Коммунизмын худал үгс: ХКН-ын христүүдэд тархи угаадаг үнэн байдлыг илчилсэн (Монгол хэлээр)

2018-10-04

Жан Миндао бол Төгс Хүчит Бурханы Чуулганы Христэд итгэгч бөгөөд эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хэдэн жил туулсан, зарим үнэнийг ойлгодог, хүний амьдралын жинхэнэ утга учрыг ухаарч ойлгосон нэгэн. Тэрээр бүхнээ орхиж Бурханыг дагаж, Бурханы эцсийн өдрүүдийн ажил болоод илрэлтийг гэрчлэхээр шийдсэн. Жан Миндао нэг удаа сайн мэдээ түгээж яваад Хятадын Коммунист цагдаа нарт баригдсан бөгөөд цагдаа нар түүнд хүний санаанд багтахааргүй эрүү шүүлт тулгаж, чуулганы удирдагчид болоод санхүүгийн талаарх мэдээллийг авах гэж оролдож байсан удаатай. Жан Миндао Бурханд залбирч, Түүнд найдсан. Тэрээр хүнд бэрх эрүү шүүлт, харгислал, хэрцгий зодуурыг даван туулсан юм. Хятадын Коммунист цагдаа үүнд нь уурсан хорсохын дээр түүнийг зүгээр нэг, энгийн итгэгч биш хэмээн үздэг. Түүнийг Төгс Хүчит Бурханы Чуулганы удирдагч гэж үзээд тархийг нь угааж сэнхрүүлэхээр шийддэг. Ингээд Жан Миндаог тархи угааж сэнхрүүлдэг нууц бааз дээр авчирна. Сарын турш үргэлжлэх сэнхрүүлэх тэмцлийн үеэр Хятадын Коммунист албан тушаалтнууд, нийгмийн ухааны институтийн профессорууд, цагдаагийн академийн илтгэгчид, сэтгэл судлаачид болоод санваартнууд ээлжлэн тэмцэл хийдэг. Тэд бурхангүй үзэл, материализм, шинжлэх ухааны мэдлэг, уламжлалт соёл болоод янз бүрийн цуу үг, төөрөгдөл ашиглаж Жан Миндао болоод Христэд итгэгчид нийт найман хүнийг хүчээр сэнхрүүлж өөрчлөхөөр оролддог. Бурханыг үгүйсгэж, Түүнээс урвахын тулд гэмшлийн мэдүүлэгт гарын үсэг зурахыг коммунистууд тэдэнд тулгах гэж оролдох бөгөөд Христэд итгэгчдийг баривчлахад Коммунист Намд үйлчлэхийг шахдаг. Жан Миндао болоод бусад хүн Бурханы үгэнд найдах бөгөөд залбирлынхаа хүчинд эдгээр тэрс үзэл, төөрөгдлийг үндэслэлтэйгээр няцааж үүний улмаас Хятадын Коммунист Намын аюултай хүчин тэр чигтээ ичгэвтэр ялагдал хүлээнэ. Дарийн утаагүй энэхүү дайнд төөрөгдлийг үнэн ялж шударга ёс муу бүхнийг дийлнэ. Бурханд найдсаны хүчээр Жан Миндао бусдын хамт Сатаны муу ёрын хүчийг ялах бөгөөд Бурханд алдартай, хангинасан гэрчлэл хийдэг.

Тусгай мэдэгдэл: Энэхүү видео уран бүтээлийг Төгс Хүчит Бурханы Чуулганаас ашгийн бус зорилгоор эрхлэн гаргав. Энэ уран бүтээлд гарах жүжигчид ашгийн бус зорилгоор тоглож байгаа бөгөөд ямар нэг хэлбэрээр хөлс мөнгө аваагүй болно. Энэ бичлэгийг ашиг олох зорилгоор гуравдагч этгээдэд тарааж болохгүй бөгөөд хүн бүр үүнийг чөлөөтэй хуваалцаж, тараана гэж бид найдаж байна. Үүнийг тараах үедээ эх сурвалжийг нь мэдэгдэхийг хүсье. Төгс Хүчит Бурханы чуулганы зөвшөөрөлгүйгээр ямар ч байгууллага, нийгмийн бүлэглэл, хувь хүн энэ бичлэгийг дур мэдэн өөрчлөх юмуу агуулгыг нь мушгин гуйвуулахыг хориглоно.

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах