Христийн сүмийн кино "Арилшгүй толбо" монгол хэлээр | ХКН-ын хавчлагад өртсөн 28 жил

2020-10-07

Ли Чэньши багаасаа л эцэг эхтэйгээ хамт цуглаанд оролцож, Библи уншдаг байлаа. 1988 онд 13-хан насандаа тэрээр цуглаанд оролцож байгаад баривчлагдан, нэг өдөр, хоёр шөнийн турш жижигхэн, харанхуй өрөөнд хоригдов. Тэр цагаас эхлэн ХКН түүнийг зогсолтгүй хяхаж хавчжээ. 17 насандаа тэрээр, Бурханы үгийг чуулган дахь бусад ах эгч нарт илгээснийхээ төлөө цагдаа нарт дахин нэг удаа баривчлагдана. Номын эх сурвалжийг албадан хэлүүлэх гэсэндээ цагдаа нар түүний нүдэн дээр аавыг нь зэрлэгээр зодож, Ли Чэньшид “улс төрийн хоригдол” гэх нэр зүүн гудамжаар алхуулав. 1996 онд цагдаа нар түүнийг дахин нэг удаа баривчлахаар иржээ. Тэгээд тэр төрөлх нутгаасаа дүрвэж, оргодлын амьдралаар амьдарч эхлэхээс өөр сонголтгүй болсон юм. ХКН-ын цагдаа нарын байнгын дарлал, сүрдүүлгээс үүдэн гэр бүлийнхэн нь тэр аяараа байнгын айдас хүйдэстэй амьдрахад хүрчээ. Удаан хугацааны түгшүүр, айдас хүйдсийг тэсвэрлэж чадалгүй ээжийнх нь сэтгэл хямарч, цагдаа нарт зэрлэгээр зодуулснаас үүдэн хууч өвчтэй байсан аавынх нь биеийн байдал улам бүр хүндэрнэ. Нэгэнтээ аз жаргалтай явсан гэр бүл ийнхүү сүйджээ. Ли Чэньши зугтаж явахдаа улс орон даяар сайн мэдээ түгээж буй ах эгч нартай нэгдэв. Тэд ХКН-ын аймшигт засаглал дор зовж, удаа дараа дарлагдаж, баривчлагдсан юм. Зарим ах эгч баривчлагдаад харгис эрүү шүүлтэд өртжээ. Зарим нь зодуулан амиа алдаж, зарим нь 10 гаруй жилийн хорих ял сонссон аж. 2012 оны сүүлээр Ли Чэньши сайн мэдээ түгээж яваад дахин нэг удаа баривчлагдан, дөрвөн сарын турш байцаагдаж, албан хүчээр мэдүүлэг авах оролдлого, тархи угаалт туулсан билээ.

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах