Христийн чуулганы кино “Урхи зангыг сэт цохь” Бурхан хятадад байна (Монгол хэлээр)

Христийн чуулганы кино “Урхи зангыг сэт цохь” Бурхан хятадад байна (Монгол хэлээр)

1769 |2018-10-25

2000 жилийн өмнө, Эзэн Есүс золин авралын ажлыг хийх үедээ Иудейн шашны нийгэмлэгийн асар их гүжир гүтгэлэг, буруутгалыг амссан. Иудейн удирдагчид Ромын засгийн газартай хүчээ нэгтгэн Түүнийг загалмайд цовдолжээ. Эцсийн өдрүүдэд, махбодод эргэн ирсэн Эзэн ЕсүсТөгс Хүчит Бурхан шүүлтийн ажлыг хийхээр Хятадад ирсэн. Тэрээр энэ удаад мөн л Хятадын Коммунист засгийн газар хийгээд шашны ертөнцийн улангассан буруутгал, дарамт, баривчилгаатай нүүр тулж байна. Төгс Хүчит Бурханы Чуулганыг шүүж, гутаан доромжилдог, олны дунд ихээр тархсан цуурхал, буруу ташаа ойлголтууд нь тоймгүй олон итгэгчдийн нүдийг таглаж, тэднийг хянадаг үл үзэгдэгч урхи зангатай адил юм. Эмгэнэлт түүх ийнхүү давтагдаж байна...

Энэ киноны баатар нь тоо томшгүй олон итгэгчийн нэг юм. Тэрээр эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы сайн мэдээг анх сонссон ч ХКН-ын засгийн газар болон шашны удирдагчдын цуурхалд автан будилжээ. Тэрээр урхидуулж, өөрийн төөрөгдөлдөө будилдаг... Хэд хэдэн удаагийн хүчтэй мэтгэлцээний дараа, Төгс Хүчит Бурханы үг үнэнийг ухаарахад түүнийг хөтөлж, тэр эцэст нь цуурхлын цаадах бодит баримтыг нэвт харж чаддаг. Тэрээр урхи зангыг сэт цохиж жинхэнэ Бурханы илрэлтийг нүдээр хардаг...

Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

Тусгай мэдэгдэл: Энэхүү видео уран бүтээлийг Төгс Хүчит Бурханы Чуулганаас ашгийн бус зорилгоор эрхлэн гаргав. Энэ уран бүтээлд гарах жүжигчид ашгийн бус зорилгоор тоглож байгаа бөгөөд ямар нэг хэлбэрээр хөлс мөнгө аваагүй болно. Энэ бичлэгийг ашиг олох зорилгоор гуравдагч этгээдэд тарааж болохгүй бөгөөд хүн бүр үүнийг чөлөөтэй хуваалцаж, тараана гэж бид найдаж байна. Үүнийг тараах үедээ эх сурвалжийг нь мэдэгдэхийг хүсье. Төгс Хүчит Бурханы чуулганы зөвшөөрөлгүйгээр ямар ч байгууллага, нийгмийн бүлэглэл, хувь хүн энэ бичлэгийг дур мэдэн өөрчлөх юмуу агуулгыг нь мушгин гуйвуулахыг хориглоно.

Илүү ихийг харуул
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах