Хүн Бурханы төлөө зовж,

өдий хүрч чадсан нь Бурханы хайраас болдог,

хүний доторх Түүний аврал,

шүүлт, гэсгээлтийн ажлаас болдог.

Хэрэв та нарт Бурханы шүүлт,

Түүний гэсгээлт, шалгалт байхгүй бол,

хэрэв Бурхан та нарыг зовоогоогүй бол

та нар Бурханыг үнэхээр хайрлаж чадахгүй.

Хүний дотор Бурханы ажил их байх тусам,

хүний зовлон их байх тусам,

Бурханы ажил хэчнээн утга учиртай нь харагдаж,

хүний зүрх сэтгэл илүү үнэнчээр Бурханыг хайрладаг.

Бурханы цэвэршүүлэлт, шүүлт гэх хоёр зүйл дээр

Бурханыг гэх хүний хайр тогтдог.

Хэрэв чи Бурханы нигүүлслийг л эдэлж,

тайван амьдрал, материаллаг ерөөл хүртвэл

итгэл чинь амжилттай байсангүй,

Бурханыг чи олж авсангүй.

Одоо хүн, гагцхүү Бурханы өршөөл,

нигүүлсэл, хайрыг харснаар өөрийгөө үнэхээр мэдэж чадахгүй,

хүн төрөлхтний мөн чанарыг хэзээ ч ойлгож, ухаарч чадахгүй.

Бурханы цэвэршүүлэлт ба шүүлтээр л,

зөвхөн цэвэршүүлэлтийн үйл явцын үеэр л

хүн дутагдлынхаа талаар мэдэж,

өөрт нь юу ч байхгүйг мэдэж чадна.

Бурханы цэвэршүүлэлт, шүүлт гэх хоёр зүйл дээр

Бурханыг гэх хүний хайр тогтдог.

Хэрэв чи Бурханы нигүүлслийг л эдэлж,

тайван амьдрал, материаллаг ерөөл хүртвэл

итгэл чинь амжилттай байсангүй,

Бурханыг чи олж авсангүй.

Бурхан нигүүлслийн ажлын нэг үе шатыг хийж,

хүнд ерөөлөө аль эрт хүртээсэн.

Гэвч хүн гагцхүү нигүүлсэл, хайр, өршөөлөөр төгс болгуулж чадахгүй.

Хүн амьдралдаа Бурханы зарим хайрыг мэдэрч,

Бурханы хайр, өршөөлийг хардаг ч

үүнийг хэсэг зуур туулсныхаа дараа

энэ нь хүнийг төгс болгож чадахгүйг хардаг.

Нигүүлсэл, хайр завхралыг илчилж, шийдэж чадахгүй.

Хүний хайр, итгэлийг ч төгс болгохгүй.

Бурханы нигүүлсэл нь нэг үе шатны ажил байсан;

Бурханы нигүүлслийг эдэлснээр хүн Бурханыг мэдэж чадахгүй.

Бурханы цэвэршүүлэлт, шүүлт гэх хоёр зүйл дээр

Бурханыг гэх хүний хайр тогтдог.

Хэрэв чи Бурханы нигүүлслийг л эдэлж,

тайван амьдрал, материаллаг ерөөл хүртвэл

итгэл чинь амжилттай байсангүй,

Бурханыг чи олж авсангүй.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах