Чуулганы кино | Бурхан хүнийг Сатаны нөлөөнөөс хэрхэн авардаг тухай (Онцлох хэсэг)

2018-11-04

Библид “Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ” (1 Петр 4: 17) гэж хэлдэг. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан хүнийг ариусгаж, аврах бүх үнэнийг илэрхийлдэг бөгөөд Өөрийн зөвт, сүр жавхлант, халдашгүй зан чанарыг бидэнд харуулдаг. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил нь хүнийг аврахын тулд хийгддэг, ингэснээр хүмүүс Сатаны нөлөөнөөс гарч, Бурхан руу жинхэнээсээ буцан эргэж чадна. Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрдөг Бурханы сонгосон бүх хүн, Бурханд үйлчлэх пастор, ахлагч нарын үйлчлэл нь үнэндээ Бурханыг үл ойшоодог болохыг, мөн тэдний хоёр нүүртэй, үнэнийг үзэн яддаг антихрист уг чанарыг аяндаа тов тодорхой олж хардаг бөгөөд тэгснээрээ өөрсдийн төөрөгдөл хийгээд пастор, ахлагч нарын хяналтаас салж, Бурханы өмнө жинхэнээсээ эргэж ирдэг. Христийн сэнтийн өмнөх шүүлтийг туулсан тухай Бурханы сонгосон хүмүүсийн гэрчлэлийг нь сонсоод та эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын тухай ойлголттой болно.

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах