
Магтан дууны бүжиг “Хүнийг аврах Бурханы аврал маш бодит”
2025-04-20
I
Христийн үгийн шүүлтийг туулсны дараа
миний зүрх сэтгэл эцэст нь сэрлээ.
Хэчнээн гүн завхарснаа харж,
үнэхээр Сатаны үр удам гэдгээ харлаа.
Бусдаар өөрийгөө хүндлүүлж, шүтүүлэхийн тулд л би ажиллаж, зовдог.
Том юм ярин онгирч,
алдар нэр, ашиг хонжооны төлөө бусадтай тэмцэлддэг.
Би хамаг зүрх сэтгэлээр алдар нэр, байр суурь хөөцөлдөж,
үргэлж бусдын дээр байхыг хүсдэг.
Би үйл хэргээ эргэцүүлээд, хэчнээн биеэ тоосон, мунхаг болохоо харж байна.
Бурханы үгийн ил болголт, шүүлт байгаагүй бол
би өөрийгөө мэдэж чадахгүй байх байсан.
Бурханы шүүлтийн ачаар л би үнэхээр гэмшсэн.
II
Бурханы үг хатуу ширүүн, зүрхийг минь зүсэж, сүнсний гүнд нэвтэрдэг.
Хэдий би зовж шаналсан ч Бурханы үг үнэн гэдгийг зүрх сэтгэлдээ ойлгодог.
Бурхан эрхэм дээд, хүндтэй мөртөө даруухан байдаг,
байр сууриндаа үндэслэн Өөрийгөө гайхуулдаггүй.
Би өтөг бааснаас ч дор мөртөө байр суурийг эрэлхийлсээр байдаг—
би үнэхээр эрүүл ухаангүй.
Бурханы мөн чанар маш сайн, сайхан гэдгийг хараад
би өөрийгөө бүр ч их зэвүүцдэг.
Би туйлын их ичиж, дээд зэргээр харуусан Бурханы өмнө унадаг.
Хэрвээ би үнэнийг хүлээн авч, Бурханыг дуулгавартай дагахаас дахиад татгалзвал
хүн гэж дуудуулахад зохихгүй.
Би ул суурьтай байж,
бүтээгдсэн зүйлийн үүргээ сайн гүйцэтгэхийг л хүснэ.
III
Бурханы үгийн шүүлтийг туулаад би олон үнэнийг ойлгож авсан.
Сатаны зан чанар л намайг нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэхэд хүргэдгийг
би тодорхой харсан.
Хэрвээ би Бурханы шүүлт, цэвэрлэлтийг хүлээн авахгүй бол
эцэст нь таягдан хаягдах л боломжтой.
Бурханы шүүлт, гэсгээлт л мууг үйлдэгч алхааг минь зогсоосон.
Хүнийг шүүх Бурханы шүүлт зөвт байдал, хайрыг нь илчилдэг.
Бурханы үгийн шүүлтийг хүлээн авч чадна гэдэг үнэхээр Бурханы аврал.
Бурханыг дагаж, Бурханы үгийг уншиж чадна гэдэг
амьдралын минь хамгийн агуу ерөөл.
Бурхан хүнийг ийм бодит байдлаар авардгийг хараад
би Төгс Хүчит Бурханд талархдаг!
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд