Магтан дууны бүжиг “Өө Бурхан минь! Би Тангүйгээр байж чадахгүй”

2024-09-04

I

Бурханы дуу хоолойг сонсоод би Бурханыг угтан авч,

зүрх сэтгэл минь үнэхээр баярладаг.

Бурханы чин сэтгэлийн хайр болон Бурханы үг

зүрх сэтгэлийг минь бүрмөсөн байлдан дагуулсан.

Бурханы үг маш эрхэм нандин, дор бүрнээ үнэн,

зүрх сэтгэлийг минь чанга баздаг.

Бурханы хайр татам байдлыг хараад би Бурханы хайрыг үргэлж боддог.

II

Бурханы үгийг эдлээд би Бурхан бол үнэн гэдгийг хардаг;

Түүний үзэсгэлэнт царай хайр төрүүлдэг.

Бурханы үг биднийг ил болгож, шүүж, засдаг;

эелдэг үг нь зүрх сэтгэлийг маань татдаг.

Бурханы хайрыг би амссан, амь зан чанар маань өөрчлөгдсөн.

Бурханы хайр сэтгэлийг минь дүүргэдэг. Би Бурхангүйгээр байж чадахгүй.

III

Гай зовлон, шалгалт туулаад би Бурхан хайр татам,

Бурханы зан чанар ариун, зөвт гэдгийг хардаг.

Бурханы үгээр шүүгдэж, шалгагдаад би үнэн, амийг олж авдаг.

Завхарсан зан чанар минь цэвэрлэгдэж,

Бурханы эелдэг, хайр татам байдлыг улам их мэдэрдэг.

Би хамаг зүрх, сэтгэлээрээ Бурханыг хайрлаж,

ямар ч гомдолгүйгээр Бурханы зохион байгуулалтад өөрийгөө даатгана.

IV

Бурханы шүүлт, гэсгээлт хүн төрөлхтнийг аварсан;

Бурханы хайр маш агуу, маш бодитой.

Шалгалт, цэвэршүүлэлт олон ч гэлээ,

Бурханы үгийн удирдамж надад бий.

Бүр том гай зовлонгоос ч би айхгүй.

Би Бурханд бүрэн итгэлтэй, үхэх хүртлээ Бурханыг үнэнчээр дагана.

Хэчнээн олон байлаа ч бүх шалгалтыг би тэвчинэ;

миний зүрх сэтгэл дэх Бурханыг хайрлах хайр хэзээ ч өөрчлөгдөхгүй.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах