Магтан дууны бүжиг “Ах эгч нар бид Бурханыг магтдаг”

2024-07-14

I

Ах эгч нар бид шинэ дуу дуулдаг,

маш эрх чөлөөтэй, аз жаргалтай байдаг.

Гэсгээлтийн дундаас бид Бурханы зөвт байдлыг хардаг;

чин сэтгэлийнхээ угаас Бурханыг магтдаг.

Ах эгч нар бид баярлан хөөрөх ёстой,

баярлан үсрэх ёстой, баярлан үсрэх ёстой,

биднийг цэвэрлэж, шинэ хүмүүс болгон өөрчилсөн

шүүлт, гэсгээлтийнх нь төлөө Бурханд талархах ёстой.

Ах эгч нар бид бүгд Бурханыг магтахаар ирдэг;

Төгс Хүчит Бурханыг магтахаар ирдэг,

Тэрээр бүлэг хүмүүсийг байлдан дагуулж, аварч, олж авсан,

бүлэг хүмүүсийг аварч, олж авсан.

II

Ах эгч нар бид шинэ дуу дуулдаг,

Бурханы зөвт, ариун байдлыг магтдаг.

Цэвэрлэгдсэнийхээ дараа бид Бурханыг дуулгавартай дагаж чадна;

энэ бол үнэхээр Бурханы агуу аврал.

Гэр бүл, дэлхий ертөнцийн тээр дараасыг бид орхиод,

үүргээ үнэнчээр биелүүлдэг.

Бид махан биеэс урваж, үнэнийг хэрэгжүүлж,

Бурханы санаа зорилгыг дуулгавартай дагаж, хүслийг нь хангадаг.

Ах эгч нар бид бүгд Бурханыг магтахаар ирдэг.

Бурханы сэнтийн өмнө Бурханыг магтаж чаддаг—

энэ бол Бурханы нигүүлсэл, ерөөл,

энэ бол Бурханы нигүүлсэл, ерөөл.

III

Ах эгч нар бид шинэ дуу дуулдаг,

Бурханы агуу ажил гүйцэлдсэнийг дуулдаг.

Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөгөөрөө

Бурхан бүлэг хүмүүсийг төгс болгож, олж авсан.

Бурханы үг биднийг байлдан дагуулж, агуу улаан лууг бүрэн шившиглэсэн.

Бурханы сүр жавхлан, уур хилэн, шүүлт зөвт зан чанарыг нь илчилдэг.

Ах эгч нар бид бүгд Бурханыг магтахаар ирдэг,

ах эгч нар бид бүгд Бурханыг магтахаар ирдэг,

Сатаныг ялж, бүх алдраа хэдийнээ олж авсан Төгс Хүчит Бурханыг магтахаар ирдэг.

IV

Ах эгч нар бид шинэ дуу дуулдаг,

хаанчлалд амьдрахын баяр хөөр зүйрлэшгүй их.

Бид Бурханы алдрыг харсан,

хөөрөн догдолсон зүрх сэтгэл минь булгилж, баярлан бахаддаг.

Бидний нүднээс баярын нулимс урсаж, зүрх сэтгэлдээ бид баяртайгаар дуулдаг.

Сайхан бүжгээрээ бид зүрх сэтгэл дэх хайраа илэрхийлдэг;

бидний сүнс чөлөөлөгдөж, эрх чөлөөтэй болдог.

Ах эгч нар бид бүгд Бурханыг магтахаар ирдэг;

дуу хоолой маань чанга, цээлхэн,

тэнгэр, газар даяар бүх орчлонг донсолгодог.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах